Т.ДАШДЭЛЭГ: Хураалгасан ГЕНЕРАЛ ЦОЛОО эргүүлж авна
2018 оны Aprilын 30

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн Чимэддоржийн Амарболд, Пүрэвийн Даш нарт хүртээсэн “Хошууч генерал” цол, Тожооны Дашдэлэгт хүртээсэн “Бригадын генерал” цолыг тус тус хассугай” гэсэн зарлиг гаргасан билээ. Тэдний нэг Бригадын генерал асан Т.Дашдэлэг хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрбээр “Хилс хэрэгт орсноо нотолно, генерал цолоо ч эргүүлж авна. Миний цолыг хураасан ч, Монголын цэрэг армид хийсэн ажил, гавьяа, хамт олны минь хүндэтгэлийг хурааж, булааж чадахгүй” хэмээн ярилцлага өгсөн байна.

Түүний нэр холбогдсон хэргийг эргэн сануулахад: Генерал асан Т.Дашдэлэг нарыг 2011 онд цэргийн ангид ашиглаж байсан байлдааны сөнөөгч бөмбөгдөгч “Миг-21” онгоцыг хуваан, их биеийг нь төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан хэрэгт нэр холбогдсон. Мөн моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан. Тодруулбал, Хойд Солонгосоос 1.5 сая ам.доллар авсан боловч онгоцныхоо моторыг хүлээлгэж өгөөгүй учир тус улсаас манай улсын Засгийн газар болон хууль хяналтын байгууллагад, шилжүүлсэн мөнгөө эргүүлэн авахаар хандсанаар энэ хэрэг ил болж олон нийтийн анхаарлын төвд орсон билээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага