Дөрвөн хүний суудалтай нисдэг машин бүтээнэ
2018 оны Juneын 15

 АНУ-ын орчин үеийн автомашин үйлдвэрлэлийн Terrafugiа компани 2019 он гэхэд 4 хүний суудалтай нисдэг машин бүтээн нийтэд үзүүлж, 2024 он гэхэд худалдаанд гаргана хэмээн мэдээллээ. Тус машин нь нисч байхдаа 322 км/цаг хурдалж, нэг удаад 805 км зам туулах чадвартай байх аж. Цахилгаанаар цэнэглэдэг батерейгаар ажиллах ба энгийн машины адил автомашины зогсоол дээрээс нисч буухаар төлөвлөжээ. Нэг машины үнэ дунджаар 261 мянган доллар байх юм байна. Terrafugiа компани одоогоос 3 жилийн өмнө зам дээр явахаас гадна агаарт нисдэг машин бүтээж, олон нийтэд үзүүлж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага