Энэтхэг, Тайван, Вьетнам хамтарч Хятадад үхлийн цохилт өгөх үү!
2018 оны Mayын 14

БНХАУ-н тэнгисийн цэрэг Өмнөд Хятадын тэнгисийн Спратли бүлэг арлууд дээр (Зөвлөлтийн Москит хөлөг онгоц эсэргүүцэх пуужинтай адил) YJ-12B далавчит пуужингын 3 дивизион болон (ОХУ-н С-300 системтэй адил) HQ-9B зенитын пуужинт ангиудыг байрлууллаа.


Үүнтэй холбогдуулан энэ Мягмар гаригт БНСВУ-н гадаад яамны сайд БНХАУ-д хандан мэдэгдэл хийлээ.
Хятад улсад хандан том улсын хариуцлагаа ухааран Зүүн тэнгист (Вьетнамын хувьд Зүүн тэнгис) энх тайван байдлыг хангахад өөрийн үлгэр жишээг үзүүлнэ үү гэж хүсч байна гэжээ.


Энэ нь Вьетнам улс энэ бүс нутаг дахь Хятадын ноёрхолыг бодитой эсэргүүцэж чадах ганц хүч болохыг илэрхийлж байна. Вьетнам улсын эргээс ердөө 50км хөвсөн даруйд Хятадын усан хилд орчих нөхцөл үүсч Вьетнамын загасчид уламжлалт агнуураа хийхэд ихээхэн төвөгтэй болсноос гадна далайн гүнээс шатдаг мөс хэмээх метаны хийг олборлох гадаадын хөрөнгө оруулагчдыг Хятад улс янз бүрээр оролдсоор Вьетнамаас хөөж гаргаж байгаа билээ. Тухайлбал барууны нэгэн том компани Вьетнамтай хамтран метан олборлох төсөл эхлүүлсэн ч Хятадын цэргийхэн хангамжыг нь байнга саатуулж, эрчим хүчний кабелийг тасалсаар энэ төсөл бүтэлгүйтэж тус компани Вьетнамыг орхин гарахаас өөр аргагүй болсон. Хамгийн увайгүй нь тус компани Вьетнамаас гарсан даруйдаа Хятадын талаас яг тэр районд хамтран хайгууль олборлолт хийх санал хүлээж авчээ.
Вьетнамын хувьд уламжлалт найз ОХУ нь Хятадаас хэт хамааралтай болсон учир Энэтхэг болон барууны орнуудтай цэргийн харилцаагаа сайжруулах хэрэг гарсан билээ.
Израйлын Галиль автомат болон нисэх онгоцны Данилех далавчит пуужинг Вьетнамд үйлдвэрлэж эхлээд байгаа бөгөөд тун удахгүй Спайк танк эсэргүүцэх пуужингын шугам авах бололтой!


Данилех пуужинг Вьетнамын нисэх хүчний Су-27, Су-30-с гадна Социалист Вьетнам улсын Ф-5 болон Ф-16 Вайпер онгоцнууд ойрын ирээдүйд зүүж болзошгүй байна.
Ф-5 гэхээр сонин санагдаж байгаа ч Умард Вьетнам Өмнөд Вьетнамыг эзлэн авахдаа 1сая гаруй М-16 автоматаас гадна 100 илүү Ф-5 онгоц олзолсон билээ. 1978 онд Камбожыг улаан Кхмерүүдээс чөлөөлөх ажиллагаанд энэ онгоц болон бэлтгэгдсэн бие бүрэлдэхүүнийг ашиглаж байжээ.
ХАЧА Вьетнамруу халдсаны дараа ЗХУ-н цэргийн асар их тусламжын үр дүнд энэ онгоцнууд шаардлагагүй болсон ч холын бодолтой Вьетнамчууд хөнгөн цагаанд тушаалгүй консервацд тавих шийд гаргажээ.
АНУ-н Нортроп болон Израйлчуудын тусламжтайгаар Баруудыг дахин агаарт хөөргөж магадгүй бололтой. Сургууль-байлдааны зорилгоор ашиглахад бага зардалтай мөн Хятадын нисэх онгоц тээвэрлэгчид үхлийн цохилт өгч чадах Брахмос пуужинг энэ онгоц тээж чадна.

Мөн Энэтхэг, Тайван, Вьетнамын хамтарсан цэргийн сургуулилт удахгүй болох байх гэж олон улсын хэвлэл мэдээллийнхэн таамаглаж эхэлжээ.

Ингээд Вьетнам улсын тусгаар тогтнолын  70 жил ба 2015 оны баярын парадын зургаас хүргэж байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага