Үнэт цаасны зах зээлийн журмын шинэчилсэн төслийг хэлэлцлээ
2018 оны Februaryын 12

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн  “Арилжааны журам”-ын нэмэлт өөрчлөлт, “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Үнэт цаасны индекс тооцох журам”-ын шинэчилсэн найруулгыг  Санхүүгийн зохицуулах хороо батламжилсан байна.

Шинэчлэн найруулсан “Үнэт цаасны бүртгэлийн журам” нь үнэт цаасны давхар бүртгэлийн үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулж, бүртгэлийн ажиллагааг олон улсын нийтлэг практиктай нийцүүлжээ.  Түүнчлэн “Үнэт цаасны үнийн индекс тооцох журам“-д индексийн тооцоолуурыг нарийвчлан зохицуулж, ангиллын индекс тооцох зэрэг томоохон өөрчлөлүүдийг хийснээрээ онцлогтой аж.

Мөн “Үнэт цаасны арилжааны журам”-д хаалтын ханшийг илүү бодитой тогтоох зорилгоор сүүлийн нэг цагийн арилжааны жигнэсэн дунджаар хаалтын ханшийг тогтоохоор тусгасан бөгөөд захиалгын шинэ төрлүүдийг идэвхжүүлэх зэрэг нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсан байна.

Шинэчлэн найруулсан болон нэмэлт өөрчлөлт оруулсан журмуудыг энэ сарын 19-нөөс эхлэн хэрэгжүүлэх аж.

Харин “Үнэт цаасны үнийн индекс тооцох журам“-д заасан ТОП-20 индексийн тооцооллын өөрчлөлт болон шинээр тооцох I ба  II ангиллын индексүүдийн тооцооллыг энэ оны нэгдүгээр сарын 2-ноос эхлэн нөхөж тооцохоор болжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага