Сарын 420-530.000 төгрөгийн цалинтай ажилтнууд Монгол ТӨР-өөсөө”амь” гуйв
2018 оны Mayын 21

Иргэдээ бүү алагчлаарай У.Хүрэлсүх ээ

Төрийн соёрхолт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн бие чилээрхэх үед Монгол төр тусламжийн гараа сунгаж байв. Монголын ард түмэн ч талархан хүлээн авсан. Засгийн газрын нөөц сангаас санхүүжилт гарган БНСУ-д хийгдсэн хагалгааны дараа Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрийн биеэр эргэж байв. Тэгвэл одоо 3 хүүхдийн ээж, хавдрын эмнэлгийн эгэл жирийн сувилагч Ж.Уранчимэг бүсгүй нулимс дуслуулан Сүхбаатарын талбайд Монгол ТӨР-өөсөө“амь” гуйв. Тэрээр сарын 420-530.000 төгрөгийн цалинтай эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин, урамшууллыг 50% нэмэгдүүлэх жагсаалд хүнд өвчтэй ч оролцож байна.

“Олны танил хүмүүст л тусална…” гэсэн бодлого байдаггүй юм бол харц ард, хаан угсаатан байсан ч ТӨР аврал, тусламжийн гараа сунгадаг байх ёстой. Ээжийнхээ төлөө өдөр бүр залбиран “олдсон бүх мөнгөө хадгалж эдгээнэ” гэсэн эцсийн найдвартай суугаа 3 бяцхан үрсийн сэтгэлийг бодоорой. Төрийн 1 сайд саяхан 2018 оны тансаг зэрэглэлийн Lexus-570 авсан дуулианыг бид мэднэ. 350 сая төгрөг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар торох юмгүй шийдвэрлэдэг юм билээ. Харин Ж.Уранчимэг бүсгүйн эмчилгээнд 120 сая төгрөг л шаардлагатай.

Сэтгүүлч Н.Урантогтох

2 thoughts on “Сарын 420-530.000 төгрөгийн цалинтай ажилтнууд Монгол ТӨР-өөсөө”амь” гуйв

  1. Зочин

    Хүрэлсүх хэн гэдгээ харуулж байгаа. Өмнөх сайдуудын хийж чадаагүйг хийж чадна гэж ард иргэд бид итгэл хүлээлгэж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага