ОХУ: Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай протоколд гарын үсэг зурлаа
2018 оны Mayын 24

ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны орлогч захирал В.Н.Дрожжов манай улсад айлчилж байна. В.Н.Дрожжов тэргүүтэй албаны төлөөлөгчдийг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Х.Батбилэг хүлээн авч уулзан хоёр улсын Засгийн газар хоорондын протоколд гарын үсэг зурлаа.

Уулзалтын эхэнд хурандаа Х.Батбилэг ‘Манай сайхан оронд тавтай морилно уу. ОХУ-аас манай Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг шинэчлэхэд олон удаа буцалтгүй тусалж ирсэнд бид баяртай байдаг.

Тусламж үзүүлэх анхны хэлэлцээр байгуулахаас эхлээд түүний хүчинтэй хугацааг удаа дараа сунгах, зэвсэглэл техник нийлүүлэхэд ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны алба, түүний удирдлага Та бүхэн ихээхэн анхаарч чухал үүрэг гүйцэтгэж байгаад Монгол Улсын БХЯ-ны өмнөөс талархал илэрхийлье.

Энэ удаа ч Монгол Улсад цэрэг-техникийн тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг сэргээж, тусламжийн нийлүүлэлтийг үргэлжлүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх боломж бүрдсэнд манай салбарынхан баяртай байна’ хэмээгээд ОХУ-аас тусламжаар ирүүлсэн зэвсэглэл, техникийг үйл ажиллагаандаа бүрэн ашиглаж байгааг нэмж тодотгов.

Мөн цаашдаа Агаарын довтолгооноос хамгаалах зэвсэглэл, техникийг сайжруулахад хамтран ажиллах хүсэлтэй гэдгээ илэрхийлэв. Уулзалтын дараа талууд ‘Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг сэргээх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын протокол’-д гарын үсэг зурсан юм.Мөн ОХУ-ын талаас Монголд Т-90а танк Бтр-80 хуягт тээвэрлэгч Бмп-2 явган цэргийн байлдааны машин, С-300 фаворит зенит пуужингын цогцолбор, СУ-27 сөнөөгч онгоц 12нэгж мөн тээврийн болон байлдааны нисдэг тэрэг,РЛС буюу Радиолокацын систем нийлүүлэх болсон ба боловсон хүчинг нь ОХУ-ын цэргийн академиудад бэлтгэх юм байна.

 

ОХУ-аас өмнө нь нийлүүлсэн зэвсэг, техникийн иж бүрдлийг гүйцээх, ашиглалтыг хангах, цэргийн сургалт дадлагад шаардлагатай хэрэгслийг нийлүүлэх, одоо ашиглаж байгаа хуучин зэвсэг техникийг шинэчлэн сайжруулахад энэхүү гэрээ чухал ач холбогдолтой ажээ.

Эх сурвалж: БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ

23 thoughts on “ОХУ: Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай протоколд гарын үсэг зурлаа

  1. Solongoo

    Shine ueiin zevseglel avax mungu baigaa biluu manai zasgiin gazar. Orguigees oxintoi ni deer gedeg ug bdag bx aa. Odoo yamar zevsegleltei baigaagaa medej bgaa bilee dee

  2. Цэрэг

    Сирийн байлдааны ажиллагаанд ашиглагдаж байгаа зэвсэг өгнө гэж байхад юу мэддэг гэж хуцдаг байнаа буцалтгүй тусламж гэж байна юм уншаад ойлгодоггүй зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх сонирхолгүй өмхий хужаа байна даа мөнхөө

  3. Иргэн

    Одоо ойлгов уу.Оросын нөлөөлөлийн бүс гэж ийм байдаг юм.Америкийг мянга магтаад хөөрөөд хэрэггүй.Харин Орос бас рамандаа байх хэрэгтэй.Америк ч,Орос ч тэр.Аль аль нь хэтэрвэл эвгүй юм болно.Эвгүй юм гэж дэлхийгээ сөнөөхийг хэлж байна.

  4. Bayar

    Юу ч байхгүй байж хүний өгсөн юмыг хоцрогдсон гэж муулах хэрэг юу байна даа. Өмдгүй байж өмд цоорхойг шоолно гэдэг л болж байх шив

  5. Иргэн

    Су27 т90 с300 аоцрогдоогүй бгаа бх аа. Сирд өгсөн usa болон холбоотнуудын пуужингын дайралтыг с300 гийн бүүр өмнөх загвар нь амжилттай эсэргүүцэн хамгаалсан шүү.

  6. ТЕХНИКЭЭ АРЧААД ХАРЖ СУУДАГ Л БОЛОХ ВИЙ ДЭЭ

    ДААХГҮЙ НОХОЙ БУЛУУ ХУРААНА ГЭЖ ЭДИЙН ЗАСГЫН ХЯМРАЛД ОРЧИХООД ЭН ИХ ОЛОН ЗЭВСЭГ ТЕХНИКИЙГ АВААД ЯВАХ ТЭНХЭЭ НЬ БХЯ-Д БАЙГАА ЮМ УУ. СОЦИАЛИЗМЫН ҮЕД Л ГЭХЭД НЭГ ЭСКАДРИЛ 12 МИГ-21 НЭГ ӨДӨР СУРГУУЛЬ ДАДЛАГЫН НИСЛЭГ ХИЙХЭД Л 60 ТОНН ТС-1 /1 ЦИСТЕРН/ ШАТХУУНЫГ АГААРТ ШАТААДАГ БАЙЛАА. ОДОО ЭДИЙН ЗАСГЫН ХЯМРАЛД ОРЧИХООД ИНГЭЖ ӨМНӨХ ШИГЭЭ ЗАРДАЛ ГАРГАЖ ЧАДАХ ЮМ УУ ЭНЭ ЗҮГЭЭР Л НЭГ ЖИШЭЭ ЦААНА НЬ ТООЧВОЛ МАШ ӨНДӨР ҮНЭТЭЙ НАРИЙН ЗАРДЛУУД ГАРЧ ИРДЭГ ЮМ ТЭР БОЛГОНЫГ МОНГОЛ УЛС ДИЙЛЭХ ЮМ УУ? ЖИЛ ИРЭХ ТУСАМ ТЕХНИК ГЭДЭГ ЧИНЬ ЗАПАС СЭЛБЭГ НЭХДЭГ ЮМ ТЭР БОЛГОН НЬ ЗҮГЭЭР ОЛДОХГҮЙ МӨНГӨӨР ОЛДОНО ХАДГАЛАЛТАНД БАЙСАН Ч МӨНГӨ Л НЭХДЭГ ЭД ДЭЭ ТЕХНИКИЙН БООЛ ГЭГЧЭЭР МӨНГӨӨР ЦАЛГИАД БАЙГАА ЮМ БАЙХ ДАА ЭН БҮХЭН ТУСЛАЖ БАЙГАА МЭТ БОЛОВЧ ЦААГУУРАА АСАР ИХ ӨР МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ НУРУУН ДЭЭР ИРЭНЭ ШҮҮ АВСАН Ч ЖААХАН УЧИРТАЙ АВААСАЙ БИД ХӨРШҮҮДТЭЙГЭЭ ЗЭВСЭГ ТЕХНИКЭЭР БАЙЛДАХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ ТЭГДЭГ ЮМ АА ГЭХЭД ТЭДНИЙ ХААНА НЬ Ч ХҮРЭХГҮЙ ТИЙМЭЭС ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ЭВ ЗҮЙГЭЭР Л УЛСЫНХАА ТУСГААР ТОГТНОЛЫГ ХАМГААЛАХ НЬ МЭДЭЭЖ ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ.

  7. БХЯ-НЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ЯАЖ ХИЙХ ВЭ ТЕХНИКЭЭР ҮҮ ЦАХ-ЫН МЭДЛЭГ БОЛОВСРОЛ ЧАДВАРААР НЬ УУ?

    1 ТОНН ТС-1 ЯМАР ҮНЭТЭЙ БИЛЭЭ МИАТ КОМПАНИЙ БУСАД НИСЭХ КОМПАНУУД ХЭДЭН ТОНН ШАТХУУНААР ЯАЖ НИСЛЭГ ХИЙЖ АРАЙ ГЭЖ АШИГ ОЛДОГИЙГ СУДЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ЦЭРГИЙН ОНГОЦ ЯМАР Ч АШИГ ОЛОХГҮЙ ТЭР МОНГОЛ УЛС Д АШИГ ОЛСОН ЖААХАН МӨНГИЙГ НЬ АГААРТ ЦАЦААД Л ДУУСГАНА ДАА ЦЭРГИЙН ЗАРДЛАА ДААХГҮЙ БАЙЖ БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ИЙМ ИХ ТЕХНИКИЙГ АВЧ ЯАХ ЮМ БОЛ ЭНЭ БҮХ МӨНГӨ ХЭНИЙ КАРМАНААС ГАРДАГ ВЭ ГЭВЭЛ НӨГӨӨЛ АРД ТҮМЭНИЙ ТАТВАР ТӨЛСӨН МӨНГӨӨР Л АВНА ХҮҮХДИЙН МӨНГӨӨ ДИЙЛЭХГҮЙ ЗАСГЫН ГАЗАРТАЙ БАЙЖ БУУ, ЗЭВСЭГ, ТАНК, ОНГОЦ АВАХ ЮМ ГЭНЭ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИН ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖЭЭ АРАЙ ЯАДАН АВЧ ЯВЖ БАЙЖ ТЭР БАЙЛДААНЫ НЭГЖ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ОРСОД ДАДЛАГАЖУУЛЖ ЖИЛ БҮР СУРГАЖ БАЙХ ЮМ БОЛ ЭНЭ АСУУДЛУУДАД ЖААХАН НУХАЦТАЙ ХАНДАХ НЬ ЗӨВ БАЙХ ШҮҮ МОНГОЛ УЛС ТЭГТЛЭЭ ИХ БАЯЖИЖ ХӨРӨНГӨӨ ХАА ХАМААГҮЙ ЮМАНД ЦАЦАХ ХЭМЖЭЭНД ХҮРЭЭГҮЙ Л БАЙХ ШҮҮ.

  8. Монгол улсын төлөө зүтгэе

    Хэрэг болох болохгүй нь хамаагүй ….Орос -Монгол бтлан хамгаалах салбарт хамтарч бйгаагаа ххаруулах нь чухал

  9. Монгол хүн

    Дээрх МӨНХӨӨ гэж бичсэн этгээд нэг бол ирлийз үгүй бол усан тэнэг байх,хоцорогдсон ч байна уу үгүй ч байна юу альнь ч байсан зэвсэг хийдэгүй манай улсд хэрэгтэй,Тэгээд ч Монгол хүн бэлэгний морьны шүдийг үздэгүй жамтай,,,

  10. Монгол

    ТС-1 гэдэг шатахуун чинь мунхаг миний ойлгосоноор бол хуучны нэршилээр керосин биз дээ? Энэ шатахуун үнийн хувьд ОХУ-д бол нээх тийм дааж давашгүй үнэтэй эд лав биш юм байна лээ. Энэ нь яагаав нөгөө дээр үед дэнлүүнд хийдэг байсан шингэн юм байна лээ тэгэхээр оруулж ирж зардаг манай компаниуд л өндөр үнээр зараад айхтар үнэд хүргээд байгаа юм биш үү . За энэ ч яахав зэвсэглэл нийлүүлэнэ гэдэг чинь харин сайхан сонсогдож байна шүү Т-72 Т-90 танкуудыг хоцрогдсон гэж үзэж байгаа нөхдүүдэд хэлхэд байлдааны зэвсэг хоцрогдоно гэж байх уу гэдэг асуултыг бас л тавьж үзмээр санагдчихлаа. Учир нь аль хүй нэгдлийн үед ашиглаж байсан, одоо ч ашиглагдаж байгаа нум сумаар харвуулаад үхэхгүй байхыг чинь үзэх юмсан эсвэл АКМ автоматыг бас л хоцрогдсон гэж үзэж байвал буудуулаад нэг үз дээ тэгээд хоцрогдсон эд бол тэр нь буудаж чадахгүй эсвэл буудаад хүн үхэхгүй болсон зэвсэг, эвсэл та нарын хэрэглэж байгаад одоо хэрэглэхээ больсон гар утас шигээ сэтгэх юм даа энэ оюуны хоцрогдолд орж дууссан хүмүүсийг яана даа.

  11. Монгол

    ТС-1 гэдэг шатахуун чинь мунхаг миний ойлгосоноор бол хуучны нэршилээр керосин биз дээ? Энэ шатахуун үнийн хувьд ОХУ-д бол нээх тийм дааж давашгүй үнэтэй эд лав биш юм байна лээ. Энэ нь яагаав нөгөө дээр үед дэнлүүнд хийдэг байсан шингэн юм тэгэхээр оруулж ирж зардаг манай компаниуд л өндөр үнээр зараад айхтар үнэд хүргээд байгаа юм биш үү . За энэ ч яахав зэвсэглэл нийлүүлэнэ гэдэг чинь харин сайхан сонсогдож байна шүү Т-72 Т-90 танкуудыг хоцрогдсон гэж үзэж байгаа нөхдүүдэд хэлхэд байлдааны зэвсэг хоцрогдоно гэж байх уу гэдэг асуултыг бас л тавьж үзмээр санагдчихлаа. Учир нь аль хүй нэгдлийн үед ашиглаж байсан, одоо ч ашиглагдаж байгаа нум сумаар харвуулаад үхэхгүй байхыг чинь үзэх юмсан эсвэл АКМ автоматыг бас л хоцрогдсон гэж үзэж байвал буудуулаад нэг үз дээ тэгээд хоцрогдсон эд бол тэр нь буудаж чадахгүй эсвэл буудаад хүн үхэхгүй болсон зэвсэг, эвсэл та нарын хэрэглэж байгаад одоо хэрэглэхээ больсон гар утас шигээ сэтгэх юм даа энэ оюуны хоцрогдолд орж дууссан хүмүүсийг яана даа.

  12. Anonymous

    Бэлгийн морины шүдийг бүү тат гэдэг дээ манайдаа бол шинэ зэвсэгүүд байна юу ч хийж чадахгүй хэвтэж байж олон юм хуцах нөхөдүүд байх юм

  13. Anonymous

    ХУЖААГИЙН ШЭЭСНҮҮД СҮҮЛЭЭ СЭРВЭЭН ДЭЭРЭЭ ТАВЬЧИЖ.ТА НАРЫГ БАЙРАНД ЧИНЬ ТАВИХ ЦАГ УДАХГҮҮ. С300 БОЛ АНУ-Г АЙЛГАДАГ ЗЭВСЭГ.ИСЛАМЫН ЩРТӨНЦӨД БАЙХГҮЙШДЭЭ.МИЕЭГ ТӨРӨӨС БҮРЭН ЗАЙЛУУЛЖ БАЙХГҮЙ БОЛГОХГҮЙ БОЛ МӨНХӨӨ ШИГ ШЭЭСНҮҮД ХУЖАА БАРИЛГАЧИД ИХ ГУЦДАГ БОЛЖ

  14. Дулаан

    Бэлгийн морины шудийг уздэггуй гэдэг Еерсдее зэвсэг уйлдвэрлэж чадахгуй байж олон юм ярих хэрэггуй Бидний байдлыг мэдэж зэвсэг хуч нийлуулж бгаа нь Хятадад егч буй сануулга бусуу Оросын зэвсгээр бид тусгаар тогтнолоо олж хамгаалсаар ирсэн бусуу Гялайлаа Орос ахан дуусдээХариу бариугаа мэддэг хариуцлагаа ухамсарласан Улс шуу

  15. mongolhvv

    t90 bol odoogoor orosiin hamgiin sain tank shuu.sirid 2 jil baildaj baihad sonoj shatsan tohiodol baigui shuu.neg bvriin vne 2 say dollar sh dee.. shine tankiin vne ni..getel amerikiin avarabs tank 10 say dollar sh de.orosuud c400 bii bol dongoj sayhan c500 turshij vzsen bna.c300 bol delhiin shildeg zebseg shuu tsoonhon orond l bii dee.. muu hurliizuud hudalaa amerik gej daldagnaj bgaa bolobch oros uls l manai tusgaar togtnoliin batalgaa shuu.

  16. зочин

    т 90 танк чинь хоцрогдох яагаачгүй техник шүү дээ.бид т 54 т 55 бтр 60 гэсэн хэдэн техниктэй.ер нь өгхөөр амласан техникүүд нь одоо ч өөрсдөө ашиглаж байгаа шилмэл зэвсгүүдийн нэг.шүүмжлэх хэрэггүй

  17. Сандаг

    Орос техник оростой л байлдах гээгүй бол хоцрогдодгүй юм. Заавал 1р үеийн байх шаардлагагүй. Ямар ч онгоцонд монгол нисэгчид агуу байдаг юм. Зэвсэгтэй орон гэдэг улс төрийн том оноо гэдгийг ойлгох хэрэгтэй.

  18. цэрэг

    маш сайхан мэдээ байна. Харин энэ Хоохондойн Батсайхан гэж новшийн зураг байхаар тэр шуналын тулам юу сэдэж, яаж идэхээ бодож боловсруулж байгаа бол гэхээс харин дургүй хүрчихлээ

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага