Ц.Энгүүн: Би галт зэвсгийг сурталчлах зорилгоор санаатайгаар бичлэг хийгээгүй
2018 оны Mayын 14

“The Voice” шоуны шилдэг оролцогчдын нэг Ц.Энгүүн аавтайгаа хамт хийн буугаар буудаж буй бичлэг цацагдсан билээ

Тус хэргийн талаар  цагдаагийн байгууллаас “2018 оны тавдугаар сарын 8-нд “Айлын цонхноос буугаар буудаж байна” гэсэн гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Шалгалт хийхэд Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны цонхоор Ц.Энгүүн аавынхаа хамтаар хийн буугаар буудсан нь урьдчилсан мэдүүлгээр тогтоогдсон. Мөн уг буу нь ямар нэгэн бүртгэл судалгаанд бүртгэгдээгүй, бичиг баримт байхгүй. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна”  гэж мэдээллээ.

Харин Ц.Энгүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулан“Аавтайгаа хийн буугаар буудаж буй бичлэг хүмүүсийг их уурлуулж, эмзэглүүлсэн байгаа. Би хүн гэмтээе, эсвэл галт зэвсгийг сурталчлах зорилгоор санаатайгаар бичлэг хийгээгүй. Энэ үйлдэлдээ үнэхээр их харамсаж  байна. Та бүхэн намайг уучлаарай, дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэсэн уучлалт хүсэв.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага