Ж.Баяраа: Хятад, Солонгос, Монголчууд нийлж сүүлийн 20 гаруй жил хуурамч бетон зуурмаг үйлдвэрлэж Улаанбаатарчуудад мөн ч их гай тарьсан даа
2018 оны Mayын 25

  Барилгын инженер,ЗХ бэлтгэл ахмад,  Ж.Баяраатай ярилцлаа 

Асуулт: Та аль аймгийн хэн гэдэг хүн бэ? Хаана төрсөн бэ? Ямар ажил алба эрхэлдэг вэ?

Хариулт: Би Архангай аймгийн Цахир суманд 1962 онд төрсөн. Хангай суманд өссөн. Барилгын инженер мэргэжилтэй, Барилгын цэрэг, Барилга Барилгын Материалын үйлдвэрлэл, Геологи Уул Уурхайн салбарт нийт 36 жил ажиллаж байна.

Асуулт: Энэ стандартыг яагаад боловсруулж нийтийн хүртээл болгох болсон бэ?

 Хариулт: Барилгын инженер гэдэг хүн бол олон зуун мянган хүний амь нас, олон арван сая ам.доллараар тооцогдох эд хөрөнгөтэй холбоотой ажил хийдэг тул олон талын мэдлэг, мэргэжилтэй, эзэмшсэн мэргэжилдээ  эзэн нь байж чаддаг байх ёстой. Эс бөгөөс инженер хүний алдаанаас болж улс эх орон, ард түмэнд нөхөж баршгүй гарз хохирол учруулах мэргэжил тул ямагт өөрийн мэдлэг боловсролыг дээшлүүлж байх ёстой. Иймд Орон сууц, инженерийн барилга байгууламжуудын нийт массын 80%-ийг бүрдүүлдэг элс, дайрганы хими, физик, механикийн стандартуудыг олон жилийн өмнөөс уйгагүй судалж Япон, Герман, Солонгос, Хятад, Орос зэрэг орнуудаар явж багагүй ихийг судалж мэдсэний үндсэн дээр энэ чиглэлийн стандартуудтай ноцолдож эхэлсэн юм.

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ MNS 6708: 2018. Барилгын бетон зуурмаг болон асфальто бетон зуурмагт хэрэглэх элс, дайрганы химийн найрлага ба техникийн шаардлагын стандарт батлагдлаа

Асуулт: Элс дайрганд юуны химийн стандарт байдаг юм бэ?

 Хариулт: Хүн төрөлхтөн физик, механик, химийн хуулиудыг даган мөрдөж орон сууцнууд, зам барилга, инженерийн барилга байгууламжуудаа барихгүй бол ямарч насжилт байхгүй, олон арван жил хэрэглэх эдийн засгийн үр ашиггүй балгасууд барьж болохгүй шүү дээ.

Асуулт: Таны боловсруулсан стандартанд элс дахь кварцын агуулга SiO2 88,2%-тай байхаар заажээ. Энэ нь юу гэсэн үг вэ?

 Хариулт: Элсэн дахь кварц нь туйлын хатуу биетүүд,  Моссын шаталбараар 7-д ордог монголоор цахиур, оросоор кварци. Энэ нь тухайн орон сууцны бат бэхийн чанарыг илтгэдэг. Өндөр хөгжилтэй оронд SiO2 –ыг 97%-тай хэрэглэж байгаа. Ядуу  буурай орнуудад хэрэглэдэг хамгийн доод норм болох 88,2%-иар стандарчилж өгсөн.

Асуулт: Уулын дайрганы химийн найрлагын доод хэмжээг яаж тогтоож өгсөн бэ?

 Хариулт: Уулын дайрганы марк 1000-1400 байх ёстой. Ийм байхын тулд дайрган дахь SiO2 өндөр байх ёстой. Мөн л ядуу буурай орнуудын хэрэглэдэг хамгийн доод норм 73,42%-р стандартчилсан.

Асуулт: Та яагаад боловсруулсан стандартаа Олон улсын одоогийн мөрдөж байгаа стандартын дээд түвшинд хийгээгүй юм бэ?

 Хариулт: Цемент, арматур, барилгын металл хийцүүд, элс, дайрга нь тухайн улс орны үндэсний аюулгүй байдлыг шууд хангаж байдаг. Өөрөөр хэлбэл УМХ-ынханы өдөр тутмын хяналтан дор байдаг онц чухал түүхий эд материал. Гэвч манай улс барилгын шинжлэх ухаан, Геологийн шинжлэх ухаануудаа огт хайхраагүй учраас элс, дайрганы үйлдвэрлэлүүдэд төрөөс ямар нэгэн тусламж дэмжлэг байхгүй учир ядахдаа ядуу буурай орнуудын мөрдөж байгаа стандартыг батлуулахаас өөр аргагүйд хүрсэн.

Асуулт: Энэ стандарт батлагдчихлаа. Одоо туул голын ай сав газарт элс, хайрганы олзворлолт явуулж байгаа компаниудын үйл ажиллагаа хаагдаж зогсох юм биш үү?

 Хариулт: Зогсох нь зогсож, хаагдах нь хаагдаг ээ. Хятад, Солонгос, Монголчууд нийлж сүүлийн 20 гаруй жил хуурамч бетон зуурмаг үйлдвэрлэж Улаанбаатарчуудад мөн ч их гай тарьсан даа.

Асуулт: Энэ стандартад нийцүүлэхийн тулд ААН-үүд юу хийх ёстой вэ?

 Хариулт: Олзворлож байгаа элсээ Олон улсад хэрэглэгдэж байгаа техник технологийн дагуу баяжуулж SiO2 88,2%-д хүргэх ёстой. Органик бодис болох шороо, тоос тоосонцорын хэмжээг 1м3 элсэнд 0,1%-иас ихгүй байх ёстой.

Асуулт: Монголын төр юу хийх ёстой вэ?

 Хариулт: Түгээмэл тархацтай Ашигт малтмалын лицензүүд, Хайгуулын болон Ашиглалтын тусгай зөвшөөрлүүд, Тохирлын гэрчилгээг олгохдоо дээрх стандартыг баримталж олгож байх ёстой.

Асуулт: Шинээр батлагдсан элс, дайрганы химийн болон ширхэглэлийн стандартын талаар цаашид юу хийх бодолтой байна?

 Хариулт: БХБЯ, ЗТХЯ, УМХГ, ОБЕГ, ЭХЯ, НЗДТГ, ШӨХТГ зэрэг хариуцсан яам, агентлагуудтай хамтарч сургалт, семинар зохион байгуулж дээрх стандартын ач холбогдлыг нийтэд сурталчлан таниулах хүсэлтэй байна.

Шинжлэх ухаан, танин мэдэхүйн талаар манай сайтад ярилцлага өгсөн танд баярлалаа. 

Л.Алтангэрэл

    2018.05.25

One thought on “Ж.Баяраа: Хятад, Солонгос, Монголчууд нийлж сүүлийн 20 гаруй жил хуурамч бетон зуурмаг үйлдвэрлэж Улаанбаатарчуудад мөн ч их гай тарьсан даа

  1. Eej

    Ashgui dee.ene olon barilagiin chanarguig hun bur yariad bdg.tegsen hirnee zeel taviad orood bdgt setgel ih zovj yavdag yum.
    Hurdan ene standartaar barilaguudaa barij ehelvel yadaj aih ayul bagasaj edelgee ni urtasah ni dee.manai mgl uls gazar hodloltiin idevhtei bused hamaardag .gazar hodlovol nurah barilga olon bgaa shuu.Ard tumenee gesen setgeleer ezemshsen mergejildee unench ajillaj bgaa tand amjilt husiye.bayarlasnaa ilerhiilye.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага