Хятадын хакерын бүлгэмүүд Монголын Засгийн газрын сайтуудад халджээ
2018 оны Juneын 18


Сyberscoop.com-д БНХАУ-ын хакерын багууд Монголын Засгийн газрын сайтуудад халдсан тухай судалгааны баримт дэлгэснийг орчуулан хүргэе.

-Kaspersky агентлагийн  хамгийн сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд танигдсан Хятадын хакерууд Монголын төрийн албан хаагчдын нэвтэрдэг нэгдсэн мэдээллийн санд халдан, ажилтнуудын и мэйл гэх мэт хувийн мэдээллийг олж авах халдлага хийжээ. Түүнчлэн олж авсан мэдээллээ ашиглан дотоод сүлжээнд холбогдон, эргэлдэж буй мэдээллүүдийг хянаж байсан байж болзошгүй юм.

Энэхүү үйл ажиллагаа 2017 оны аравдугаар сараас эхэлсэн бөгөөд Kaspersky-ын хянагчдад энэ оны  гуравдугаар сард баригдсан байна. Энэхүү халдлагыг Бээжин төвтэй APT27, EmissaryPanda, IronPanda болон LuckyMouse зэрэг олон янзаар дуудагддаг багаас хийсэн аж. Өмнө нь тэд АНУ-ын Батлан хамгаалах яамны сүлжээнд мөн халдаж байсан юм.

Kaspersky агентлагийн  тайланд хохирогч талыг Монгол Улс хэмээн тодорхойлоогүй Төв Азийн нэгэн улс хэмээн бичсэн байсан ч хөндлөнгийн шинжээчдийн үзэж буйгаар БНХАУ-ын хакерууд Монгол руу халдлага хийсэн аж. APT27 өмнө нь  Засгийн газрын тагнуул, санхүүгийн гэмт хэрэг, түүнчлэн bitcoin олборлолт зэрэг  хэд хэдэн асуудалд холбогдож байв. Хятадын Засгийн газраас  хакерын  бүлгүүдийг дэмжсэн, алсаас удирдаж байсан хоёр ч  тохиолдол бий. Гэхдээ энэ хэрэг шиг үндэсний хэмжээний мэдээллийн санд бүхэлд нь халдах тохиолдол маш ховор юм.

Шинжээчдийн үзэж буйгаар  халдлагын зорилго нь Монголын Засгийн газрын мэдээллийн тогтвортой байдлыг үгүй хийх байсан бөгөөд Монголын ихэнх мэдээллийн сан JAVA  хэл ашигладаг учир хакердсан домайнаас  нэвтэрсэн хуудас болгоны мэдээлэл халдвар авсан байж болзошгүй аж. Харин зарим хэсэг нь ремоте буюу дотоод сүлжээнд нэвтэрсэн хаягуудын мэдээллийг өөрчлөх, хяналт тавих зорилгоор халдсан гэв.

 

Эх сурвалж: itoim.mn,  cyberscoop.co

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага