Сувилагчид “Шөнө хоноод өглөө цагтаа буудаггүй, өвдөж, ядарч, шантарч, халширч байна”
2018 оны Mayын 10

Монголын сувилагчид  хөдөлмөрлөх эрхээ шаардаж жагслаа. Тус жагсаалд 294 эрүүл мэндийн байгууллагын 48 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл болсон эмч, эмнэлгийн ажилтнууд оролцов. Тухайлбал, нийслэлийн бүх шатны эмнэлгүүдийн 8,000, 21 аймгаас ирсэн 300 гаруй нийт 8,300 төлөөлөл оролцлоо.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 50 гаруй мянган эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж байна. Үүнээс өнөөдрийн жагсаалд 19 мянган хүн санал нэгджээ.

Жагсаал зөвхөн нийслэлд биш 21 аймагт зэрэг болж өндөрлөв.

Урьд өмнөх жагсаал цуглаанаар зохих шаардлагуудыг УИХ, Засгийн газарт хүргүүлж байсан. Эмнэлгийн ажилтнуудын цалин, үнэлэмж, хүний нөөцийг нэмэгдүүлэх гэсэн шаардлагуудыг тавьж байсан хэдий ч аль нь ч биелээгүй гэж үзэж дахин шаардлага хүргүүлэхээр өнөөдрийн жагсаалыг зохион байгуулж байгаа юм. Өнөөдрийн жагсаалын гол цөм нь сувилагчид байв.

Тэд “Сувилагч робот биш”, “Цаг наргүй зүтгэсэн сувилагчдад эрүүл эрхтэн алга”, “Сувилагч бид стандарт бус хөдөлмөр эрхэлж байна”, “Сувилагч өглөө цагтаа буудаггүй, өвдөж, ядарч, шантарч, халширч байна”, “”Сувилагч бид цаг завгүй зүтгэж, туйлдаж байна” гэсэн уриа лоозон барьж жагсаалд оролцлоо.

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Засгийн газар, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдад хандан шаардлага хүргүүлж байгаа аж.

Шаардлагад “Сувилагчийн орон тоог 9,000-р нэмэгдүүлэх, ангилал, зэрэглэл, доод жишгийн шинэчлэх, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг 50 хувиас доошгүйгээр нэмэгдүүлэхийг шаардаж байна” гэжээ.

Энэхүү жагсаалын үеэр Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны Ш.Хажидмаа ингэж жиргэж байгаа нь үнэхээр анхаарал татлаа. 

  

One thought on “Сувилагчид “Шөнө хоноод өглөө цагтаа буудаггүй, өвдөж, ядарч, шантарч, халширч байна”

  1. Зочин

    Сувилагч нар их л өнгөлөг харагдаж байна. Харин асрагч нар бүр ч хэцүү өнхцөлд ажилладаг . Ер нь эд нарыг цалинг харж үзэх цаг аль хэдийнэ болсон доо нэн ялангуйя асрагч нарын

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага