Долларын ханш буурч 2402 төгрөгтэй тэнцлээ
2018 оны Februaryын 20

2018 он гарснаас хойш ам.долларын ханш буурч, 2450 төгрөгийн ханштай байсан бол одоо  2402 орчим  төгрөг болж буурчээ.

Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад ам.долларыг 2392-2396 төгрөгөөр худалдан авч, 2400-2405 төгрөгөөр арилжиж байна. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларыг 2395-2397 төгрөгөөр худалдан авч, 2402-2405 төгрөгөөр арилжиж буй юм.

Цаашид ам.долларын ханш тогтвортой байх төлөвтэй байна.Түүнчлэн Монголбанкин дахь алтны нөөц ч өнгөрсөн жил ихээхэн хэмжээгээр нэмэгдэж, 25 орчим тонн алт худалдан авсан нь ханш буурч төгрөг чангарахад зохих хэмжээгээр нөлөөлсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага