Спорт гар бууны дасгалд багийн дүнгээр хүрэл медалийн болзол хангажээ
2018 оны Juneын 5

Швейцарь улсад явагдаж байгаа Дэлхийн цэргийн спортын холбооны буудлагын дэлхийн аварга шалгаруулах 50 дахь удаагийн тэмцээнд “Алдар спорт хороо”-ны тамирчин, МУХБ, МУГТ, дэд хурандаа О.Гүндэгмаа, ОУХМ Т.Баярмаа, ОУХМ Г.Хэрлэнцэцэг нар спорт гар бууны дасгалд багийн дүнгээр хүрэл медалийн болзол хангажээ. Багийн дүнгээр БНХАУ-ын баг тамирчид алтан медаль, ХБНГУ-ын баг тамирчид мөнгөн медаль хүртсэн байна.
Цаашид гар бууны хувийн, байлдааны хурдан буудлагын багийн болон хувийн төрлүүд үргэлжлэн явагдах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага