“Монгол генерал“-ын өдрийг тохиолдуулан генерал цолтонд хүндэтгэл үзүүллээ
2018 оны Aprilын 27

“Монгол генерал“-ын өдрийг тохиолдуулан генерал цолтонд хүндэтгэл үзүүллээ
Анх 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй.

Тиймээс Монгол Улс жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” хэмээн эдүгээ 74 дэх жилдээ тэмдэглэж байна.Өнөөдөр тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд нийт генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ.

“Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн анх журамлаж байсан бол хожим нь үүнтэй холбогдуулан, 2004 оноос эхлэн жил бүрийн 4-р сарын 28-ны өдрийг МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨР хэмээн нэрийдэж, генерал цолтон бүхий байгууллагууд жил бүр ээлжээр генерал цолтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, ёслон хүндэтгэж тэмдэглэдэг сайхан уламжлал тогтсон билээ.

Энэ жилийн энэхүү тэмдэглэлт өдрийг ШШГЕГ хариуцан, энэ сарын 27-нд зохион байгуулах ажээ. Цэргийн хэргийн мэдлэг боловсрол, ажил албаны дадлага туршлага, албан тушаалын зэрэг дэв зэрэг тусгай өндөр шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн ГЕНЕРАЛ цолыг зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар олгодог онцлогтой.

arslan.mn

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага