Ц.Цогбаяр: Монгол улс шатрын ордонтой болно
2018 оны Januaryын 19

Шатрын улсын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн  үеэр МШХ-ны Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяртай ярилцлаа

Энэ удаагийн тэмцээний онцлог юу вэ?

Энэ жил олимпиад буюу шатрын олимпийн жил тохиож байна энэ тэмцээнд Монголын баг тамирчид оролцох эхлэл нь энэ тэмцээн болж байна гэж үзэж байна.  Тэмцээний дараагийн шат буюу хагас шигшээ тоглолтууд мэдээллийн технологийн үндэсний паркд гурван сард зохион байгуулагдах бөгөөд шигшээ тоглолт Архангай аймагт зохион байгуулагдана. Тэр тэмцээнээс шилдэг 10  тамирчин тодоруулж шалгарсан тамирчдаа 9-р сард  Гүрж улсын Батуми хотод зохион байгуулагдах шатрын олимпд оролцуулна.

Энэ үеэр шатрын холбооны ерөнхийлөгчийн сонгууль болох уу?

Тиймээ энэ шатрын олимпын үеэр дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгчийн сонгууль болно.  Ерөнхийлөгчийн сонгуульд монгол улс ямар байр суурьтай оролцох вэ гэдгийг манай шатрын холбоо одооноос ярилцаж байна. Мэдээж монгол гаралтай дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч К.Илюмжинов дахин өрсөлдөхөө мэдэгдсэн байгаа. Тэгэхээр бид бүхний олимпд оролцох цаашлаад дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эхлэл нь энэ тэмцээн болж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.

Зөвхөн энэ тэмцээнээс шалгарсан тамирчид хагас шигшээд оролцох эртэй юу?

Одоогийн энэ тэмцээн маань анхан шатны улсын аварга шалгаруулах тэмцээн боловч хорин нэгэн аймагт тус бүртээ аймгийнхаа аваргыг шалгаруулаад аймаг тус бүрээс  шалгарсан тамирчид маань энэ тэмцээнээс шалгарсан тамирчидтай гурван сард хагас шигшээ тоглолтонд оролцоно. Энэ хагас шигшээ тоглолтонд монголын шатрын их мастерууд болон аймаг тус бүрийн шилдэгүүд оролцоно тэр ч утгаараа тэр тэмцээн бол монголд болох хамгийн том тэмцээн болох юм тэр тэмцээнийг манай шатрын холбоо болон мэдээлэл технологийн үндэсний парк хамтран зохион байгуулахаар болсон.

Мэдээллийн технологийн үндэсний парк ямар оролцоотой оролцож байгаа вэ? Шатрын спортыг их дэмжих юм

Энэ удаагийнхаа тэмцээнийг ч бас мэдээллийн технологийн үндэсний паркийнхаа зааланд зохион байгуулж байна. Манай шатрын холбооны хувьд шилдэг холбоогоор хоёр ч удаа шалгарсан ч гэсэн томоохон тэмцээн уралдаануудыг зохиоход шаардлагатай байр сав бага учир энэ тал дээр дэмжиж тусалж байгаа Мэдээлэлийн технологийн үндэсний паркын хамт олонд  талархаж байна. Ер нь цаашид манай холбоотой хагас шигшээ тэмцээнийбас хамтран зохион байгуулахаар болсон. Мөн нээлтийн үеэр Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ц.Содномдамба монгол хүний зан төлөв болон менталд тохирсон шатрын программыг хийнэ гэсэн нь үнэхээр талархууштай санагдлаа. УИХ-ын гишүүд болон лобби бүлэг улс төрийн өндөр төвшинд шатрын спортыг дэмжиж байдагт манай холбоо болон нийт шатарчид талархаж явдаг.

Шатрын холбоо маань ордонтой болох сураг дуулдсан?

Тиймээ шатрын холбоо болон шатарчид маань олон жил ордон орон байрны асуудалтай явлаа одоо ордонтой болох асуудал зайлшгүй тулгарч байна. Энэ талаар 2жилийн өмнөөс хөөцөлдсөн үүний үр дүнд газрын асуудал маань шийдэгдсэн ордон барих зураг төсөл санхүүжилт маань тусгагдсан байгаа ер нь бол энэ талаарх ажил нилээд амжилттай явж байна тэгэхээр удахгүй шатарчид маань өөрийн гэсэн ордонтой болох байхаа.

Ярилцсан А.Төгс

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага