ОХУ-ын зүгээс шаардлагатай гэж үзвэл Сирийн талд С-300 пуужингийн хамгаалалтын системийг нийлүүлэх болно
2018 оны Aprilын 23

ОХУ-ын зүгээс хэрэв шаардлагатай гэж үзвэл Сирийн талд С-300 пуужингийн хамгаалалтын системийг нийлүүлэх болно гэдэг мессежийг Израйлчуудад өгөөд байгаа.
Оросууд үүнийгээ тайлбарлахдаа сүүлд Америкчууд Британичууд болон Француудтай хамтарч Сирид цохилт өгсөн учир Сиричүүдийг өөрсдөө хамгаалахад нь туслах ёстой хэмээн тайлбарлаж буй.
Харин Израйлчууд Оросуудад хандан Сирийн дэглэмд С-300 пуужингийн хамгаалалтын системийг худалдах нь “улаан зураас”-ыг давсан хэрэг болно гэж мэдэгдээд байгаа юм.
С-300 нь Сирийн агаарын хамгаалалтын системд томоохон шинэчлэлт болох нь тодорхой. Учир нь одоо ашиглаж буй систем нь Зөвлөлтийн үеийнх бөгөөд түүнээс хойш ямар ч улс Ассадын дэглэмд орчин үеийн пуужингийн хамгаалалтын систем худалдахыг зөвшөөрч байгаагүй юм.
2016 онд ОХУ Иранд С-300 нийлүүлэх асуудлыг ахин сөхөж байсан. Уг тохиролцоо нь 2007 онд гарын үсэг зуралцаж батлагдсан боловч олон улсын зүгээс Иранд тавьсан хоригоос болж гацсан байдаг.
Тегеран дахь Аяатоллагийн дэглэм С-400 пуужингаас хамгаалах системийг худалдан авах хүсэлтэйгээ илэрхийлсэн. Хамгийн сүүлийн үеийн уг системийг ямар ч улсад нийлүүлээгүй байгаа бөгөөд одоогоор зөвхөн Оросын батлан хамгаалахын хүчний гарт байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага