49 хувийн тaлaaс томилогдсон ЗАХИРЛУУДЫГ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2018 оны Juneын 14

49 ХУВИЙН ТАЛААС ТОМИЛОГДСОН ЗАХИРЛУУДЫГ ЧӨЛӨӨЛЖЭЭ

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл хуралдаж захирлуудын суудлыг хөдөлгөв. Тодруулбал 49 хувийн талаас томилогдсон Б.Шинэбаатар, Ж.Эрдэнэбилэг нарыг чөлөөлжээ.

Б.Шинэбаатар нь тус үйлдвэрийн Тэргүүн дэд захирал бөгөөд нэгдүгээр орлогчоор, Ж.Эрдэнэбилэг нь санхүү эрхэлсэн орлогч захирлаар 2017 онд томилогдож байсан юм. Орхон аймгийн засаг дарга асан Д.Дэлгэрбаярыг санхүү эрхэлсэн орлогч захирлаар дэвшүүлэн томилсон байна. Харин тус үйлдвэрийн Үйлдвэрлэл хариуцсан захирлаар ажиллаж байсан Д.Эрдэнэцогтыг Хөгжлийн газрын захирлаар томилж, түүний оронд Т.Батмөнхийг томилжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага