Б.Дэлгэрсайхан: АН гарсан үед ЭДИЙН ЗАСАГ ТЭЛДЭГ, манай нам гарахаар хумьсан байдалтай болчих юм
2018 оны Aprilын 18

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 4 сарын 18-ны өдрийн лхагва гаригийн хуралдаанаар Банкны зээлийн хүүг бууруулах зах зээлийн орчинг бүрдүүлэх талаар Засгийн газар болон холбогдох байгууллагуудад чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд байр сууриа илэрхийлж, ажлын хэсгээс тодруулга авав. 



    УИХ-ын гишүүн Б.Жавхлан: 

“Тогтоолын төслийг бүхэлд нь дэмжиж байна. Зээлийн хүүг бууруулах асуудлын хүрээнд үе үеийн Засгийн газар тогтоол шийдвэр гаргаж байсан. Энэхүү тогтоолын төсөлд нэмэх болон хасах заалт харагдаж байна. Тогтоолын төсөлд урт болон дунд хугацаанд юу хийх вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Тухайлбал, урт хугацаанд инфляцийг 5 хувь руу оруулах хэрэгтэй. Мөн мөнгө угаалтын шинж агуулсан, богино хугацаанд өндөр хүүгээр ашиг олж байгаа байдлыг хязгаарлах асуудлыг тусгах нь зүйтэй” гэсэн санал хэлэв.

    УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

“Тогтоолын төсөл нь тунхаг шинжтэй байна. Жишээлбэл, зах зээл 2016 оноос хумигдсан. Ер нь Ардчилсан нам гарсан үед эдийн засаг тэлдэг, манай нам гарахаараа хурааж хуримтлуулсан байдалтай болчих юм. Эдийн засгаа тэлэх хэрэгтэй. Эрсдэл гаргах хэрэгтэй” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

“Зээлийн хүү бууруулах асуудалд Монголбанкныхан анхаарал хандуулах хэрэгтэй. Зээлийн хүүг бууруулахад ямар хүчин зүйл нөлөөлөх, мөн бууруулах боломж байгаа эсэхийг хэр судалсан юм бол. Энэхүү тогтоолын төслийг баталснаар зээлийн хүү хэд рүү орох уу гэсэн байдлаар асуудлыг илүү бодит түвшинд ярих хэрэгтэй” гэхэд Монгол банкны зүгээс “Зээлийн хүүг бууруулах стратегийг боловсруулаад байна. Зээлийн хүүг бууруулахад гурван хүчин зүйлийг онцолж авч үзсэн. Тухайлбал, хамгийн эхэнд макро эдийн засгийн маш их тогтвортой орчныг бүрдүүлэх нь чухал хэмээн үзэж байгаа” гэсэн тайлбар хийв.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага