Зарим шашны байгууллагын зөвшөөрлийн гэрчилгээг гардууллаа
2018 оны Juneын 15

НИТХ-ын  Тэргүүлэгчдийн нарийн  бичгийн даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/30 дугаар тушаалаар Шашны байгууллагын үйл ажиллагаатай танилцах, хяналт шалгалтын “Ажлын хэсэг”  байгуулагдсан юм. Үүний дагуу өнгөрсөн  5-р сард ажлын 2 өдөрт багтаан төлөвлөсөн маршрутын дагуу шашны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, хяналт шалгалтыг зохион байгуулжээ. Шалгалтаар  үйл ажиллагааны зөвшөөрлийн хугацаа нь дууссан 46 байгууллагаас 42 нь  хамрагдаж, 4 шашны байгууллага шалгалт хийх талаар урьдчилж мэдэгдсэн боловч байгууллага дээрээ байгаагүй, шалгалтад хамрагдаагүй тул дараагийн шалгалтад хамруулахаар болсон.

Дээрх сүм хийдийн ихэнх буюу 34 нь  христийн, 20 хувь  нь буддын, 4,3 хувь нь католик, үлдсэн нэг нь шинто урсгалын шашны байгууллага байжээ.

Тэгвэл НИТХ-аас шалгалтанд тэнцсэн 34 байгууллагад зөвшөөрлийн гэрчилгээг нь гардууллаа. Гэрчилгээг НИТХ-ын Тэргүүлэгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, НИТХ-ын Тэргүүлэгч МАН-ын бүлгийн дэд дарга Ц.Байгалмаа, НИТХ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил нар гардуулсан юм.

  НИТХ-ын С.Мөнхчулуун, Нийслэлийн Засаг Даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд  шашны байгууллагуудтай хамтарч ажиллах нь зүйтэй. Учир нь нийгэмд сөрөг, хар мэдээлэл эрчимтэй түгэх  хандлагатай байгаа нь иргэд, тэр дундаа залуучуудын тархийг угаадаг. Харин та бүхэн энэ нийгмийн оюун ухаан, сэтгэл зүйг,  дархлаатай болоход хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна гэлээ.

НИТХ-ын Тэргүүлэгч Ц.Байгалмаа, Манай улсад иргэдийн шашин шүтэх эрхийг  “Үндсэн хууль”-даа зааж өгсөн. Иймд бид өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль журамд заасан шаардлага хангаж байгаа шашны байгууллагууд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа эрхлэх зөвшөөрлийг гэрчилгээг олгож байгаа энэ мөчид та бүхэнд амжилт хүсье гэв.

  Харин шашны байгууллагын төлөөлөл,” Бид үйл ажиллагаагаа явуулаад 15 жил болж байна. Энэ хугацаанд зөвшөөрлийн гэрчилгээг хүндэтгэлтэйгээр ингэж авч байсан удаагүй. Биднийг дэмжиж, хүндэтгэж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага