Казах түмэндээ “Нарны баяр”-ын мэнд хүргэе
2018 оны Marchын 21

”Нарны баяр”-аа тэмдэглэж байгаа Казах түмэндээ Наурызын баярын мэндийг хүргэж, гэр хотлоороо эрүүл энх, аз жаргалтай сайн сайхан байхын өлзий дүүрэн ерөөлийг өргөн дэвшүүлье!

Өдөр шөнө тэнцдэг энэ өдөр Казах түмэн Нарны Буюу Наурызын баяраа тэмдэглэж байна. Наурызын баяр тэмдэглэхийг хорьсон үе байсан ч шинэ цаг ирж Казах түмэн  Нарны баяраа дахин сэргээн тэмдэглэдэг болсон билээ.
Монгол Улсын Үндсэн хуулинд үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, өөр хэл бүхий үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг батлан тунхагласан бөгөөд казах түмний хууль ёсны эрх, эрх чөлөө, соёл, ёс заншлыг ямагт хүндэтгэн дээдэлсээр ирсэн юм.
Өнөөдөр Монгол орны газар бүрт манай казах иргэд ажиллаж, бүтээж яваа. Казах түмний өвөрмөц ёс заншлыг үзүүлж танилцуулж, байгаль дэлхийгээ хайрлан улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байгаа та түмэнд Нарны баярын мэндчилгээг чин сэтгэлээсээ дэвшүүлж, энэ жил та бүхний маань ажил үйлс, заяа хийморь нь улам өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага