МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ MNS 6708: 2018. Барилгын бетон зуурмаг болон асфальто бетон зуурмагт хэрэглэх элс, дайрганы химийн найрлага ба техникийн шаардлагын стандарт батлагдлаа
2018 оны Mayын 24

 



МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

 

Барилгын бетон зуурмаг болон асфальто бетон зуурмагт хэрэглэх элс, дайрганы химийн найрлага ба техникийн шаардлага

MNS XXXX : 2017

Албан хэвлэл

 

Стандартчилал, Хэмжил Зүйн Үндэсний Төв

Улаанбаатар хот

2018 он

 

 

MNS__________

Өмнөх үг

 

Стандартчилал, хэмжил зүйн газар /СХҮГ/ нь Олон улсын стандартчиллын байгууллагын жинхэнэ гишүүн бөгөөд үндэсний стандартчиллын бодлогыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа эрхлэн явуулдаг.

Тус төв нь улсын стандартын төсөл боловсруулах ажлыг тухайн салбарын стандартчиллын техникийн хороогоор дамжуулан гүйцэтгэдэг юм. Техникийн хорооноос хэлэлцэж, зөвшилцөн сайшаасан стандартын төслийг Стандартчиллын, үндэсний зөвлөлийн тогтоолоор баталснаар улсын хэмжээнд хүчин төгөлдөр болгон мөрдөж эхэлнэ.

Энэхүү стандартыг “Карьер” ХХК-ийн санаачлагаар Барилгын стандартчиллын 2017 оны хөтөлбөрт тусгасны дагуу боловсруулсан ГОСТ8269.1-97  стандарт дээр холбогдох залруулгуудыг ГОСТ8269.1-97, ГОСТ 8736-93 “Песок для стройтельных работ. Технические условия”, болон ГОСТ 6139-91 “Песок стандартный для испытаний цемента”, ГОСТ 25226-96 дайрганы химийн стандартыг тус тус үндэслэн хураангуйлан орчуулж боловсруулав. Орос хэлнээс орчуулсан орчуулагч Тамир, боловсруулсан “Карьер” ХХК-ийн захирал Ж.Баяраа, зөвлөх багш Химийн ухааны доктор Ц.Эрдэнэбат, химийн технологийн инженер Д.Тэрбиш, ОХУ-ын ГОСТ 8736 : 93 болон ГОСТ 6139-91  стандарт, ОСО 317-00, ОСО 302-00 GM 2015 изв 25/10 стандарт по реестру индекс № FK, Герман улсын 2015, изв.32/13 зэргийг орчуулан 1:1 боловсруулсан болно.

 

Кварцын Элс уйлдвэрлэлийн процесс.

Posted by Гидро-Карьер on Monday, February 15, 2016

 

  1. Олон улсын бетон зуурмагийн үйлдвэрүүд, төмөр бетон хийц эдлэлийн үйлдвэрүүд 1м3 дэхь элсний кварцын агуулга SiO2 98.0%-иас дээш хэрэглэж байгаа боловч Монгол улсын техник технологи, шинжлэх ухааны хөгжил хөрөнгө санхүүгийн хомсдолоос болж элс баяжуулах өндөр технологийг өндөр хөгжилтэй орноос өндөр үнээр авч ашиглах боломж хараахан бүрдээгүй тул 1м3 дэх элсэн дэх цахиурын агуулгын хамгийн доод хэмжээг SiO2 88,2%-иар тооцож энэхүү стандартыг боловсруулсан.
  2. ГОСТ 25226-96 стандартад заагдсан уулын дайрганы химийн найрлагын SiO2 нь 66-77%-тай байхаар зааж өгсөнийг ОСО 302-00-д зааж өгсөнөөр дайрганы химийн найрлагын дундаж агуулгыг SiO2 нь 73,42 байхаар стандартчилав.
  3. Асфальтан болон бетон зуурмагт дүүргэгч материалаар ордог элс, дайрганы цахиурын агууламжийг олон улсад өнөөгийн мөрдөж байгаа жишиг стандартын хамгийн доод хэмжээгээр тогтоож өгсөн болно.  Монгол улсын эдийн засаг, техник, технологи, шинэчлэх ухаан  шинэчлэн сайжирсан тохиолдолд 1м3 дэх элсний цахиурын химийн найрлагыг SiO2 98.0%-иас багагүйгээр энэхүү стандартуудыг дахин шинэчлэн найруулж мөрдөж ажиллах нь зүйтэй гэж  зөвлөж  байна.

Энэхүү стандартыг ТХ22/Барилгын стандартчиллын техникийн хорооны хурлаар хэлэлцэн дэмжиж, Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн хурлын тогтоолоор батлуулсан болно.

Стандартчилал, хэмжил зүйн газар /СХЗГ/

Энхтайваны өргөн чөлөө-46А

Улаанбаатар хот -13343, ш/х 48

Утас: 51-263860, 51-266754

Факс: 976-11-458032

Вэб5www.masm.gov.mn

www.estandard.mn

СХЗГ, 2017

“Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” Монгол улсын хуулийн дагуу энэхүү стандартыг бүрэн эсвэл хэсэгчлэн хэвлэх, олшруулах эрх гагцхүү СХЗГ /Стандартчиллын төв байгууллага/-т байна.

СХЗГ-ын стандартын ахлах шинжээч, Монгол Улсын зөвлөх инженер Т.Энхтуул Монгол Улсын стандартчиллын тогтолцооны суурь стандарт MNS 1-1:2006, MNS 1-2:2006-ын дагуу хянав.

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 91.100.01

Барилгын бетон зуурмаг болон асфальто бетон зуурмагийн химийн найрлага ба техникийн шаардлага MNS XXXX  : 2017
Sand for the building and road construction concrete and asphalt mortars

Chemical and Technical requirements

NNS xxxx-xxxx-ын оронд

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаар тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2017 оны 08 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөнө.

Хамрах хүрээ :

  • Монгол улсын нийт нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн, бүрэн цутгамал бетон карказ, шал, хана, тааз цутгахад хэрэглэгдэх бетон зуурмагийн үйлдвэрүүдийн зуурмагийн элсэнд хамрагдана.
  • Инженерийн барилга байгууламжуудын зам гүүр, асфальтан болон бетон зуурмагийн үйлдвэрүүдийн бетон зуурмагийн элсэнд хамаарагдана.
  • Цутгамал бетон болон төмөр бетон хийц эдлэлийн үйлдвэрлэлүүд
  • Барилгын талбайд дунд оврын бетон зуурагч машинууд
  • Өндөр хүчдэлийн шонгийн үйлдвэрүүд
  • Уул уурхайн бэхэлгээний бетон хийц эдлэлийн үйлдвэрүүд
  • Төмөр замын инженерийн барилга байгууламжуудын бетон дэрний үйлдвэр, ус зайлуулах хоолой, төмөр замын бетонон гүүрүүдэд хэрэглэгдэх бетон зуурмагийн үйлдвэрүүд
  • Авто замын асфальтан бетон зуурмагийн үйлдвэрүүд
  • Явган хүний цутгамал бетонон замын үйлдвэрүүд
  1. Норматив ишлэл

Иш татсан дараах стандартад өөрчлөлт орсон тохиолдолд тэдгээрийн хамгийн сүүлийн албан ёсны хэвлэлийг хүчин төгөлдөр мөрдөнө. Үүнд:

ОХУ-ын ГОСТ 8736 : 93, ГОСТ 8736-2014, ГОСТ 25226-96, ГОСТ 6139-91,  ОСО 317-00, ОСО 302-00 стандарт по реестру индекс № FK, Герман  2015, изв.32/13 химийн найрлагын  стандартыг үндэслэсэн

Мэдээлэл авсан сайт www.vims-geo.ru

Массын эзлэх хувиар тооцоход ГОСТ 25226-96

Үзүүлэлтүүдийн нэр Агууламж
Цахиурын оксид SiO2 65.0 –аас 77.0 хүртэл
Хөнгөн цагааны оксид Al2O3 11.0 –оос 16.0 хүртэл
Төмрийн оксид (FeO+Fe2O3) 0.5-аас 6.0 хүртэл
Кальцийн оксид (CaO) 0.1-аас 3.5 хүртэл
Кали ба натрийн оксид (K2O+Na2O) 3.0-аас 10.0 хүртэл
Шатаалтын гарах массын алдагдал 1.0 –аас 10.0 хүртэл

 

  1. Нэр томъёо, тодорхойлолт

Байгалийн элс-уулын чулуулаг байгалийн элэгдлийн дүнд үүссэн 5мм хүртэлх хэмжээтэй органик бус асгамал материал бөгөөд элс, элс-хайрганы орд газраас баяжуулах тусгай тоног төхөөрөмж ашиглан ба ашиглахгүйгээр гаргаж авсан элс.

Бутласан элс-уулын чулуулаг болон хайргыг тусгай зориулалтын бутлаж, тээрэмдэх төхөөрөмжөөр гаргаж авсан 5мм хүртэлх хэмжээтэй элс

Фракцаар ангилсан элс-гэдэг нь тусгай төхөөрөмж ашиглан хоёр буюу түүнээс дээш ширхэглэлд /фракцид/ ангилсан элс

Бутлалтын шигшилтээс гарсан элс –дайрга үйлдвэрлэлийн явцад уулын чулуулгын бутлалтаас үүсэх, шигшмэл, мөн хар, өнгөт металл баяжуулалтын болон металл бус ашигт малтмалын хаягдлаас тус тус гаргаж авсан 5мм хүртэл хэмжээтэй органик бус асгамал материал.

Элсний орд газар гэдэг нь : Тухайн элсний орд газруудад геологи хайгуул, судалгааны ажил хийж АМГ-ын Эрдэс баялагийн зөвлөлийн хурлаар нөөц нь тогтоогдож туршилт, судалгаа, шинжилгээний ажилд тохирсон газрыг элсний орд газар гэнэ.

Баяжуулсан элс гэдэг нь: Идэмхий бодисууд, өгөршилд орсон менераллаг бодисууд, органик гаралтай шороо, хөрсний ялзмагуудыг гидро карьерын аргаар өндөр даралттай усаар хортой хольцыг норматив хэмжээнд хүртэл угааж баяжуулсан элсийг хэлнэ.

Стандарт жишиг элс хэмээн “Цементийн турших арга”ын  ГОСТ 6139-91 Ширхэглэлийн болон химийн найрлага нь нормчлогдсон, олон ширхэглэлтэй стандарт элсийг харьцуулан туршихад зориулагдсан мөхлөгөн ширхэглэлүүд бүхий байгалийн кварцан элсийг хэлэх ба ширхэглэлийн бүрэлдүүнийг Хавсралт Б дэх хүснэгт Б.1-д заасан болно. Стандарт жишиг элсэнд агуулагдах цахиурын хоёрч оксидын /SiO2/ хэмжээ 98% -иас багагүй ба шатаалтаас гарах алдагдал 0.5%-аас ихгүй, чийглэгийн хэмжээ 0.2%-аас ихгүй, шаварлаг болон тоосонцор хэсгийн агуулга 0,1%-аас ихгүй байна.

ТАЙЛБАР: Энэхүү стандартад ОХУ-ын ОСО 317-00,  № по реестру индекс FK, ГДР, 2015 изв. 32/13 ба ГОСТ 6139-91, ГОСТ 25226-96, ОСО 302-00 болон зэргийг үндэслэн асфальтан болон бетон зуурмагийн элсний химийн найрлагын цахиурын агууламж SiO2-ын хэмжээг 88.2% -аас доошгүй, ширхэглэлийн бүрэлдүүнийг хүснэгт 6-д зааснаар, харин бутлалтын шигшмэл элсний химийн найрлагыг хүснэгт 7-д зааснаар тус тус агуулагдсан байна. Асфальт болон бетон зуурмагийн уулын дайргын химийн найрлагын цахиурын агууламжийн SiO2-ыг 73,42% байхаар,  Байгалийн хорт бичил элемент ба радионуклидуудын агууламж ГОСТ 2874-82-т заасан хэмжээ нормоос хэтрэхгүй байхаар тус тус стандартчилав.

  • Хатуулаг Моохын шаталбараар 7 /туйлын хатуу биетүүдийн 7-д ордог кварц/, Элсний өнгө: цайвар шаргал, хүрэн бор

Фракцаар нь ангилсан элсний бүтэц:

1 Кварцан элс фр. 0-0,63мм
2 Кварцан элс фр. 0-1,25мм
3 Кварцан элс фр. 0-2,0мм
4 Кварцан элс фр. 0-2,5мм
5 Кварцан элс фр. 2,5-5,0мм
6 Савалгаа 3

 


 

Элсний ширхэгшлийн бүтэц

Үлдэгдэл массаараа /жин
Шигшүүр/шүүлтүүр дээрхи Хэсэгчилсэнээр, % Бүтэн хэмжээгээрээ, %
2,5 3,5 3,5
1,25 3,0 6,5
0,63 5,3 11,8
0,315 55,0 66,8
0,14 33,0 99,8
0,14 хэмжээт тор сетканы зайгаар уналт оролт 0,2 100
Ширхэглэлийн модуль -1.88 /жижиг/
Хуурай элсний асгасан нягт, -1450 кг/м3
Тоосонцорт ба шаварлаг бодисын агууламж –0.1%

Угааж баяжуулсан элсний химийн найрлага

Хүснэгт 7

SiO2 TiO2 Al2O3 F2O3 ер MnO MgO CaO Na2O K2O P2O5
88.2 0.058 6.18 0.261 0.003 0.15 0.110 0.25 4.23 0.077

Нэмэлт тайлбар: Г/т: Ba-700, Cs-2.6, Cu-11, Ga-6, Li-8, Pb-18, Rb-132, Sr-72, Zn-1 тус тус агуулагдаж болно.

Бутлан ангилж угааж баяжуулсан уулын дайрганы химийн найрлага

SiO2 TiO2 Al2O3 F2O3общ FeO MnO MgO CaO Na2O
73.42 0.212 13.55 2.01 1.13 0.043 0.37 1.07 3.78

 

K2O H2O+ P2O5 CO2 F
4.76 0.35 0.062 0.28 0.067

 

 

Ашигласан материал

  1. ГОСТ 8736-93 барилгын ажилд зориулсан элсний химийн стандарт,

ГОСТ 25226-96,  Барилгын ажилд зориулж уулын нягт чулууллагын  дайрганы химийн стандарт

  1. ГОСТ 8736-2014, ГОСТ8269.1-97,
  2. “Н.М.Федоровскийн нэрэмжит Бүх Оросын эрдэст түүхий эд судлалын шинжлэх ухааны хүрээлэн” (ФГУП “ВИМС”)-гийн лабораторийн шинжилгээнд хэрэглэхэд зөвшөөрөгдсөн салбарын стандартуудын жагсаалтаас авсан. Герман 2015 изв 32/13 индекс FK, № по реестру ОСО 317-00, ОСО 302-00, ГОСТ 25226-96, ГОСТ 6139-91
  3. Мэдээлэл авсан сайт vims-geo.ru

Энэхүү стандартыг  ГОСТ 8736 : 93, ГОСТ 6139:91  стандартууд, ГДР-ын 2015 изв. 32/13, индекс FK, № по реестру ОСО 317-00 стандартыг 1:1 харьцаатайгаар орчуулж боловсруулав.

Жич: Барилга, барилгын материалын үйлдвэрлэл, инженерийн барилга байгууламжууд, нийтийн эзэмшлийн орон сууцны барилга байшингуудын нийт эзэлхүүний 85%-ийг бүрдүүлдэг элс, дайрганы химийн стандартууд нь тухайн орны шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн эрдэмтэн, докторуудын олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр шимээр бий болж тухайн улс орны оюуны үнэт бүтээл болон патентлагддаг тул элс, дайрганы химийн стандартыг олж өөрийн нутагт нутагшуулж, цаашид оюутан сурагчид инженер техникийн ажилтнууд, шинжлэх ухааны байгуулгууд тус бүр химийн найрлага, бүтэц тус бүрээр гүнзгийрүүлэн судалж эрх бүхий байгууллагууд нь тохирлын гэрчилгээ олгохдоо дээрх стандартын шаардлагыг хангаж байгаа талаар Геологийн төв лабораторийн минерлоги шинжилгээний хариуг үндэслэж, баталгаа гаргаж, тохирлын гэрчилгээ олгож байхыг зөвлөж байна.

Энэхүү стандартыг боловсруулсан суурь судалгааны материалууд, ОХУ болон Олон улсад мөрдөгдөж байгаа стандартуудыг орчуулж www.tusgaar.mn сайт дээр байршуулсан тул мэргэжлийн байгууллагууд үндсэн ГОСТ стандартуудтай нарийвчлан танилцаж барилга, барилгын материалын үйлдвэрлэлдээ нэвтрүүлнэ үү.

Жич: Энэхүү стандартыг орчуулан боловсруулж батлуулсан “Карьер” ХХК-ийн ерөнхий захирал Жанцангийн Баяраа миний бие элс, дайрганы химийн стандартыг буруу зөрүү орчуулан боловсруулж нийгэмд сөрөг үр дагавар гаргасан тохиолдолд өөрийн биеэр хариуцлага хүлээнэ.

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ MNS 6708: 2018-тай холбоотой мэдээ мэдээллийг 99110960 утаснаас лавлана уу?

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага