Манай 3 цэргийг олзлоод бүсэлхий хүртэл нь шороонд булж байгаад шатааж алсан
2018 оны Aprilын 27

БУЛАН ДЭРСНИЙ ТУЛАЛДААНААС

Япон, Манжийн цэргүүд 1935 оны 11 дүгээр сарын 29-ний шөнө манай улсын хилийг зөрчин хилээс 10 км зайтай байсан Булан дэрсний харуулыг гзнэт дайрч харуулын 18 цэргийг устгаад гэдрэг ухарчээ. Мөн 12 дугаар сарын 19-нийн өдөр Япон, Манжийн 300 орчим цэрэг Булан дэрсний харуулруу дахин халдан довтолж, харуулыг бүслэн гап нээжээ. Харуулын цэргүүд аливаа өдөөн хатгалгад авталгуй ззвсэгт мөргөлдөөнөөс аль болох
зайлсхийх тухай удирдлагаас өмнө нь өгсөн тушаалын дагуу буудалцалгуй ухарсан байна. Гэтэл дайсан тэдний хойноос машинаар хөөн буудсанаар харуулын Даргын туслах Ёодов 4 цэргийн хамт амь үрэгдэж, 10 цэрэг шархадсан байна. Дайсан харуулын 16 цэргийг олзлон харуулын байр болох 3 гэрийг галдан шатаажээ. БНМАУ-ын Засгийн газар энэ явдлыг эсэргүүцсэн нотыг Манж улсын ГЯЯ-ны сайдад илгээж, үүнээс хойш Япон. Манжийн зугээс халдан довтолсон тохиолдолд урдаас нь гал нээж эсэргүүцэн тупалдах тушаалыг хил хязгаарын дарга, цэрэг нарт өгсөн байна. Удалгүй 12 дугаар сарын 24-нд Буландэрсний харуулаар Япон, Манжийн талаас дахин халдан довтлоход манай харуулын цэргүуд эсэргүүцэн байлдаж, дайсны 1 цэргийг устган, 3 цэргийг шархдуулан ухраасан байна. Мөн 1936 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Ялон, Манжийн 25 машинтай, 500 гаруй цэрэг 3 их буу, 40 гаруй пулемёт, 2 нисэх онгоц. 2 танкаар хүч нэмэгдуүлэн Буландэрсний харуул руу довтолсон байна. Тэдний эсрэг Сүнрэв даргатай харуулын бүрэлдэхүүн хориглон байлдаж, улмаар араас нь хүч нэмэгдэн ирж дайсныг ухраасан байна. Энэ байлдаанаар Япон, Манжийн талаас 100 гаруй хуний хохирол үзэж, 200 гаруй хүн шархадсан байна. Улмаар мөн оны 3 дугаар сарын 15-нд Япон, Манжийн цэрэг Буландэрсний харуул руу довтлон эзлэн авсан.
Энэ тулалдаанд оролцож явсан нэгэн ахмад дайчны дуртатгалд дайснууд манай 3 цэргийг олзлоод бүсэлхий хүртэл нь шороонд булж байгаад шатааж алсан байсан тухай уншиж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага