Монголбанкнаас 64 тэрбум төгрөг, Засгийн газраас 29.4 тэрбум төгрөгийн эх үүсвэр ипотекийн зээлд олгожээ
2018 оны Mayын 23

Ипотекийн зээл зогссон, гацсан гэсэн ам дамжсан яриа сүүлийн үед нэлээд хүчтэй газар авах болсон. Тэгвэл яг энэ асуудлаар Монголбанк өнөөдөр өөрийн байр сууриа илэрхийлж, ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, өнөөгийн байдлын талаар олон нийтэд мэдээлэл өглөө. Хамгийн эрэлт, хэрэгцээтэй гэж хэлж болох ипотекийн зээл зогсоогүй, хэвийн үргэлжилж байгааг төв банкныхан хэлж байна.

Тухайлбал, энэ оны дөрвөн сарын байдлаар Монголбанкнаас 64 тэрбум төгрөг, Засгийн газраас 29.4 тэрбум төгрөг, нийт 93.3 тэрбум төгрөгийн эх үүсвэр ипотекийн зээлд олгожээ. Үлдсэн хугацаанд нийт 312 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох аж. Ингэснээр ойролцоогоор 5000 иргэний ипотекийн зээл энэ онд шийдэгдэх юм.

Монголбанкны 5-р сарын ээлжит хэвлэлийн хурал "8%-ийн ипотекийн зээл" сэдвийг онцолж байна.

Posted by Монголбанк /Монгол Улсын Төв банк/ on Tuesday, May 22, 2018

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага