Америкчууд яагаад дуугүй суугаад байна вэ?
2018 оны 1 сарын 19

Өнгөрсөн жил АНУ Сирийн Шайрать дахь агаарын цэргийн баазыг Томагавк пуужингаар довтолсон билээ. Доорхи эхний 2 зураг дээр дээрхи довтолгооны ул мөр харагдаж байна. Харин 3 дахь зурган дээр газар доорхи бункерийг устгах туршилтыг хийж байх үеийн бичлэгийн хэсэг байгаа. Томагавк нь ямарваа нэгэн цэнэгт хошуугүй байлаа ч гэлээ 750 мдж хүчээр тэсэрдэг тул аймшигтай устгах хүчтэй зэвсэг гэж тооцогддог. Харин Сирид хэрэглэсэн Пуужингууд тэгэж тэсэрсэнгүй жирийн нэгэн бөмбөг шиг л дэлбэрч. Портер хөлгөөс харвасан 36 пуужин зүгээр л цөлд уначихсан байна. Гэсэн ч бас л дэлбэрээгүй бүтнээрээ уначихсан зураг нэтээр тэнээд явж байх юм. Энд яг ямар гээчийн пуужингууд нисээд ирэв ээ? яагаад шатахуун нь хүртэл тэсэрсэнгүй вэ? (зүгээр нисэхийн керосин биш. асар их хортой хатуу түлш байдаг). Америкчууд яагаад дуугүй суугаад байна вэ? Оросууд РЭБ зэвсэгээ хэрэглсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа ч өөрсдөө бол “Тийм холуур бөгөөд доогуур нисч яваа пуужинд нөлөөлөх ямар ч боломжгүй” гэж мэдэгдчихээд байгаа. Яг юу болсон бэ?

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага