С.Амарсайхан: Нийслэлийн шат шатны байгууллагуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх  чиглэлээр ажиллана
2018 оны Januaryын 23

НИТХ-аас санаачлан зохион байгуулж байгаа “Газрын харилцаа” нээлттэй хэлэлцүүлгийн үеэр НИТХ-ын дарга С.Амарсайханаас тодруулга авлаа

  • Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргүүдийн нэг Баянзүрх дүүрэгт үүсээд байгаа асуудал дээр НИТХ ямар байр суурьтай байгаа вэ?

Баянзүрх дүүрэгт үүсээд байгаа засаглалын асуудал НИТХ-ын анхаарлын төвд байгаа. Дүүргийн ИТХ-ын зарим төлөөлөгчид нь өөр хоорондоо шүүхдэлцэж  явсаар байтал Баянзүрх дүүргийн ажил хоцорч, дүүрэг эзэнгүйдэж байна. Эзэнтэй болгох талаас нь бид анхаарч асуудлыг ярилцаж ажлын хэсэг байгуулж тэр талаар тодорхой чиглэлийг дүүргийн Засаг даргад өгсөн байгаа, энэ хүрээнд ойрын хугацаанд арга хэмжээнүүдийг зохион байгуулж дүүргийн ажил амьдралыг жигдрүүлэх,  дүүргээс сонгогдсон нэр бүхий төлөлөгчдийн эрх үүргийг хэрэгжүүлэх тал дээр бид илүү анхаарч шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж  байна.

  • Өнөөдөр газрын хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Энд газар шинээр өмчлүүлэх газрын асуудлыг ямар хэмжээнд зохион байгуулагдах ёстой вэ?

Юуны өмнө шинээр газар өмчлүүлэх гэхээсээ илүүтэй өнөөдөр байгаа газрын зохион байгуулалт, газрын албаны үйл ажиллагаа, иргэдийн дунд үүсээд буй нөхцөл байдал санал гомдлыг шийдвэрлэх замаар Улаанбаатар хотын газрын зохион байгуулалтын асуудлыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, улмаар  иргэд аж ахуй нэгжүүд эзэмшиж байгаа газраа эдийн засгийн эргэлтэнд оруулж бодитой үр өгөөж өгөхүйц хэмжээнд ашиглах, тэр хэмжээгээрээ хотын хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэх, цаашлаад олон жил дамжин яригдаж байгаа асуудлуудыг жил болгон яриад байхгүйгээр бүх шатанд бүх асуудлуудыг ил тод шийдвэрлэж байх ийм шийдлийг гаргах гэж зохиогдож байгаа ажил гэж ойлгож болно.

  • Утааны асуудал нийслэл цаашлаад улсын хэмжээнд яригдаж байна энэ дээр ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

Утааг ор мөргүй алга болгоход мэдээж хэрэг цаг хугацаа хөрөнгө мөнгө шаардагдана. Тэгэхээр үүнийг хүлээлгүйгээр наана нь авч хэрэгжүүлэх олон арга хэмжээнүүд байна. Эдгээр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хүрээнд иргэдийг хурлаас тодорхой шийдлүүдийг гаргаад явж байна. Эхний ээлжинд агаарын бохирдлын 20-30 хувийг бий болгож байгаа олон нам даралтын зуух болон зуухаар галладаг олон ТҮЦ-үүд гэх мэтчилэн хүчин зүйлүүдэд хяналт тавьж байна, хоёрдугаарт утааны эх үүсвэрийг таслан зогсоох яндан нэмэхгүй байх талаас нь боломжит ажлуудыг эхлүүлэхээр зэхэж байна.

  • Улаанбаатарт байршиж байгаа автомашины болон барилгын захуудыг гаргах асуудлыг гаргасан энэ бүрэн хэрэгжихэд хэр хугацаа орох бол?

Тал талаасаа ойлголцоод нийтийн эрх ашигаа бодоод нэг зүгт хараад ажиллах юм бол энэ бол богино хугацаанд шийдэгдэж болох боломж байгаа гэж харж байгаа. Энэ асуудлыг шийдэж, журамтай цэгцтэй болж байж бид хөгжлийн тухай ярих ёстой. Үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн үйл ажиллагааг дэмжих замаар асуудлын шийдлийг гаргаж  зохион байгуулна гэж төлөвлөж байгаа.

  • Монголчуудын дунд улс төржилт ажил явуулахад төвөгтэй байдал үүсгэдэг гэдэг. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай ханддаг вэ?

Асуудалд хүний өөрийн, манай танай гэхгүй зарчим ч байр сууринаас хандах явдлыг улс төржилт гэж харах явдал манайхан дунд бий. Бид одоо бүтээлч, хариуцлагатай байх шаардлагатай.  Нэг хэсэг нь болохгүй байна гэж зовлон тоочоод нөгөө хэсэг нь болж байна гээд амиа бодоод яваад байвал аливаа асуудал ерөөсөө шийдэгдэхгүй. Тийм учраас нийслэлийн шат шатны байгууллагуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, үйл ажиллагааг нээлттэй болгох, нөгөө талаар иргэдийн оролцоог ч бас нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ ажлын хүрээнд олон ажлуудыг бид зохион байгуулахаар төлөвлөж байна.  Эдгээрийн нэг бол өнөөдрийн хэлэлцүүлэг гэж ойлгож болно. Өнөөдрийн энэ үйл ажиллагаа бол зөвхөн газрын холбогдолтой асуудал биш төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах чадамжийг дээшлүүлэх,  иргэддээ чирэгдэлгүй үйлчилдэг төрийн үйлчилгээг бий болгох,  иргэд болон төр бие биенээ дэмжиж ажиллах хандлага төлөвшлийг бий болгох хүрээнд хийгдэж байгаа олон ажлуудын нэг нь юм.  Ийм үйл ажиллагааг цаашид бүх шатанд хэрэгжүүлж бүх байгууллагуудын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгоно.

ярилцсан: Л.Алтангэрэл

эх сурвалж: tusgaar.mn

 

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага