Б.Лхагвасүрэн:  Монголбанкны зүгээс 2018 оны эдийн засгийн өсөлтийг  2017 оны эдийн засгийн өсөлттэй ижил хэмжээнд байлгах хүлээлттэй байгаа
2018 оны Marchын 2

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй “Банкны ажилтанг мэргэшүүлэх онол, практик хослуулсан суралцсан арилжааны банкны ажилтанд сертификат гардуулах ёслолын арга хэмжээн”-ий үеэр цөөн хором хөөрөлдлөө. 

Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргий 

Сайн байна уу баярлалаа

Монголбанкнаас 2018 оны эдийн засгийн урьдчилсан төлөвийг гаргасан байгаа. Ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?

Өнгөрсөн 2017 онд эдийн засаг 5.1 хувиар өслөө. Энэ өсөлт  бол ОУВС-тай хөтөлбөр тохирч  эдийн засаг сайжирч байгаа төлөвийг харуулж байгаа гол үзүүлэлт болж байна. Анх хөтөлбөр тохирч байхад 2017 оны Монгол улсын эдийн засгийг өсөлтгүй бараг 0 хувьтай 2018 оны 4 хувийн өсөлт гарна гэсэн төсөөлөлтэй байсан. Хөтөлбөр тохирсон эхний жилдээ  эдийн засгийн өсөлт гарна гэж тааварлаагүй нааштай эерэг үр дүн гарч байгаа гэж харагдаж байна.

             Хоёр дахь жилдээ бид энэ өсөлтөө яаж барих уу? эдийн засгийн өсөлтөө яаж баталгаажуулж өсгөх үү? гэсэн бодлого барьж ажиллаж байна.  Монголбанкны зүгээс 2018 оны эдийн засгийн өсөлтийг  2017 оны эдийн засгийн өсөлттэй ижил хэмжээнд байлгах хүлээлттэй байгаа. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкныхан арай багаар төсөөлж байгаа. Тэд нарынхаар бол уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ таатай хэлбэрээрээ удаа үргэлжлэхгүй үнэ буурна, өвөл цас ихтэй байсан хөдөө аж ахуй таатай нөлөө үзүүлэхгүй гэж тайлбарлаж байгаа л да.

Бидний хувьд бол угаасаа эдийн засаг маань сэргээд ирэхээр эдийн засаг тогтворжих магадлал өндөр байгаа гэж төсөөлж байгаа.

Мөнгөнийхөө бодлогын хувьд  2017 онд инфляцыг  8 хувиас хэтрүүлэхгүй гэж зорьж байсан. 2017 онд инфляц маань 6.8 хувьтай гарсан. Бидний төсөөлж байсанаас бага гарсан байгаа биз. Ирээдүйд буюу дунд хугацаанд 2018, 2019, 2020 онуудыг урьдчилж төсөөлөх юм бол бид инфляцаа 8 хувьд тогтворжуулж  барина гэсэн зорилт тавьж ажиллаж байгаа. Гэхдээ он гараад эхний хоёр сарын инфляц өндөр яваад байгаа.  Учир  шалтгаан нь шатахууны үнэ өссөнтэй холбоотой нийт барааны үнэ өсөөд байгаа юм. Хэрэв Инфляц маань тогтвортой байж чадах юм бол ханшийг багасгах боломжтой Валютын нөөц 3 тэрбум долларт хүрсэн.

2017 оны гадаад худалдаа төлбөрийн тэнцэл ашигтай гарсан. Өмнөх жилүүдэд  гадаад худалдаа төлбөрийн тэнцэл  алдагдалтай байсан ашигтай гарч байгаа үзүүлэлтүүдээс харахад ханшийг бууруулах тогтвортой байлгах боломжийг нээж өгч байгаа юм.

УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийхдээ Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулна. Казахстан улсын холбогдох албаны хүмүүстэй бид уулзаж яриа хэлцэл хийж байгаа гэсэн. Монголбанкны зүгээс “Монгол алт” аяныг өрнүүлж байхад  алт цэвэршүүлэх үйлдвэр барих асуудал сөхөгдөж байсан.  Алт цэвэршүүлэх үйлдвэрийн ТЭЦҮ болон баригдсанаар үр өгөөж ямар вэ?

2017 онд Монголбанк түүхэн дээд хэмжээ буюу 20 тонн алт худалдаж авсан 2016 онд 18 тонн байсан. Түүнээс өмнө ашигт малтмалын гэнэтийн ашгийн 68 хувийн татвартай байх үед  2 тонн алт авч байсан. Монголбанк бол валютынхаа нөөцийг нэмэгдүүлэх хэлбэрээр  алт худалдаж авч байгаа. Худалдаж авч байгаа алт маань бохир алт байгаа бохир алтаа гадагш нь гаргаж цэвэршүүлж олон улсын зах зээлийн стандартад нийцсэн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн баталгаажсан тамгатайгаар  цэвэршүүлж зардаг. Манай улсын судалгаагаар доод хэмжээ жилдээ 20 тонн алтыг цэвэршүүлэх шаардлагатай байдаг. Тэгж байж алт цэвэршүүлэх үйлдвэр зардлаа нөхөх ТЭЗҮ  байдаг. Энэ жил 20 тонн алт дөнгөж худалдан авч байгаа дөнгөж л энэ үйлдвэрийн доод хэмжээнд хүрэх хэмжээ болж байна.

Мөн энэ  алт цэвэршүүлэх үйлдвэр  4-5 жил ажиллаж байж дэлхийд хүлээн зөвшөөрөгдөг бүтээгдэхүүтэй болох юм билээ.

Сүүлийн үед Норвегийн Баялгийн сангийн тухай ярих боллоо. Хуул эрх зүйн орчны Монгол улсад нутагшуулах асуудал нэлээд хөндөгдөж байна.  Манай улсын дотоод гадаадын баялаг олборлогчид  манай улсад арай хөндий хандаад байна уу?

Норвегийн Баялгийн сан нэр нь бол “Тэтгэврийн сан” юм билээ. Бидний хувьд тэдэнтэй харилцсан харьцаа байхгүй. Бидний хувьд бол Монгол улс  уул уурхайгаас олж байгаа орлогоо нөөцөлж авах зайлшгүй шаардлага байгаа.    Монголд энэ сантай төстэй ажил нэлээд эртнээс өрнөж байгаа.  Баялгийн сан, Хүний Хөгжлийн сан гэх мэт янз янзын нэртэй үйл ажиллагаа явуулаад хөрөнгөжиж чадаагүй орлого олж чадаагүй олсон орлогоо үрээд дуусгасан ийм л муу туршлага сургамжтай явж байгаа. Яг тэр Норвегийн  Тэтгэврийн сангийн үйл ажиллагаагаар ажилж чадвал манай улсад их хэрэгтэй байгаа юм. Яагаад гэвэл манай эдийн засаг уул уурхайд тулгуурлсан бид нар өвлөгдөж ирсэн газрын доорх баялгаа борлуулчхаад бид тодорхой хэмжээний баялагтаа ирээдүйд болох эрсдэлээ хамгаалах үүднээс  сан байгуулах ёстой.  Норвегийн “Тэтгэврийн сан”-ийн орлого бол хойд мөсөн далай Норвегийн ойролцоох далайд байдаг нефтийг зараад  бий болгосон.  Одоо нэг их наяад доллартой болсон далай дахь ордны нөөц багасах тийшээ хандаад  энэ сангийн үндсэн хөрөнгө нэг их наяадаараа тогтох юм шиг байгаа юм.  Норвегийн баялагын сангийхантай уулзаад ярьж байхад   1.000.000.000.000 долларын  60% үндсэн хөрөнгө, 40%  нь хөрөнгийн зах зээл дээр байгаа үнэт цаасаа удирдаж явдаг жилдээ 4 %-ийн орлого олдог. Тэр 4 %-ийн орлогоо улсын төсөврүүгээ аваад улсын төсвийнхөө алдагдалдаа нөхдөг ба сан тэр орлого гээд  4 %-а зарлага болж гаргадаг гэж байсан. Тэгэхээр нэг их наяад доллар бол Норвегийн ирээдүйн баталгаа сангаа зөв удирдаад улсынхаа төсөврүү хийгээд явдаг гэсэн. Монгол улсын хувьд том хэмжээний сантай болох ёстой цаг хугацаа нэлээн орно. Миний хувьд бол Оюутолгой 2020, 2021 онд бүрэн хүчин чадлаараа ажиллана тэндээс олох орлогыг сан болгож хадгалах ёстой гэж бодож байна.

Ярилцсанд баярлалаа танд ажлын өндөр амжилт ерөөе. 

Баярлалаа

Ярилцсан: Л.Алтангэрэл

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага