“Шүлэг бичих гэж би зовдоггүй, шүлэг намайг зовоож төрдөг” А.Эрдэнэ-Очир та мөнх тэнгэрийн орондоо тайван нойрсдоо
2018 оны Mayын 15

Шүлэг бичих гэж би зовдоггүй, шүлэг намайг зовоож төрдөг…. хэмээн ганцхан жилийн өмнө ярьж байсан түүний үгийг би алдалгүй сонсож суусансан.
Одоо харин энэ үгийг нэгэн цагт МЗЭ-ийн Удирдах Зөвлөлийн дарга, Монголын Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтан, Болор цомын эзэн Яруу найрагч А.Эрдэнэ-Очир хэлж билээ хэмээх болчихож.
Он цагийн дурдатгалд орон зайгаа үлдээгээд одсон түүнтэй нэгэн цагт мөр зэрэгцэн хамт ажиллаж явсан сайхан дурсамж түүх болон үлдэж.
Ширүүн дориун олон үгээр биш шударга ухаант цөөхөн үгээр сургамж, зөвлөмжөө айлтган суудаг байсансан.
Үзэж, хянаад өмнөтгөл бичээд өгөөч гээд анхны номоо хэвлүүлэх гээд тэврээд очиход минь Чи чинь шүлэг, яруу найраг оролддог байсан юмуу хэмээх гайхаж, сонжсон харцаар нэг угтаад, дараа нь ахыгаа манаж сууж байгаад бичүүлээд ав гэж дуудахад нь номын их өргөөнд нь зочилж чимээгүйхэн хүлээж суусан тэр мөч дурсамж болж үлдэж.
Өнгөрсөн жилийн гандсан шаргал намраар мөн л холбогдож МЗЭ-д элсэх гэсэн юмаа. Та дааж аваач гэхэд “За ах нь хотод тогтохгүй яваа. Ойр ойрхон холбогдож байгаад хүрээд ирээрэй” гэж байсансан.
Гэтэл одоо энэ бүхэн зүгээр л дурсамж болоод үлдэх юм гэж хэн санах билээ.
БУРХАН ХАМГИЙН ХАЙРТАЙ ХҮҮХДҮҮДЭЭ УРЛАГЫН ХҮН БОЛГОДОГ юм гэсэн. Таныг хайртай хүүхдүүдийн минь нэг бол хэмээгээд хүмүүний ертөнцөд илгээсэн ч танд тэднээс ч илүү хайртай болохоор буцаагаад дэргэдээ авч дээ….
Та минь мөнх тэнгэрийн орондоо тайван нойрсдоо  гэж 
Гэгээнээ Гэрлээ өөрийн хаягаараа дамжуулан эмгэнэл илэрхийлжээ. Цаашид эмгэнэлүүд үргэлжилсээр байна. 

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага