Энэ их газар нутаг, байгалийн баялаг, 70 сая малтай 3-хан сая хүнийг 29 дэх жилдээ ядуу даржин амьдруулсан бүх улс төрчдийг….
2018 оны Mayын 25
 ОХУ: Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай протоколд гарын үсэг зурлаа
http://www.tusgaar.mn/52874 Сайн байна. Маш их баярлалаа
 
Бэлгийн морины шүдийг үздэггүй.
Өөрсдөө ганц винтов бүү хэл нэг ширхэг сум хийж чадахгүй тул “чамлахаас чанга атга” гэдэг үгийг байнга сана. Ганц гар буу хийж чадахгүй байж тэнэг хүн шиг “Монгол ялав” гэж бүү солиор. Үнэндээ баячууд нь ялж ядуус нь ялагдсан юм шүү.
 
Тоо мэдэхгүй оркууд хаалтан доторхыг сайн уншаарай:
 
(М.Энхболдын хөрөнгө 1.5 тэрбум ₮, Женкогийн хөрөнгө 3 тэрбум $ буюу өнөөдрийн ханшаар 7247 тэрбум ₮.
Өөрөөр хэлбэл Женко нь Энхболдоосоо 4830 дахин их хөрөнгөтэй.
Нөгөө алдартай 60 тэрбум ₮-ийн асуудлыг АН-ын даалгавраар америк технологоор Доржзодов МАН-ын итгэлт хүн болж байгаад өөрөө санааг нь гаргаж өөрөө яриад яриагаа бичсэн. Өөрөөр хэлвэл зүгээр л ярилцлага, мөнгө босгосон идсэн зүйл байхгүй.
Харин төмөр замаас Женкогийн идсэн үрсэн гэх 280 сая $ нь тухайн үеийн ханшаар 700 тэрбум ₮ буюу нөгөө алдарт 60 тэрбумаас 11.67 дахин их мөнгө бөгөөд үнэхээр алга болсон мөнгө)
 
Би л Путины оронд байсансан бол 70 жил туслуулж бөөрс хуурснаасаа салж, улс орны амьдралын юугаар ч үнэлэшгүй тусгаар тогтнолоо цор ганц Зөвлөлт Холбоот Улсын ачаар олж авсан атлаа 90 онд нүүр бууруулж Америкийн ардчилал гэж их далжигнасан Монголчуудыг яс махандаа шингэж ойлготол нь юугаар ч туслахгүй байх байсан юм.
 
Их дургүй хүргээд пээдийгээд байвал олон мянган жилийн өстөн дайсанд нь хэдэн зуун тэрбум $-оор зарсан ч яахав гэж айлгах байсан.
 
Яг өнөөдрийн дэлхий ертөнцийн улс төрийн болоод эдийн засгийн байдлаас дүгнэхэд Монгол Улсын жинхэнэ хувь заяа маань арчаагүй архичин, амин хувиа бодсон, алт мөнгө долларт толгой нь эргэсэн, алиагаа алдсан аймхай монголчуудын гарт бус 2 хөршийн лидерүүдийн гарт улам бүр орж буйг ойлгохгүй байна уу?
 
Энэ их газар нутаг, байгалийн баялаг, 70 сая малтай 3-хан сая хүнийг 29 дэх жилдээ ядуу даржин амьдруулсан бүх улс төрчдийг 9 үеэр нь тэнгэр ниргээсэй!
 
29 -хөн жилд жирийн иргэд нь ядуурч, улс төрч нэртэй луйварчид нь хагартлаа баяжсаныг ойлгохгүй итгэхгүй болтлоо оюуны хоосролд орж доройтжээ монголчууд!
 
Энэ маягаараа улс төрч нэртэй луйварчид хамаг баялагийг маань урагш нь үнэгүй шахам өгөөд өөрсдөө гадагшаа баталгаатай зугтана шүү. Магадгүй тэр цагт бидэнд 2 хөршийн аль нэгэнд дагаар орох, бүр муугаар бодвол биднийг 2 хувааж авна хөршүүд маань…..
 
Харин ухаантай зоригтой байгаад урьдын андаа мартахгүй байвал тусгаар тогтнолоо хамгаалж чадна. Харин тэр АНУ Япон Герман Франц бидэнд чин сэтгэлээсээ тусална гэсэн үлгэрийг зүгээр л март.
Чин сэтгэлээсээ туслах цор ганц улс нь Орос гэдгийг бүү март. Бид ч бас чин сэтгэлээсээ л харьцах ёстой иймд, учир нь 2 том гүрний дунд хавчуулагдсан бидэнд өөр олигтой ямарч сонголт байхгүй тул!
 
Г.Арслан
http://www.tusgaar.mn/52874

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага