Их бууны галыг чиглүүлэгч хийх, шумбагч онгоц илрүүлэн устгах Японы Kayaba KA-1
2018 оны Mayын 12

Kayaba Ka-1

Нисдэг тэрэг гээчийг чинь Дэлхийн 2-р дайны үед хийчихсэн тэр бүү хэл зэвлэлдээ аваад эхэлчихсэн байсан гэвэл та нар итгэх үү. Жн: Герман 7 төрлийн нисдэг тэрэг бүтээсэн, Орос 1 төрөл, АНУ 3 төрөл, Англи 5 төрөл, Япон 1 төрлийн нисдэг тэрэг бүтээчихсэн байсан байна шүү.


За ингээд Японы Kayaba KA-1-ийн тухай товч оруулья

Зохион бүтээгч – Каяаба үйлдвэр
Зэвсэглэлд авсан он – 1941 оны 5-р сарын 26
Үйлдвэрлэсэн он – 1941-1945 он
Үйлдвэрлэсэн тоо – 98 ширхэг /Батлагдаагүй эх сурвалжууд 240 ширхэг үйлдвэрлэж зэвсэгт хүчинд 150 ширхэгийг авсан гэдэг/


Зориулалт – Их бууны галыг чиглүүлэгч хийх, шумбагч онгоц илрүүлэн устгах
Баг: 2 нисгэгч
Урт: 9.2 метр
Ачаагүй жин: 775 кг
Ачаатай жин: 1,086 кг
Нислэгийн дээд жин: 1,170 кг
Мотор: 1 – Argus-ийн V хэлбэртэй 10 цилиндертэй мотор 180kW хүчин чадалтай
Том сэнсний урт: 12.2 метр урттай 3 халбагатай сэнстэй
Хөтлөгч сэнс: 2 халбагатай модон сэнстэй
Дээд хурд : 165 км/цаг
Ачаатай хурд: 115 км/цаг
Нислэгийн алслалт: 280 км
Нислэгийн дээд өндөр: 3,500 метр
Өндөр авах хурд: 5 метр/сек, 3 минут 20 сук-д 1,000 метр, 7 минут 30 секундэд 2,000 метрт хөөрдөг
Сэнсний даралт: 10 кг/м2
Хөөрөх зурвасын урт – 30 метр
Зэвсэглэл – 2 ширхэг 60кг жинтэй шумбагч онгоц эсэргүүцэх тэсрэх цэнэг тээвэрлэдэг байж.
Цувралууд – Kayaba Ka-1, Kayaba Ka-2 гэж хийгдсэн /Үндсэн үзүүлэлт бараг ижил, моторын хүчин чадал нь өөр өөр/

1939 онд Япон эзэнт гүрний арми АНУ-гаас Kellett KD-1A нисдэг тэрэг авчирсан нь эвдэрчихсэн байна. Ингээд засах ухаанаа олоогүй Япончууд Каяаба үйлдвэрт уг нисдэг тэргийг ашиглан өөрийн гэсэн нисдэг тэрэгтэй болох тушаал өгчээ. Каяаба үйлдвэр даалгаврыг амжилттай билүүлж Каяаба КА-1 нисдэг тэрэг хийсэн нь 1941 оны 5-р сарын 26-нд анхны нислэгээ амжилттай үйлдсэн байна. Япон 1943 оны 7-р сард 10 нисгэгч бэлдсэн бол 1944 онд дахин 40 нисгэгч бэлдсэн байна. Дайны явцад 12 ширхэг устгагдсан. АНУ-ийн шумбагч онгоцыг устгаж чадаагүй ч айлгаж бол чадсан юм байна

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага