Б.ГАЛААРИД: Цагдаад д у у д а г д а а г ү й  р е д а к ц и , сэтгүүлч гэж байхгүй “Эх сурвалжаа хэл” гээд өрөөндөө суулгаад байдаг боллоо
2018 оны Februaryын 8

 Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид  өдрийн сонин буюу www.dnn.mn сайтад нийтлэгдсэн ярилцлагын онцлох хэсгүүд 

Монголбанкны захирал асан Н.Золжаргал “Өдрийн сонин”-г хэвлэлийн бага хурал мэдээлснийх нь төлөө шүүхэд өгч, 30 сая төгрөг нэхэмжиллээ.  Эрх мэдэл бүхий хүмүүс хэвлэл мэдээллийн байгууллагыг хэвлэлийн хурлын албан мэдээлэл дамжуулсных нь төлөө шүүхэд өгөөд байж болох уу? 

Хэвлэлийн бага хурлын албан мэдээг дамжуулсан х э в л э л м э д э э л л и й н байгууллагад гомдол мэдүүлэн шүүхэд өгч болохгүй л дээ. Гэхдээ хэвлэлийн бага хурал дээр яригдсан мэдээллийг үнэн худал эсэхийг нотолсны үндсэн дээр мэдээлэхгүй бол гомдол гарч ирээд байгаа тал бий. Иймд бид зөрчлийн тухай хуультай х о л б о о т о й г о о р а л и в а а албан тушаалтны өгч байгаа мэдээллийг давхар нягтлахгүй бол эрсдэлд орох нөхцөл бүрдээд байгаа. Нотлогдож чадахгүй, төлбөр тооцоонд унах тохиолдолд дундын зуучлалын байгууллагад хандах, харилцан тохиролцох хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөрөө дамжуулаад залруулга гаргах ч гэдэг юм уу гарцууд бий.

-“Уулс Заамар” гэх компани шүүх хурал болоогүй байхад “Өнөөдөр” сонины дансыг хаах хүсэлт гаргасан. Шүүх компанийн дансыг хаасан байна. Энэ нь хэвлэн нийтлэх эрхийг эдийн засгийн аргаар боож байна хэмээж тус сониныхон мэдэгдээд байгаа. Шүүх уул уурхайн компанийн хэргийг ийнхүү хурдан түргэн шийджээ. Харин энгийн иргэдэд ингэж ханддаг болов уу гэх нь ч байна. Энэ тухайд? 

Хэвлэл мэдээллийн байгууллага хууль ёсны дагуу санхүүжилт олох ч бэрхшээлтэй болоод байгаа. Сүүлийн үед цагдаад д у у д а г д а а г ү й  р е д а к ц и , сэтгүүлч гэж байхгүй боллоо. С э т г ү ү л ч д и й г м ө р д ө н байцаагч нь айлгаад ч байгаа юм уу эсвэл шантаажлаад байгаа нь мэдэгдэхгүй “Эх сурвалжаа хэл” гээд өрөөндөө суулгаад байдаг. Шүүхэд хэн нэгэн хэвлэл мэдээллийн эсрэг гомдол гаргалаа гэхэд шууд эрүүгийн хэрэг үүсгээд шалгаад явчихдаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ хэвлэл мэдээллийн байгууллагад үнэтэй хуульч хөлслөөд хэдэн сараар нь хөөцөлдөөд явах боломж хэцүү. Энэ байдал сүүлдээ даамжирч, дурын хэн нэгэн хэвлэл мэдээллийг хэрэгслийг дарамталдаг арга нь данс хаах болж хувираад байна. Хэн нь буруутай нь тодорхой бус, анхан шатны шүүх хурлын тов нь ч гараагүй байхад шууд компанийн данс хааж байгаа нь “Хэн намайг хэлэх юм” гэсэн шиг байдал гаргаж байна гэж үзэж байгаа. Өнгөрсөн жил батлагдсан Зөрчлийн тухай хууль ч гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд маш хэцүү байдал бий болгосон. Энэ бүхэн юу илтгэж байна вэ гэхээр улстөрчид нь, төр засаг нь хэвлэл мэдээллийг нугачин даръя гэж байгаагийн нэг илрэл. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ёс зүйтэйгээр, нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг нийтэлж, дуугарч байгаа бол хуулиар хамгаалах ёстой биз дээ. Тэгтэл эсрэгээрээ, биднийг улам л хүчгүй болгох гэсэн сонин тогтолцоо, оролдлого яваад байна. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл үнэхээр хүчтэй. Хэвлэл мэдээллийн байгууллага тэр тусмаа өдөр тутмын сонинууд энэ асуудалд хамтарч дуугарч байгаа. Бид бодит мэдээллийг эх сурвалжтай, баталгаатайгаар хүргэсэн учраас ямар нэгэн үр дүнд хүрнэ гэж үзэж байна.

дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага