Монголбанк “Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн”-тэй боллоо
2018 оны Mayын 2

Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн бодлогын асуудлаар суурь болон эмпирик судалгааг хийх, төрийн бодлого боловсруулагчдад бодлогын зөвлөмж өгөх зорилгоор Монголбанк дэргэдээ “Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн”-г шинээр үүсгэн байгууллаа. Тус хүрээлэнгийн захирлаар УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэл томилогдож байгаа ба тус хүрээлэнд Монголбанкнаас болон сонгон шалгаруулалтаар шалгарсан эдийн засагчид, судлаачид ажиллах юм.

Нээлтийн ёслолд оролцсон Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан энэ үеэр хэлсэн үгэндээ “Би Сангийн сайдаар ажиллаж байх үедээ Монгол Улсын хэмжээнд томоохон суурь, судалгаануудыг гүйцэтгэх “Эдийн засгийн судалгааны хүрээлэн”-г байгуулах санал, санаачилга гаргаж байсан ч ажил хэрэг болж амжаагүй. Үүнд би харамсаж явдаг байсан. Харин өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгчийн хувиар өөрийн бодож, санаж явсан зүйлээ биелүүлж, “Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн”-гийн шавыг тавьж байгаадаа баяртай байна. Бид энэ удаад зөвхөн шав тавих буюу хүрээлэнгийн үйл ажиллагааг дөнгөж эхлүүлж байна. Цаашдаа энэхүү хүрээлэн нь илүү хүчирхэг, том институци болж, бодлогын томоохон судалгаа, шинжилгээг хийж, эдийн засгийн хөгжилд бодитой дэмжлэг үзүүлэх болно” гэв.

Мөн тус хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл хэлэхдээ “Олон улсын жишгийг харахад Төв банкныхаа дэргэд албан ёсны судалгааны байгууллагатай байх нь олон талын ач холбогдолтой. Хүрээлэнгээ нээгээд бид нийгэм, микро бизнесийн орчин, хөдөөгийн хотжилт, хөгжилтэй холбогдсон өргөн цар хүрээний судалгаа хийх даалгаврыг эхний ээлжинд авлаа” хэмээн тодотголоо. Мөн тэрээр энэ үеэр тус хүрээлэнгээс гаргасан анхны судалгааны ажлын тайлангаа Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд хүлээлгэн өгөв.

Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн чиглэлээр эрдэм шинжилгээний бүтээл туурвидаг судалгааны байгууллага цөөн тоотой байдаг бөгөөд эдийн засгийн судалгааны бүтээлүүдийн санхүүжилт, боловсон хүчний нөөц бололцоо хомс тул Монголбанкны Захирлуудын зөвлөлийн хурлаас “Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн”-г байгуулах шийдвэр гаргасан нь өнөөдрөөс ийнхүү албан үйл ажиллагаагаа эхэлж байна.

 

2 thoughts on “Монголбанк “Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн”-тэй боллоо

  1. монгол хүн

    та нар битгий дэмийрч бай ядаж монгол улсыхаа мөнгөн тэмдэгтийг ханш сайтай болго худлаа лоозон шоу тоглолт хийж болохгүй монгол улсын банк шүү ямар нэг хулгайчийн үр хүүхэд амьдардаг орон зай биш ёстой дургүй хүрчихлээ ямар поп дуучин биш

  2. joyce anderson

    Би хэдэн жилийн турш өөрийн салоныг өргөжүүлэх талаар мөрөөдөж байсан ч 2017 оны сүүлээр Мавистай уулзах хүртлээ яаж явахаа мэдэхгүй байсан. Тэр надад 30,000 паундын зээл авахад тусалсан бөгөөд одоо миний салон дээр ажиллаж байгаа ажлууд и-мэйл явагдаж байна Өдөр өнөөдөр таны зээлийг найдвартай хангахын тулд (сангууд)
                                                  унш

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага