Ялалтын баяраар Путин Монголын ард түмэн хамгийн их тус хүргэсэн шүү гэж хэлсэн
2018 оны Mayын 14

Ноднин Орост дэлгүүрт зогсож байтал ард зогсож байсан залуухан бүсгүй -Та Монгол уу гэв. Би тийм гэхэд, танд баярлалаа гэв. Би гайхаад юуны төлөө гэхэд Ялалтын баяраар Путин ерөнхийлөгчийн илтгэлд дэлхийн 2-р дайны үед Монголын ард түмэн хамгийн их тус хүргэсэн шүү гэж хэлсэн. Би урьд нь мэдээгүй явжээ гээд дахин дахин талархсанаа илэрхийлсэн юм. Надад тэрхэн мөчид ямар сайхан байсан гэж сананаа. гэж Oyungerel Jadamba өөрийн цахим хаягаараа дамжуулан мэдээлжээ.

Үнэхээр Монголчууд ямар ч дайны үед сайн ар тал, тулалдах дайлах гол хүч байдаг гэдгээ олон зуун жилээр баталсан юм. 70 жилийн Ялалтын баярын хүндэтгэлийн хойморт хятадын удирдагчид байхад Монголчууд гонсойж танай дайнд МАНТУУ ч өгөөгүй хүмүүс шүү гэх мэт үгсийг шидээд авсан. ОХУ, Монголын ард түмний өмнөх цусан гавьяаг юугаар хэмжилгүй билээ. 

Ер нь ОХУ авсан эдийн засгийн  хоригт хятадын дээрмийн төслүүд хожиж байгааг олон улсын эдийн засагчид онцлох болсон. ОХУ,БНХАУ-ын эдийн засгийн хамтарсан томооохон төслүүдийн нарийн ширийн мэдээлэл нийтэд хараахан хүрээгүй л байна.

Монголчууд «Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө» гэсэн уриан дор ажиллаж байжээ

1941 оны зун Герман ЗХУ-руу гэнэт халдан довтолсон дайны эхний өдрөөс л Монголчууд «Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө» гэсэн уриан дор ажиллаж, Зөвлөлтийн ард түмэнд бололцоотой бүхнээрээ туслах хөдөлгөөн нийт хүн амынхаа дунд өрнүүлж эхэлсэн юм. Фронтод туслах мөнгөн хөрөнгө бий болгохын тулд үйлдвэр, албан газрын ажилчин, албан хаагчид өдөр шөнөгүй ажиллаж, амралтын өдрүүдээрээ хүртэл “субботник” хийж, олсон орлогоо Бэлэглэлийн төв комисст шилжүүлж байжээ. Энэхүү нөр их ажлын үр дүнд Монголын ард түмэн дайны жилүүдэд фронтод зориулан хагас сая шахам морьдоо хямдруулсан үнээр худалдаж, 30 гаруй мянган шилдэг хүлгээ бэлэглэж байжээ. Монголын төлөөлөгчид галын фронтод удаа дараа хүрэлцэн очиж, 500 мянган тонн мах, 700 гаруй вагон дулаан хувцас, хүнсний зүйл, хувийн бэлгийг гардуулсны дээр «Хувьсгалт Монгол» танкийн бригад, «Монгол ард нисэх онгоцны эскадрилийг байгуулж улаан армид хүлээлгэн өгч байжээ. Ийнхүү дайны фронтоос 6-7 мянган км алслагдсан гүн ар талд Монголын ард түмэн бүхий л бололцоогоо дайчлан хөдөлмөрлөж, Улаан армид туслах олон хэлбэрийн ажлыг өрнүүлсний дүнд тэр үеийн ханшаар 435 сая төгрөгийн үнэ бүхий мал, эд материалын зүйл, 100 мянган ам.доллар, З00 орчим кг алтыг биетээр өгч байжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага