Тата-Бойнг агаар сансарын нэгдэл дайралтын нисдэг тэрэг Апаче АН-64-ийн их биеийг үйлдвэрлэх үйлдвэрээ нээлээ
2018 оны Marchын 21


Энэтхэгт бүтээе төслийн хүрээнд энэ төсөл явж байна. Энэ төсөл хэрэгжсэнээр энэ үйлдвэр нь тус нисдэг тэрэгний их биеийг үйлдвэрлэх цорын ганц үйлдвэр болох бөгөөд яваандаа энэ бааз дээрээ тулгуурлан тус нисдэг тэргийг Энэтхэгт угсрах, үйлдвэрлэх бололтой.
Бойнгын төлөөлөгчийн мэдэгдсэнээр энэ нисдэг тэрэг нь өөрийн нөөцөө шавхаагүй маш их сайжруулалтын нөөцтэй гээд энэ үйлдвэр баригдаж Энэтхэгт угсарч эхлэх нисдэг тэрэгнүүд нь одоогын үнэнээс 40% хүртэл хямдрах боломжтой гэжээ. Нисдэг тэрэг тоноглолоосоо шалтгаалан 20-65 сая долларын үнэтэй байдаг юм байна!
Одоо АНУ болон бусад улсуудын армид 2000 гаран ийм төрлийн нисдэг тэрэг алба хааж хамгийн ихээр дарь үнэрлэсэн эд гэнэ:)
Энэтхэгийн арми 22ш ийм нисдэг тэргийг 1тэрбум доллараар авсан бөгөөд эхний 10 онгоц 2019 онд нийлүүлэгдэж үлдсэн 12 нь энэ үйлдвэрт угсрагдана

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага