Мөнгөө банкинд хадгалуулах, нийгмийн даатгал төлөх хоёрын аль нь илүү ашигтай вэ?
2018 оны Mayын 2

Сүүлийн жилүүдэд нийгмийн даатгалын хамрах хүрээ өргөжиж, иргэдийн хувьд даатгуулах сонирхол нэмэгдэж байгаа хэдий ч зарим залуучууд нийгмийн даатгалын ач холбогдлыг төдийлөн сайн ойлгоогүйгээс шимтгэл төлж байхаар мөнгөө банкинд хадгалуулсан нь дээр гэх бодолтой байдаг. Гэвч мөнгөө банкинд хадгалуулах, нийгмийн даатгалд даатгуулах хоёрын аль нь ядарсан цагт илүү хэрэгтэй гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

Ингээд нийгмийн даатгал төлөхийн сайн тал, мөн даатгал төлснөөр ямар ямар хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын хэрэгжилт судалгааны ажилтан М.Бямбадуламтай ярилцлаа.

-Нийгмийн даатгал төлснөөр ганцхан тэтгэвэр тогтоолгохоос өөр ямар үйлчилгээг төрөөс авч болох вэ?

-Иргэд нийгмийн даатгал төлснөөр өөрт тохиолдох нийгмийн шинжтэй эрсдэлүүдээс өөрсдийгөө хамгаалдаг.

Хөдөлмөр эрхэлж байх хугацаанд өвдөх, цаашлаад хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болох гэх зэрэг нөхцөл байдалд хүрэх эрсдлээс сэргийлж нийгмийн даатгалд хамрагддаг. Ингээд дээр дурдсан нөхцөл байдал үүсэхэд тэтгэвэр тэтгэмж авч болно.

-Ихэнх хүмүүсийн хувьд хувиараа буюу сайн дурын үндсэн дээр нийгмийн даатгал төлөх нь үр ашиг багатай гэж үздэг. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгнө үү? 

Сайн дурын үндсэн дээр ямар даатгуулагч хамрагдах вэ гэхээр тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй хувиараа хөдөлмөр эрхэлдэг малчин, газар тариаланч, чөлөөт уран бүтээлчид сайн дурын үндсэн дээр хамрагдана. Сайн дурын болон албан журмын даатгалд хамрагдсанаар хоёр өөр үйлчилгээ авна гэж байхгүй. Энэ бол ниймийн даатгалын хоёр өөр хэлбэрээр даатгалд хамрагдаж байгаа болохоос биш даатгалаас авах бүх үйлчилгээг авна гэсэн үг.Иргэд тогтсон орлогогүй болсон үедээ даатгалдаа хамрагдсан бол ажилгүй байх тодорхой хугацаандаа тэтгэмж авдаг. Өндөр настны тэтгэвэр авах эрх үүснэ. Тэтгэмжийн даатгалд хамрагдснаар эмэгтэй даатгуулагч жирэмсэний амралтын тэтгэмж авдаг. Ийм төрлийн эрхийг хуримтлалын сангаас авах боломжтой.

-Хувиараа нийгмийн даатгал төлсөн иргэд аливаа зээл авах, хөнгөлөлт эдлэх боломж  байдаг уу?

-Тухайн зээл олгож байгаа арилжааны банкууд шийддэг. Сайн дураар даатгалд хамрагдаж байгаа иргэдийн хувьд бол оршин суугаа харьяа дүүргийн нийгмийн даатгал дээр очиж гэрээ байгуулсан өдрөөсөө одоогийн хөлсний доод хэмжээгээр 240-өөс 10 дахин нэмэгдүүлсэн 2 сая 400 мянган төгрөгийн орлогын хооронд тодорхойлоод энэ орлогыг 13 хувиар сайн дурын даатгуулагч төлдөг.

Үүнээс үзэхэд сайн дурын даатгалд хамрагдаж байгаа иргэдийн өөрийн эрхэлж байгаа үйл ажиллагаа, бизнесээс хамаараад орлогоо тодорхойлоод 13 хувийг төлж байдаг. Тухайн даатгуулагчийн хувьд ямар нэгэн байдлаар зээлд хамрагдах тохиолдолд зээл олгож байгаа байгууллагаас тавьсан шаардлагыг хангана. Иймээс НДБ-аас ийм байх ёстой гэсэн шаардлага байхгүй.

– Нийгмийн даатгалыг албан журмаар болон сайн дураараа төлсөн тохиолдолд төрөөс авах үйлчилгээ нь өөр байх уу?

– Нийгмийн даатгал өөрөө таван төрлийн сангаас бүрддэг. Нийгмийн даатгалын хуулиар үндсэндээ хоёр хэлбэрээр хамрагдаж болно. Сайн дурын болон албан журмын гэсэн сантай. Албан журмаар гэдэг нь   үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллага, олон улсын өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээт ажилчид болон төрийн албан хаагчид хуулиараа албан журмын даатгалд заавал даатгагдана. Тэтгэвэрийн даатгалын сангаас гурван төрлийн тэтгэвэр олгож байгаа.  Өндөр настан,тахир дутуу, тэжээгчээ алдсан гэсэн. Өөрөөр хэлбэл тодорхой нөхцөл байдлыг хангасан тохиолдолд шүү дээ.

Үйлдвэрийн ослын сан гэж байна. Шимтгэлээ төлөөд явж байгаа тохиолдолд осолд ороход энэ хугацаанд тэтгэмж авна. Магадгүй үйлдвэрлэлийн осолд ороод тэжээгчээ алдлаа гэхэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгоно. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар бүх төрлийн эмнэлгийн үйлчилгээ авч байна. Эмийн хөнгөлөлт үзүүлж байна. Ингээд өөрт тохиолдох эрсдлээс хамгаалж байдаг.

-Хувийн хэвшлийн болон хувиараа бизнес эрхэлдэг иргэдийн зарим нь татвараас зайлсхийхийн тулд нийгмийн даатгал төлдөггүй. Энэ тал дээр танай байгууллагаас ямар хяналт тавьж ажилладаг вэ?

-2017 оны жилийн эцсийн байдлаар 43 мянган ажил олгогч даатгалд хамрагдсан. Ажил олгогчийн 343 мянга орчим нь албан журмын даатгуулагч. 196  сайн дурын даатгуулагч байсан. Энэ үзүүлэлтийг аваад үзэхэд нийт эдийн засгийн идэвхтэй хүн амын 75 орчим хувийг эзэлж байгаа. Үлдсэн 20 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагдаагүй иргэд, аж ахуй нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, сайн дурын даатгуулагчид орж байна.

Нийгмийн даатгалын хуульд зааснаар аж ахуй нэгжийн статустай гэдгээр бүртгүүлчихсэн л байвал заавал нийгмийн даатгал төлөх үүрэгтэй. Үүргийг нь  заагаад өгчихсөн учраас байгууллагууд хуулийн дагуу даатгалд хамрагдах ёстой. Цаашид нийгмийн даатгал төлөөгүй иргэдийг хамруулахын тулд манай байгууллагаас олон үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа.

– Нийгмийн даатгалын шимтгэлийн хууль эрх зүйн орчин тогтворгүй байх нь аж ахуй нэгжид хэр дарамт болдог вэ?

– Ардчилал гарахаас өмнө төвлөрсөн төлөвлөгөөт  эдийн засгийн үеэс зах зээлд шилжихэд бүх аж ахуй нэгж байгууллагууд улсын байгууллага байсан.  1995 оны нэгдүгээр сарын 01-нээс  нийгмийн даатгалын тогтолцоо шинэчилсэн хуулийг дагаж мөрдсөн. Ингэснээр иргэн өөрийнхөө ирээдүйд тохиолдох эрсдлээс хамгаалах үүднээс сайн дураараа шимтгэл төлж эхэлсэн гэсэн үг. Өмнө нь тухайн байгууллага нь  тэтгэвэрийн даатгалын санд шимтгэл төлөөд иргэн даатгуулагч шимтгэл төлдөггүй байсан. Ер нь тогтолцооны хувьд  гарч байгаа шийдвэрүүдийн өгөгдөл дээр тулгуурладаг. 2012 оноос 2016 оны хооронд иргэдийн ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хууль хэрэгжиж эхэлсэн байдаг. Хуулийн гол зорилго нь зах зээлд шилжихээс өмнөх хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ажил олгогч нь татан буугдсан гэх олон хүмүүсийн нийгмийн даатгалыг нөхөн олгох хүсэлт тавьсан. Энэ үүднээс нийгмийн даатгал төлж байсан хүмүүсийн “тасарсан” хугацааг нөхөх үүднээс энэ хууль хэрэгжсэн.

-Ниймийн даатгалыг сүүлийн 5 жилийн хугацаанд өндөр төлснөөр тэтгэвэр өндөр тогтдог гэсэн энэ үнэн үү?

– Тэтгэвэр бодолтын зарчим нь тухайн хүний ажилласан хугацаа хөдөлмөрийн хөлстэй шууд холбоотой. Үүнийг хүмүүс сүүлийн таван жил гэж ойлгоод байдаг. Гэтэл хуулиараа бол тэтгэвэр тогтоохын өмнөх 20 жилийн дотор дараалан төлсөн таван жил та арай өндөр гэсэн цалингаа сонгож төлөх боломж нээгддэг.  Хуульд зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоохын өмнөх 20 жилийн дотор дараалсан таван жил байдаг. Даатгалд хамрагдаж байгаа иргэдийн хувьд 2018 онд тэтгэвэр тогтоолголоо гэхэд 1998 оноос 2018 оны хооронд 20 жилийн дотор дараалсан таван жилийн цалингаа сонгоно гэсэн үг.

-Нэрийн дансны тухай хуульд өөрчлөлт орсон уу. Иргэд нэрийн дансны үлдэгдлээ хэрхэн шалгаж мэдэх боломжтой вэ?

1999 онд батлагдаад хэрэгжиж байгаа. 1960 оны нэгдүгээр сарын 01-нээс хойш нэрийн дансандаа шимтгэл хуримтлуулах хууль хэрэгжиж эхэлсэн. Одоо ч гэсэн энэ хууль хэрэгжээд явж байгаа. Харин 1979 оны нэгдүгээр сарын 01-нээс гэсэн өөрчлөлт орсон. Нэрийн дансны тухай хууль хүчин төгөлдөр хэвээр мөрдөж байгаа.

Өөртөө аль таатай нөхцөлөө ашиглаад тэтгэвэрээ авч болно. Ниймийн даатгалын байгууллагаас 2018 он цахим үйлчилгээг зарласантай холбогдуулан аплейкшн гаргасан.Энэ нь иргэдэд гурван төрлийн үйлчилгээг үзүүлдэг.

Үүнийг даатгуулагчид маань гар утсандаа суулгаад нийгмийн даатгалтай холбоотой бүх мэдээллийг авах боломжтой. Тухайлбал хэдэн удаа нийгмийн даатгалаар тэтгэвэр тэтгэмж авч байснаа харах боломж бүрдэж байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар 2018 оныг “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан тус газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс даатгуулагч иргэд, ажил олгогч, харилцагч байгууллагуудад нийгмийн даатгалын үйлчилгээг үнэн зөв, шуурхай хүргэх зорилгоор Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машинаас авсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-ын бодит байдлыг гуравдагч этгээд шалгах зориулалт бүхий вэб програм хангамжийг бэлтгэн нэвтрүүлж байна.

ТҮЦ машинаас авсан шимтгэл төлөлтийн тодорхойлолтны үнэн зөв, бодит байдлыг шалгахдаа тухайн тодорхойлолтон дээрх QR кодын доор байрлах “К” үсгээр эхэлсэн 13 оронтой кодыг, уг тодорхойлолтыг авсан иргэний регистрийн дугаарын хамт оруулж, тухайн агшинд нийгмийн даатгалын мэдээллийн санд иргэний мэдээлэл ямар байгааг дуудан харж, хэвлэгдсэн тодорхойлолттой харьцуулан шалгах боломжтой.

Программ ашиглан даатгуулагч ямар нэгэн байдлаар банкнаас зээл авахад зайлшгүй тухайн байгууллага нь эргээд нийгмийн даатгалаас асууж лавлаж тодорхойлт авч байдаг. вэб праграмм руу нэвтэрч ороод код өгдөг. Тэр кодоороо одоогийн байдлаар мэдээллээ харж болно.

Тэтгэвэрийн даатгалын хувийн хэмжээнд өөрчлөлт орсон. Үүнийг бас үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ онд гэхэд тэтгэвэр тогтоолгох хүн 5 жил 60 сарын цалингаар 2019 онд тэтгэвэр тогтоолгох хүн маань 6 жил 72 сарын цалингаар 2020 онд тэтгэвэр тогтоолгох бол 7 жил буюу 84 сарын цалингаар тэтгэвэр тогтоолгох боломжтой.

Ингээд нийгмийн даатгалын талаар иргэд ямар бодолтой байдаг хийгээд нийгмийн даатгалыг хувиараа төлөх ямар ашигтай талаар иргэдийн байр суурийг хүргэе.

БЗД-ийн 10 хороо Д.Батсайхан: Хурааж хуримтлуулсан хөрөнгөгүй бол насжиж ирээд шороо идэхээс өөр аргагүй байдалд хүрнэ 

-Миний хувьд гэвэл нийгмийн даатгалаа хувиараа төлдөг. Өөрийн гэсэн компанитай. Бага хэмжээгээр ч гэсэн төлж байх нь ирээдүйд хэрэгтэй юм болов уу гэж боддог. 60 70 нас хүрээд тэтгэвэрт гарахад хэрэг болно. Хурааж хуримтлуулсан хөрөнгөгүй хүн бол тэгээд насжиж ирээд шороо идэхээс өөр аргагүй байдалд хүрнэ. Ирээдүйгээ бас тодорхой хэмжээгээр бодож төлөвлөж байх хэрэгтэй залуу үеийнхэн ялангуяа. Бүх л зүйл татварын мөнгөнөөс босож байгаа. Үүн дотор хийсэн бүтээсэн зүйл ч байгаа.

Бид татварын мөнгө гэхгүйгээр уул уурхай ч байдаг юм уу өөр олон эх үүсвэрээс мөнгө иддэг байх. Би гэхэд сарын сая төгрөгийн орлоготой гэж дундажлаад 100 мянган төгрөг нийгмийн даатгалдаа төлдөг. Ниймийн даатгалаар хөнгөлөлт авч байгаагүй. Харин эрүүл мэндийн даатгалаар эмчилгээний шугамаар үнэгүй оношилгоо үзлэгийн хөнгөлөлт авч байсан. Зээл хасбанкнаас гурван ч удаа авсан. Компанийн бичиг барим бүрэн болохоор өгсөн.

СБД-ийн 10 хорооны иргэн Г.Цэрэнхүү: Нийгмийн даатгал ирээдүйн баталгаа

Нийгмийн даатгал төлөх иргэн бүрийн үүрэг. Хүн даатгалаар амьдардаг. Миний хувьд бүх насаараа багш хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Сард 600 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Болж л байна. Нийгмийн даатгал ирээдүйн баталгаа. Харин сүүлийн үед тогтолцооны систем их буруу явагдаад байна уу даа гэж хардаг. Энд бас их сэтгэл дундуур явдаг.

Нийгмийн даатгалын төлөх нь зөв гэхдээ хувиараа төлнө гэдэг бас л амар биш. Тэр болгон бэлэн мөнгө кормалаад явдаг хүн ховор байна шүү дээ. Өнөөдөр ард түмний амьдрал ямар байгаа билээ. Ийм нөхцөл байдалд сар болгон мөнгө төлнө гэдэг зарим хүний хувьд хатуухан л байх.

МУИС-ийн Био инженерчлэлийн хоёрдугаар дамжааны оюутан Б.Эрдэнэчулуун: Тэтгэвэрт  гарахад хэрэг болдог гэхээс өөрөөр тийм ч сайн мэддэггүй

-Миний бодлоор нийгмийн даатгал төлөх нь ирээдүйд өөрийгөө эрсдлээс хамгаалах юм болов уу гэж боддог.

Нас тогтоод ирэхээр тэтгэвэрт гарахад хэрэг болдог гэхээс өөрөөр тийм ч сайн мэдлэгтэй биш.

Манай эцэг эх өөрсдөө малчин. Одоо 40 гарам насны хүмүүс байдаг. Аав ээж хоёр маань намайг сургуулиа төгсөөд улсын байгуулагад орж нийгмийн даатгалаа тогтмол төлөх чухал шүү эмэгтэй хүнд гэж захидаг.

УИХ 1999 онд Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогыг батлахдаа нийгмийн даатгалын сангийн орлогоор зарлагаа нөхөх тогтолцоог боловсронгуй болгож, алс хэтдээ хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх зорилго тавьсан байдаг.  Бодлоготой холбогдуулж, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг баталж, 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн.

Одоогийн байдлаар 660 тэрбум төгрөг арилжааны банкуудад байршиж байгаа. Ингэж байршуулахдаа бид хоёр төрлийн хүүг ашигладаг юм. Нэгдүгээрт, банкинд хадгаламж хэлбэрээр байршуулж байгаа мөнгөн хадгаламжийн жилийн хүүг 15 хувиар тооцож явдаг. Хоёрдугаарт, тэтгэвэр барьцаалсан зээл олгож байгаа банкны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилгоор жилийн 9 хувийн хүүтэй хадгалуулсан хөрөнгө бий. Дэлхий дахинд даатгуулагч төлсөн шимтгэлээ буцаан авдаг учраас бүрэн хуримтлалын тогтолцоог илүү шударга гэж үздэг байна.

One thought on “Мөнгөө банкинд хадгалуулах, нийгмийн даатгал төлөх хоёрын аль нь илүү ашигтай вэ?

  1. joyce anderson

    Bi kheden jiliin tursh ööriin salonyg örgöjüülekh talaar möröödöj baisan ch 2017 ony süüleer Mavistai uulzakh khürtlee yaaj yavakhaa medekhgüi baisan. Ter nadad 30,000 paundyn zeel avakhad tusalsan bögööd odoo minii salon deer ajillaj baigaa ajluud i-meil yavagdaj baina Ödör önöödör tany zeeliig naidvartai khangakhyn tuld (sanguud)
    unsh

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага