Энэ 7 хоногийн эдийн засгийн тойм
2018 оны Februaryын 10

1. “Эдийн засгийн эрх чөлөөний индекс-2018”-т Монгол Улс 100 онооноос 55.7 оноос авснаар 125 дугаар байрт жагссан байна.

Монгол улс эдийн засгийн эрх чөлөөгөөр 180 орноос 125-р байрт жагсаж байна

2. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.

Азийн хөгжлийн банкнаас 468 сая долларын санхүүжилт авна

3. Зах зээл дээрх хүлээлтийг хэрхэн оновчтой удирдах вэ гэдэг нь мөнгөний бодлогын нэг гол асуудал бөгөөд олон нийттэй харилцах харилцаа нь төв банкны бодлого илүү үр дүнтэй хэрэгжихэд тусалдаг нэгэн чухал арга хэрэгсэл болдог.

Төв банкны олон нийттэй харилцах харилцааны хувьсал

4. Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшин 198600 төгрөг болж өмнөх оноос 13300 төгрөг буюу 7.2 хувиар нэмэгдсэн байна.

Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо

5. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийн ахлагч Жефф Готтлиб тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Ерөнхий сайд ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

6. Өнөөдөр УИХ-ын 4 байнгын хороо хуралдах бөгөөд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Засгийн газарт чиглэл өгөх тухай байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэлэлцэнэ

7. ОУВС-гийн хэлэлцээрийн үр дүнгийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Жефф Готлеб  нар мэдээлэл хийж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: “Монгол Улсын эдийн засаг богино хугацаанд сэргэж байгаа бөгөөд эдийн засагт гэрэл асч үүр цайсан” хэмээн онцоллоо

8. Дэлхийд томоохонд тооцогдох зарим банк зээлийн картаар криптовалют буюу цахим валютыг худалдан авахыг хориглосонтой холбоотойгоор өчигдөр “биткойн”-ы ханш 15 хувиар унажээ.

Биткойны ханш навс унажээ

9. Азидаа хамгийн нэр хүндтэй санхүүгийн мэдээллийн “Finance Asia” болон “The Asset” сэтгүүлийн 2017 оны шилдэг хөрөнгө оруулалтыг шалгаруулах ёслол Хонг-Конг-д зохион байгуулагдлаа. Үүнд Монгол улс “Азийн шилдэг хөрөнгө татагч”, 2017 оны 3 дугаар сард гаргасан Хуралдай бонд нь Finance Asia сэтгүүлийн “2017 оны Монгол улсын шилдэг хэлцэл”, The Asset сэтгүүлийн “2017 оны Засгийн газрын шилдэг бонд” номинацийн шагналуудыг хүртлээ

Монгол улс Азийн санхүүгийн салбарын 3 шагналыг хүртлээ

10. Ирэх дөрвөн жилийн туршид Монгол Улсын эдийн засгийн байдал сэргэж, өснө гэсэн тооцоолол судалгаанд үндэслэсэн гэдгийг Монголбанк онцолж байлаа.

Дотоодын арилжааны банкуудын нийт өөрийн хөрөнгө 217 тэрбум төгрөгөөр өссөн байна

11. Хуралдаанаар Оюутны хөгжлийн зээлийн нөхцлийг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцсэн байна. Тус зээлийн нөхцөлтэй холбоотой гарсан өөрчлөлтийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Оюутны сургалтын төлбөрийн зээлийг хүүгүй болгоно

12. ОУВС-аас өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн гурав дахь шатны үнэлгээг хийлээ.

ОУВС-аас өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн гурав дахь шатны үнэлгээг хийлээ

13. Жэфф Готтлийбээр ахлуулсан Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн ажлын хэсэг2018 оны 1-р сарын 24-нөөс 2-р сарын 6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж,2017 оны 5-р сарын 24-ний өдөр батлагдсан гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн гурав дахь үнэлгээний яриа хэлэлцээг хийлээ.

ОУВС-аас 434,3 сая долларын зээл олгогдохоор боллоо

14. Засгийн газрын хуралдаанаар /2018.02.06/ “Ноолуур” хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлж байхаар тогтлоо.

Ноолуураа боловсруулж чадвал 2,2-2,3 их наяд төгрөгийн экспорт хийх боломжтой

15. “Улаанбаатар хивс” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн №4/2018 тоот тогтоолоор компанийн 2017 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчиддээ нэгж хувьцаанд 100 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.

“Улаанбаатар хивс” ХК нэгж хувьцаанд 100 төгрөгийн ногдол ашиг хувиарлахаар боллоо

16. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар нээлттэй хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулагдаж буй “Лэндмн ББСБ” ХХК-ийн нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 800 сая ширхэг хувьцааг бүртгэж, нийт хувьцааны 25 хувь буюу 200 сая ширхэг хувьцааг тус бүр 25 төгрөгөөр худалдахыг зөвшөөрөв.

“Лэндмн ББСБ”-ын 200 сая ширхэг хувьцааг нэгжийг нь 25 төгрөгөөр худалдана

17. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцуулав.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон бусад хуулийн төслүүдийг баталлаа

18. 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр I, II, III ангиллын 50 хувьцаат компанийн 142,154 ширхэг хувьцаа арилжигдсанаас 26 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 10 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа.

50 хувьцаат компанийн 142,154 ширхэг хувьцаа арилжигдлаа

19. “Тахько” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн №1 тоот тогтоолоор компанийн 2017 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчиддээ нэгж хувьцаанд 108 төгрөг буюу нийт 128,518,164 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.

“Тахько” ХК нэгж хувьцаандаа 108 төгрөгний ногдол ашгийг өгнө

20. М.Оюунчимэг: Оюутолгой төслийн мөнгө санхүүжилт Монголын банк санхүүгийн орчиноор дамжих ёстой “Сангийн сайд” энийг хийх ёстой

М.Оюунчимэг: Оюутолгой төслийн мөнгө санхүүжилт Монголын банк санхүүгийн орчиноор дамжих ёстой “Сангийн сайд” энийг хийх ёстой

21. Санхүүгийн тайлан даа гаргадаг алдаа, түүнд өгөх зөвлөгөө

Санхүүгийн тайлан даа гаргадаг алдаа, түүнд өгөх зөвлөгөө

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага