Маргааш “Генералуудын өдөр”
2018 оны Aprilын 27

Эдүгээгээс 74 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд цэргийн дээд цол ГЕНЕРАЛ цолыг олгож байсан түүхтэй. Үүнээс улбаалан жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ныг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералуудад хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтжээ. Генерал цол олгож эхэлсэн 1944 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 181 генерал төржээ. Тэдгээрээс амьд сэрүүн нь 97, ажил үүрэг гүйцэтгэж байгаа 35 генерал байдаг аж. Харамсалтай нь Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж “Генералуудын” баяр болохоос ердөө гуравхан хоногийн өмнө гурван генералын цолыг хураасан билээ. Өдгөө 99 генерал цолтон амьд сэрүүн, энх тунх амьдарч байгаа бөгөөд нийт генералуудын зургаа нь Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар болсон бол гавьяат цолтон 10, эрдмийн цол зэрэгтэй 37, төрийн өндөр албан тушаалд ажилласан 10 генерал байдаг аж.
Монгол улсын генералуудын түүхэн цадигаас дурдвал улсын маршал 3, армийн генерал 2, хурандаа генерал 8, дэслэгч генерал 18, хошууч генерал 108, бригадын генерал цолтон 31 төрсөн байдаг ба Генералуудаас хамгийн залуу нь Мотобуудлагын тусгай бригадын захирагч, бригадын генерал Л.Онцгойбаяр юм. Маршал Ю.Цэдэнбал 1944 онд 28 настайдаа генерал болж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага