Ч.Гантулга: 100 айлын барилгын материалын төвүүдийг гурван үе шаттайгаар нүүлгэнэ
2018 оны Marchын 15

100 АЙЛ ОРЧИМД ХОЛЕРИ ӨВЧИН ГАРАХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА

НИТХ-ын төлөөлөгч, 100 айлыг нүүлгэх Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулгатай ярилцлаа.

-НИТХ дээр 100 айл дахь барилгын материалын худалдааны төвүүдийг энэ оны гуравдугаар улиралд нүүлгэх талаар яригдлаа. Энэ ажил ямар шатандаа явагдаж байна вэ?

-НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Ажлын хэсэг байгуулагдаад, сар гаруйн хугацаанд ажиллалаа. Миний бие ажлын хэсгийг ахлаад явж байгаа. 100 айл дахь барилгын материалын худалдааны төвүүд Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 гэсэн гурван хорооны нутаг дэвсгэрийг хамаарч үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн 20-иод жил 100 айлыг нүүлгэх асуудал тодорхой хэмжээнд яригдаж ирсэн. Харамсалтай нь улс төр, тухайн үеийн нийгэм, эдийн засгийн байдлаас болоод удаа дараа хойшлогдож, өнөөг хүртэл барилгын материалын худалдааны төвүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байна.

-Яагаад энэ төвүүдийг нүүлгэх ёстой юм бэ?

-Жилээс жилд өргөжин тэлж буй болохоор олон сөрөг үр дагавар ажиглагдах болсон.  Нийслэлийн төв талбайгаас нэг км хүрэхгүй зайд барилгын үйлдвэрлэлийн үйлчилгээ явагдаж, төрөл бүрийн химийн бодис ашиглаж байгаа нь нийслэл хотын иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж эхлээд байна. 100 айл орчмын хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн. Тоон баримтыг дурдвал, 100 айлын хөрсний бохирдол дунд болон их зэргийн бохирдолтой ангилалд хамрагдаж байгаа юм. 2016 онд 153 сурагчид хийсэн цусны шинжилгээгээр 60,1 хувьд нь хар тугалга илэрсэн. Энэ нь ДЭМБ-аас зөвшөөрсөн хэмжээнээс 5 мкг/дл өндөр үзүүлэлт. Нэг ёсондоо хөрсөнд шингэсэн хар тугалгын хэмжээ дээд цэгтээ хүрчихээд байгаа юм.  Механик аргаар 100 айл орчмын хөрсийг хусаж хуулаад оронд нь эрүүл шөнө хөрс дэвсэх арга байна.

илүү ихийг ЭНД дарж үзнэ үү

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага