Хар тамхийг “Сайн нуусан” гэх Г.Сарангэрэл хэргээ хүлээжээ…
2018 оны Mayын 4

“Сайн ах” нэрийг моодонд оруулж саар нэрээр олонд танигдсан Г.Сарангэрлийг олон хүн мэдэх болов уу. Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байхад нь дотно харилцаатай хэмээгдэн нийгэм даяар шуугиан тарьж байсан бүсгүй дахин нэг таагүйхэн асуудал тарьсан бололтой. Тэрбээр саяхан БНХАУ-аас энэ сарын 18-19-нд шилжих шөнө орж ирсэн дөрвөн хүнийг ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх газрынхан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт саатуулсан. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23-р зүйлд заасны дагуу мэргэжлийн их эмч, сувилагч нарыг оролцуулан улсын нэгдүгээр амаржих газрын хүлээн авах тасагт дотуур үзлэг хийхэд иргэн С-ийн бэлэг эрхтэн дотроос их хэмжээний мөс гэх нэршилтэй мансууруулах бодис гарч ирсэн байна. Эд мөрийн баримтаар уг хар тамхийг хураан авч холбогдох шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа юм байна. Тэдгээр дөрвөн хүний нэг нь Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож явсан Г.Сарангэрэл байсан юм.  Тэгвэл Т А, Г, Э нарын хамт БНХАУ-аас метафетамины агууламж бүхий Мөс гэх нэршил бүхий бодисыг оруулж ирснээ зарж борлуулах зорилготой байснаа саяхан хүлээлээ. Түүний биеэс хурааж гаргаж авсан уг бодисыг шинжилгээнд хүргүүлснээр 1971 оны Сэтгэц нөлөөт бодисын жагсаалтад багтсан метафетамины агууламжтай бодис гэдгийг баталсан байна.

One thought on “Хар тамхийг “Сайн нуусан” гэх Г.Сарангэрэл хэргээ хүлээжээ…

  1. zochin

    ter saltaand nuusan har tamhind munhbayasgalan yamar hamaa bnaa , malaa

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага