Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн манай улсад ажиллаж буй ОУВС-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2018 оны Mayын 9

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн өнөөдөр (2018.05.09) Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн 4 дэх шатны үнэлгээг хийхээр манай улсад ажиллаж буй Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиеб, тус сангийн Монгол дах суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын эдийн засаг, төсвийн өнөөгийн байдал болон ирээдүйн хандлагын талаар ярилцаж, санал солилцов

Уулзалтад Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийн эдийн засагчид болон албаны бусад хүмүүсбайлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага