Түүхэн эрхэмүүдийн цадиг: “ДАШИЙН ДАМБА” шинэ номын нээлт болно 
2018 оны 1 сарын 19

Дашийн Дамба (1908-1993) 1908 оны 3-р сарын 29-нд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн. Улс төрийн курс, намын шинэ хүчний дээд сургуулийг төгссөн. МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, МАХН-ын Төв Хорооны 1-р нарийн бичгийн дарга, БНМАУ-ын анхны Ардын Их Хурлын дарга, АИХ-ын Тэргүүлэгч гишүүн зэрэг албыг хашиж байлаа. Энэ эрхэм хүний тухай үгүүлсэн түүхэн ном тун удахгүй олон хүрнэ.

Хүн төрөлхтний түүх нь гүрэн улсын шастираас бүтэж, улс орны цадиг нь хувь хүний намтраар цогцолж, айл гэрийн хувь заяаг гэр бүлийн гишүүдийн араншин төрх тодорхойлдог билээ. Өөрөөр хэлбэл, бүхий л түүхийн эхлэл нь хувь хүн байдаг. Ялангуяа түүхэн, онцгой эргэлтийн үед аж төрж, нийгмийн өөрчлөлт, хувьсгалын давалгаан дунд амьдралаа өнгөрөөх онцгой тавилан ногдсон, иймэрхүү үйл явдал дундаас тодорсон хувь хүний амьдралын замнал нь түүхэнд онцгой үүрэгтэй. Эдгээр зүтгэлтнүүдийн намтар түүхийг сэргээн бичсэнээрээ үндэсний түүхээ зөв голдрилд оруулах хамгийн зөв гарц, үүд болно хэмээн үзэж НЭПКО хэвлэлийн газар болон Хүмүүн хорвоо нийгэмлэгээс Түүхэн Эрхмүүдийн Цадиг цувралыг эрхлэн гаргаж байна.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага