АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт цуцлагдах магадлалтай байна
2018 оны Mayын 17

Хойд Солонгос Өмнөд Солонгостой өнөөдөр хийх гэж байсан дээд түвшний хэлэлцээгээ цуцалж байгаа юм байна. Тэвчээргүйгээсээ болж жирэмслэнэ гэгчээр Өмнөд Солонгос АНУ хоёр хамтарсан цэргийн сургуулилтаа түр азнаж байхгүй дээ.
Өнөөдөр болох байсан уулзалтаар хоёр Солонгосын албан ёсны төлөөлөгчид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай алхмын талаар хэлэлцэхээр төлөвлөж байсан юм. Мөн энэ сарын 23-25-ны хооронд Хойд Солонгос цөмийн туршилтын талбайгаа устгахаар төлөвлөж байсан нь ч эргэлзээтэй болж байх шиг байна.

Өмнөд Солонгос болон АНУ-ын 100 гаруй байлдааны нисэх онгоцыг хамруулсан
тэр дундаа F-22 сөнөөгч, B-52 бөмбөгдөгч онгоц оролцуулсан 2 долоо хоногийн хугацаатай (11-нд эхэлсэн 25-нд дуусна) “2018 Max Thunder” агаарын цэргийн сургуулилт хийж байгааг БНАСАУ-д “цохилт өгөх бэлтгэл” бөгөөд “өдөөн хатгалга” үзэж байгаагаас гадна энэхүү үйлдэл нь хоёр Солонгосын сэргэж буй найрамдалт харилцаанд саад болж байна! Мөн удахгүй хийхээр төлөвлөөд байсан ирэх 6р сарын 12-нд Сингапур улсад товлогдсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт ч цуцлагдах магадлалтай гэж Пхеньян-аас анхааруулжээ.

www.bbc.com

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага