Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Сүхбаатар сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
2018 оны Februaryын 15

Дундговь аймгийн уугуул, суугуул иргэд Та бүхэндээ сар шинийн халуун мэндийг өргөн дэвшүүлье!
Шинэ жилийн босгон дээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн хөгжлийн дунд хугацааны бодлогын баримт бичгийн үзэл баримтлалыг боловсруулан иргэдээрээ хэлэлцүүлэхээр шийдвэрлээд байна. Энэхүү бодлогыг нарийвчлан гаргаж, эцэслэн батлахад хүн бүрийн хүчин зүтгэл чухал байгааг онцлон тэмдэглэж, хувь нэмрээ оруулахыг энэ ялдамд хичээнгүйлэн хүсье!

Та бүхэндээ 17-р жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлж ажил үйлс тань өрнөн дэлгэрч, бие, сэтгэлийн их эрч хүчийг олж, урьд үзэгдээгүй арвин их амжилт бүтээлийн эзэд болохыг чин сэтгэлээс хүсэн ерөөе!

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА  С.СҮХБААТАР

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага