Серге́йгийн нисдэг танк хочит ИЛ-2 дайран сөнөөгч онгоц
2018 оны Mayын 9

Нисдэг танк хочит ИЛ-2 дайран сөнөөгч онгоцны тухай

Ерөнхий мэдээлэл
Зохион бүтээгч – Серге́й Влади́мирович Илью́шин
Анхны нислэг – 1939 оны 10-р сарын 2-ны өдөр
Зэвсэглэлд авсан он – 1941 он
Үйлдвэрлэсэн он – 1941-1945 он
Үйлдвэрлэсэн тоо ширхэг – 36183 ширхэг
Загварууд – ИЛ-2, ИЛ-2Д, ИЛ-2 АМ-38Ф, ИЛ-2 КСС, ИЛ-2 М-82, ИЛ-2 НС-37, ИЛ-2 НС-45, ИЛ-2 Т гэдэг загварууд гарч байж, Цувралаар ИЛ-8, ИЛ-10 загварууд хийгдэж байсан бөгөөд тийрэлтэт онгоцнууд гарч ирснээр 1954 онд зэвсэглэлээс хасагдсан.
Хөдөлгүүр – V хэлбэрийн 12 цилиндр бүхий 1620-1720 морины чадалтай АМ-38 мотортой
Дээд хурд – 450 км/цаг
Энгийн хурд – 300-360 км/цаг
Нислэгийн дээд өндөр – 5000 метр
Нислэгийн алслалт – 800 км

Зэвсэглэл
Далавчин дээр 2 ширхэг автомат их буутай /20мм-ийн ШКАС их буу, 23мм-ийн ВЯ их буу юмуу Танк эсэргүүцэх 37мм-ийн ВЯ их буутай үйлдвэрлэж байсан ба 45мм-ийн их буу туршиж байсан/
Далавчин дээр 7,62мм-ийн 2 ширхэг ШКАС пулемёттой
Танк эсэргүүцэх ПТАБ бөмбөг тээх 400 кг-ийн даац бүхий контайнертай
6 ширхэг РС-82 юмуу РС-132 тийрэлтэт сум харвах суурьтай
Бүхээгний хойд хэсэгт 1 ширхэг 12,7мм-ийн УБТ загварын пулемёттой байсан байна.

ИЛ-2 онгоцны эх биеийн арам болон Моторын хэсэг, зарим агрегат болон урд хэсэг нэлэнхүйдээ мөн бүхээг нь АБ-1 /АБ-2/ хуягаар хуягалсан байсан ба сум нэвтэрдэггүй шилээр хамгаалагдсан байсан учраас “Нисдэг танк” хоч авчээ. Уг хуяг нь 7,622мм-ийн хуяг нэвтлэх сумтай буугаар тулгаж буудахад тэсэхээр бат бөх хийгдсэн байж. Гэвч энэ давуу тал нь өөрт бас сул тал авчирсан нь ижил зориулалтын онгоцноос маневрын хувьд муу болгосон нь “Үхлийн кабин” хочтой болгосон байна. Учир нь анхны загварууд 1 л хүний суудалтай байсан ба кабиндаа нэмэлт шатахуун авч явдаг байсан тул дайсны онгоцнууд араас нь хялбархан устгадаг байж. Оросын зохион бүтээгчид алдаагаа залруулж ИЛ-2-ийг 2 хүний суудалтай болгосон бөгөөд нисгэгчийн ард талд буудагч суулгасан нь маш зөв шийдэл болсон байна.

Өөрийн маш сайн хуягалсан хурд хүчтэй уг онгоцыг устгахын тулд хажуу талаас эсвэл доод талаас нь радиаторын хэсэг рүү галлах эсвэл эгц дээрээс нь өндөр хурдтай шумбан дайрч урт ээлжээр галлаж л устгаж болдог байсан байна.

ИЛ-2 нь танкны эрлэг гэдгээрээ алдаршсан бөгөөд дайсны хуяг тээврийн хэрэгсэл, танк, усан онгоцыг нам өндрөөс довтлон устгадгаараа алдаршжээ. Түүний хуягалсан эх бие, бүхээг нь явган цэрэг болон газрын бага оврын зенитийн пулемётын буудлагаас хамгаалдаг байсан байна. Дайны эхээр уг онгоцонд зориулж усан онгоц болон шумбагч эсэргүүцэх агаарын бөмбөг хийсэн байна. Танкийн хувьд ФАБ-100 танк устгагч бөмбөг ашигладаг байсан нь дайсны дунд жингийн танкаас 1-5 метр зайтай дэлбэрхэд устгах чадвартай байжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага