Норвеги үр хүүхдүүдээ хэзээ ч ӨР үлдээхийг хүсээгүй ЭЦЭГ ХҮНИЙ сэтгэлээр хандаж энэхүү НОРВЕГИЙН САНГ бүтээсэн
2018 оны Novemberын 16

Үндэстний эв нэгдэл
Норвегийн төр хойч үедээ зориулан байгалийн баялгаасаа 817,000,000,000,0000 крон буюу 228,393,827,132,434,8155 төгрөгийн цэвэр хуримтлалтай САНГ бий болгожээ…
Энэхүү санг бий болгох шалтгааны Ерөнхий сайд нь ийнхүү тайлбарласан байх юм.Ерөнхий сайд асан Енс Столтенберг (Jens Stoltenberg):
-Бид нар яагаад энийг хийсэн бэ гэвэл хүн үр хүүхдүүдээ хэзээ ч ӨР үлдээхийг хүсдэггүй. Тийм учраас энэхүү улс орондоо ЭЦЭГ ХҮНИЙ сэтгэлээр хандаж энэхүү НОРВЕГИЙН САНГ бүтээсэн юм. Энэ баялгаараа норвегийн ард түмэн сайн сайхан амьдрах болно гэжээ. 

 

“1996 оны тавдугаар сард газрын тосны орлогоо анх удаа энэ санд байрлуулж байхдаа хэн ч хэзээ нэг цагт $1 их наядад хүрнэ гэж бодоогүй байх” хэмээн тус сангийн гүйцэтгэх захирал Ингве Слингстад мэдэгдэлдээ өгүүлжээ.

Хөрөнгө нь Мексик улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүнтэй тэнцэх болсноор Норвегийн сан манай дэлхийн хамгийн том баялгийн сан болж байна.

 

Хэмжээний хувьд түүнтэй өрсөлдөх бусад төрлийн сангууд гэвэл Японы засгийн газрын тэтгэврийн сан $1.3 их наяд, Хятадын гадаад валютын нөөц $3 их наяд зэрэг байгаа юм.

Сангийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг Norges Bank Investment Management байгууллага нь дэлхий даяар олон салбартай боловч нийт 550 ажилтантай, сангийн хөрөнгийн 0.02 хувийг үйл ажиллагаандаа зарцуулдаг гэнэ.

Гэхдээ тус сангийн хэмжээ томрох тусам хэрхэн зөв удирдах, өсгөх, ямар салбарт хөрөнгө оруулах тал дээр хүндрэлүүд шинээр бий болсоор байгаа юм.

Мөнгөгүй байх нэг зовлон, мөнгөтэй байх бас зовлон байдаг ажээ.

Норвегийн сан Монголын баялгийн сангийн чиг зүгийг заана.

 

Монгол баялгийн сантай орны нэг. Энэ бол маргашгүй үнэн. Харин энэ сангийн дансанд хурааж хумьсан хэдэн төгрөг байдаг эсэх нь тодорхойгүй.  Жил бүрийн улсын төсөв хэлэлцэх үеэр хууль тогтоогчдын хамгийн олон давтдаг үгийн нэг нь энэ “Баялгийн сан” гэх үг хэллэг болохоор  ямартай  ч энэ сан оршин тогтносоор байгаа юм байна гэдэгт итгэдэг.

Бурханы хуваарилалтаар буян хүртсэн  азтай ард түмний нэг нь монголчууд. Тийм болохоор байгалийн  баялагтай орнуудын жишгээр  энэ санг байгуулсан нь  олон жилийн өмнөх  биш ч гэлээ бас нэн шинэ зүйл биш. Цаг хугацааны хүчин зүйлээр нь тооцож харвал энэ санд одоо боломжийн хуримтлал үүсчихсэн байх учиртай.

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын 100 хоногийн тайлангийн үеэр  УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Норвегийн сангийн жишиг туршлагаар Баялгийн сангийнхаа менежмент удирдлагыг хийх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн.  Хэрэв ингэж чадвал ура хашгираад дэмжихээс яах билээ.  Яагаад гэвэл дэлхийн хамгийн том баялгийн сангийн нэг нь Норвегийнх юм. Бас хамгийн шилдэг менежменттэй нь. Энэ сангийн нийт хуримтлал өнгөрсөн оны сүүлээр нэг их наяд ам доллараас давсаныг  тухайн үед Reuters дамжуулж байв.

ус улсын Баялгийн сангийн захирал Ингве Слингстад “1996 оны тавдугаар сард нефтийн орлогыг анх энэ сан руу шилжүүлж байлаа. Энэ  сангийн хөрөнгийн хэмжээг 1 их наяд долларт хүрнэ гэж тухайн үед хэн ч төсөөлж байгаагүй. Баялгийн сангийн хөрөнгө 1 их наяд долларт хүрсэн нь манай улсын хувьд түүхэн чухал үйл явдал юм” гэжээ.

Их наядаар тоологдох хэмжээний хуримтлалын санг бүрдүүлж чадсан улс хүссэн хөрөнгө оруулалтаа хийж чадна, санхүүгийн ямар ч хямралын үед төсвийн хүндрэлээ даваад гарна, ирээдүй үеийнхэндээ энэ  хэмжээний мөнгө санхүүгийн нөөц үлдээнэ.

Ийм их хэмжээний хуримтлал үүсгэсэн гэхээр олон жилийн үүх түүхтэй сан байх гэж эндүүрэв. Тийм биш. Норвегийн санг анх  1998 онд буюу 20 жилийн өмнө  нефть, хийн ашгийг ирээдүйн үеийнхэнд хадгалах зорилгоор  байгуулжээ. Одоо сангийн үнэлгээ нь Норвегийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс 2,5 дахин их болоод байна. Анх  сангийн хөрөнгийн хэмжээг 2020 он гэхэд ДНБ-ний хэмжээнээс 14,3 хувиар их байлгахаар төлөвлөсөн байжээ.  Гэтэл  2,5 дахин их болжээ. 20 жилд ийм хуримтлал үүсгэж чадна гэдэг гайхамшиг. Бас хатуу чанд сахилга хариуцлага, шударга ёс, зөв оновчтой менежментийн ур чадвар харагдана.

1998 онд буюу нефть, хийн ашгийг ирээдүйн үеийнхэнд хадгалах зорилгоор байгуулсан сан 20-хон жилийн дотор 1 их наяд ам.долларын хуримтлалтай болжээ. Одоо сангийн үнэлгээ нь Норвегийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс 2,5 дахин их болоод байна

Баялгийн сангийн 1 их наяд ам.долларыг хэр их  мөнгө вэ гэдгийг багцаалж үзье. Норвегийн сангийн 1 их наяд ам долларыг тус улсын бүх хүүхдэд хуваарилбал хүүхэд тус бүрт 190 мянган доллар ногдоно. Товчхондоо хүүхэд нэг бүр нь 465  сая төгрөгтэй гэсэн үг.  Түүнчлэн 1 их наяд доллар гэдэг бол  121 сая хүн амтай Мексик улсын ДНБ-тэй тэнцэхүйц хэмжээний  мөнгө  гэнэ.

Сангийн мөнгө ингэж халгиж цалгиж байгаа нь төр зардлаа тус санд даатгах гэсэн сөрөг хандлагыг бас өдөөчихжээ. Ийм учир  саяхан шинэ журам гаргаж Засгийн газар нь сангийн хөрөнгийн 3%-ийг жилдээ ашиглах боломжтой болгож бууруулсан шинэ журам гаргажээ. Өмнө нь 4% буюу 235 тэрбум кроныг авч ашиглаж болох заалттай байсныг ингэж чангатгажээ.  Тэгэхээр  хуримтлалын хэмжээ ихсэх тусам төрийн хуруу хумсыг чандлан хязгаарладаг гэсэн үг. Мөнгөтэй байлаа гээд гарын салаагаар урсгахгүй, хямгадаж хэмнэхийн жишээ энэ  болой.

Өнгөрсөн оны эхний хагаст  тус сан 499 тэрбум кроны ашиг олсон бөгөөд  2017 оны зургадугаар сарын 30-ны байдлаар  сангийн хөрөнгийн 65,1 хувийг  хувьцаанд, 32,4 хувийг  тогтмол ханштай үнэт цаасанд, 2,5 хувийг үл хөдлөх хөрөнгөнд оруулсан байв. Хоёрдугаар улирлын сүүлчээр сан дэлхийн  зах зээл дэх бүх хувьцааны 1,3 хувийг атгасан байв. Харин Норвегийн хүн ам нь 5,3 сая бөгөөд дэлхийн хүн амын 0,1 хувьтай тэнцдэг гэдгийг жишиж бодож үзээрэй. Эндээс хуримтлалын мөнгөн дээрээ менежмент хийдэг  нь харагдаж байна.

 

 

 

3 thoughts on “Норвеги үр хүүхдүүдээ хэзээ ч ӨР үлдээхийг хүсээгүй ЭЦЭГ ХҮНИЙ сэтгэлээр хандаж энэхүү НОРВЕГИЙН САНГ бүтээсэн

  1. MongolHun

    Negentee Altanhuyag erunhii said baihdaa bidnii tavij bga unuudriin uriig ur huuhduud maani tulchihnu shuu dee, sanaa zovoltgui gej helj baisniig sanalaa. Setgelgeenii tom gajuudaltai ard tumen hezee hugjihgui ni dee, huurhii. Uls turchid Norway uls shig setgej chadahgui gej baihgui, durguid huchgui l bga…

  2. MGL

    yamar ch etceg hun ur huuheddee yum uldeeh gej zutgedeg.ene tal deer manai uls turchid sain zutgej.bgaa yumaa.daanch maniusaas aa husaad bgaa bolohoos

  3. Anonymous

    Алтанхуяагаа юу бодож байна ? Үр хүүхдүүд минь төлчих нь ч гэх шиг

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага