Cтатус-6 “Газар хөдлөлтийн асуудал эрхэлсэн бурханы нэр”
2018 оны Mayын 23

ОХУ-ын хөгжүүлж байгаа Cтатус-6 буюу далайн олон зориулалтын дроныг Poseidon (эртний Грекийн домгийн тэнгис далай, “газар хөдлөлтийн асуудал эрхэлсэн эрхэлсэн бурханы нэр” гэхээр асар хөнөөлтэй зэвсэгт асар оновчтой нэр өгчээ) хэмээн албан ёсоор нэрийдэж 2020 оноос хэтрүүлэхгүйгээр зэвслэглэлд авна гэнээ. Поседоны талаарх элдэв мэдээ сэлт “санамсартай санамсаргүй” санаатай янз бүрийн байдлаар дэлхийн олон нийтэд хүрч байсан хэдий ч нарийвчилсан мэдээллийг нууцалсаар байгаа болно. АНУ энэхүү зэвсэг бодитойгоор оршиж байгааг нэгэнт хүлээн зөвшөөрчихсөн байдаг.


Товдоо “эх шумбагч” хөлгөөсөө тасарсан даруй дайсны далайн эргийн бүсэд автомат жолоодлогоор хүрэлцэн очиж, үндсэндээ ямар нэг хязгаарлалтгүйгээр байлдааны жижүүрлэлт хийх бөгөөд түүнээс өгсөн атомын цохилтын үр дүнд 45 метр хүртэл цунами үүсгэж цохилт өгсөн газар нутаг бүхэлдээ газрын хөрснөөс арчигдах юм гэсэн. Одоогоор энэхүү дроны эсрэг ямар хамгаалалтын зэвсэг технологийг эзэмшсэн улс гүрэн үгүй юм гэсээн.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага