Бензин шатахууны үнэ нэмэгдэхгүй!!!
2018 оны 1 сарын 18

Газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах хяналт тавих чиг үүрэг бүхий төр хувийн хэвшил иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөлийн хурал өнөөдөр болж бензин шатахууны үнийг нэмэхгүй байхаар шийдвэрлэлээ. Хамтарсан зөвлөлийг УУХҮ-ийн Дэд сайд Д.Загджав даргалдаг бөгөөд хурлыг удирдан зохион байгуулсан байна. Өнөөдөр 15 цагаас хуралдаж 19 цагт дууссан уг хуралд Петровис, Магнай Трейд, Шунхлай, Сод Монгол, М ойл гэсэн хамгийн том импортлогч 5 компани болон төр,иргэний  нийгмийн байгууллагууд 3 талаасаа хуралдаж харилцан тохирчээ. Шатахуун бензин үнийн хувьд нэлээн нэмэгдэж ард түмнийг бухимдалд хүргэд байсан ч үнэ нэмэхгүй байхаар шийдэж чадсан нь хэрэглэгч олон түмний хувьд   баяртай мэдээлэл боллоо. 

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага