Мөнгөний бодлогын хороо анхны хурлаа хийлээ
2018 оны Juneын 12

2018.04.01 –ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн  нэмэлт өөрчлөлт оруулан батлагдсан Төв банк (Монголбанк)-ны тухай хуулиар мөнгөний бодлогын шийдвэр гаргадаг Мөнгөний бодлогын зөвлөлийг Мөнгөний бодлогын хороо болгон өөрчилж, Монголбанкны Ерөнхийлөгчийн давуу эрхтэй гаргадаг байсан шийдвэрийг хамтын удирдлагын зарчимд шилжүүлэх болсон. Мөн хуулийн дагуу гишүүдийг УИХ-аас томилдог болж, журмаар хоёр удаа хэлэлцүүлэг хийснээр мөнгөний бодлогын шийдвэрийг гаргадаг болж байна. Өнөөдөр буюу 2018 оны 6 дугаар сарын 11-нд Мөнгөний бодлогын хороо анхны  хурлаа хийж, эдийн засгийн өнөөгийн болон ирээдүйн төлөв, эрсдэл, мөнгөний бодлогын төлөв,  альтернатив хувилбаруудын талаарх таницуулгыг хэлэлцлээ. Мөнгөний бодлогын хорооны хуралдааны шийдвэр гаргах хэлэлцүүлэг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр болох бөгөөд хорооны гишүүдийн олонхийн саналаар бодлогын шийдвэрийг гаргаж, олон нийтэд танилцуулах юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага