Оросууд Монголын армид орчин үеийн зэвсэгүүд өгөхөөр болсонд хятадууд болон хятад угшилтай хүмүүс боож үхэх нь
2018 оны Octoberын 5

Саяхан ОХУ-ын Цэрэг техникийн хамтын ажиллагааны холбооны дарга Владимир Дрожжов Монголын засгийн газрын урилгаар манай улсад ажлын айлчлал хийжээ. Энэ удаагийн айлчлалаар хоёр улсын хооронд 1979 оноос хойш хийгээгүй цэрэг техникийн тусламж үзүүлэх  маш том гэрээ хийсэн байна. Зарим хүмүүс энэ тухай сонсмогцоо”Хэнтэйгээ байлдах гээд зэвсэгт хүчнээ байгуулах гээд байгаа юм бэ, Монгол зэвсгээр яах юм бэ?” хэмээн чарлаж орилоод байгаа нь гайхалтай. 1990оны эхээр “Одоо манайд арми хэрэггүй. Юугаа хамгаалах юм бэ, Бүгдийг нь татан буулгаад хилийн цэргээ үлдээе” гэсэн санал гаргаж байсан этгээдүүд л ингэж асууж байх шиг. Энэ удаа ОХУ-аасманай улсад “Т-90А”  танк 40 ширхгийг, “БТР-80”, “БМП-2” хуягт тээвэрлэгч 250 ширхгийг мөн зинет пуужингийн бригад, Олон зориулалттай дөрөв дэх үеийн “Су-27” сөнөөгч онгоц 12 ширхэгийгөгөхөөр болсон ажээ. Зенит пуужингийн “Фаворит” цогцолбор бол 75-200 км-ийн тойрогт ямар  ч өндөрт нисч буй дайсны байг онилж биш харвамагц араас нь хөөж очин эгшин зуур устгах чадвартай супер зэвсэг юм.

Ийм зэвсэгтэй болсноор Монголын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах анги орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн хэрэгсэлтэй боллоо гэсэн үг. Дөрөвдүгээр үеийн “Су-27” буюу НАТО-гийн ангилал нэршлээр “Нисдэг танк” нь дэлхийд ноёлж байгаа хэдхэн төрлийн сөнөөгч онгоцны нэг. “Т-90А” танк бол ОХУ-ын зэвсэглэлд 2004 оноос орж ирсэн бүрэн автоматажсан хамгийн орчин үеийн хүнд техник юм. Ямар  ч байсан Монголын яруу алдарт арми маань зэр зэвсгээ шинэчлэн сайжруулж эхэлсэн нь сайшаалтай. Хэнтэйгээ байлдах гээд байгаа юм бэ гэсэн асуулт бол эх орноо гэсэн ямар ч үзэл бодолгүй нөхдийн амнаас л гарч байгаа үе юм. ялангуяа урд зүгийн угшилтай гэгдэх хүмүүс боож үхэхэд бор шидмэс дутна гээч нь болж байх шиг байна. Хоёрхон хөрштэй улс нэгнээс нь байлдааны хүчирхэг зэвсэг авахаар нөгөө тал нь хардаад эхэлдэг нь өнөөгийн цэрэг-улс төрийн практикт тогтсон уламжлал л даа.

Гэхдээ Монголын арми бол гадагшаа ямар ч довтолгоон хийхгүй бөгөөд харин зөвхөн өөрсдийгөө л хамгаалах зориулалттай. Арми нь хүчтэй байхад дотооддоо ямар ч хагарал мөргөлдөөн гаргалгүй дор нь нам даран зогсоож чадна.  Түүнээс гадна Хятадын хөөсөн хөгжил гэнэт хагарч үймээн самуун дэгдэн үй олон дүрвэгсэд манай улсын хил рүү ороод ирвэл тэдний өөдөөс хөдөлж замыг нь хаан зогсоох хүч Монголын армид байх шаардлагатай.

Тиймээс энэ удаагийн зэр зэвсгийн тусламж сэлтэд сэтгэл ханаж хэрхэвч болохгүй.  Цаашдаа ч орчин үеийн зэр зэвсэг, техник хэрэгсэлтэй болохыг чармайж, цомхон хурдтай, чадварлаг анги нэгтгэлүүдээр зэвсэгт хүчнээ өргөжүүлэх нь зүйтэй болов уу. Орчин үед улс болон байгалийн баялаг, өлсгөлөн зэргээс болоод дүрвэгсдийн цуваа хэмээх шинэ дайралтын хүч гарч ирснийг эдүгээ 10сая цагаач иргэнээ хааш нь хийхээ мэдэхгүй тэвдэж буй Европоос бэлхнээ харж болно. Хятад улсад хоёр жилийн турш ган болоход л ус, амин зуулгын эрэлд дор хаяж 300 сая дүрвэгч засгийнхаа үгийг ч сонсохгүй дээрхийн босоод ирнэ гэсэн судалгаа байдаг.  Байгалиас хамааралтай тэгсэн атлаа тогтоон барихын аргагүй тийм  хүч хэрвээ Хятадын нутгаас тал тал тийшээ таран цагаачилбал орчин үеийн зэвсэгтэй, цомхон боловч байнгын бэлтгэлтэй арми л  бидэнд хэрэг болох нь эргэлзээгүй. Түүнээс биш  Монгол улс хоёр хөрштэйгөө дайтаж байлдах гээд армиа сайжруулаад байна уу гэвэл тийм биш. Бид энэ улс орноо хожим хойшид ч гэсэн туурга тусгаар хэвээр нь үр хойчдоо хадгалан үлдээхийн тулд аль болох сайн гэсэн зэр зэвсгийг  гартаа атгаж байх ёстой билээ.

 

 

эх сурвалж: Ноцтой мэдээ сонин

36 thoughts on “Оросууд Монголын армид орчин үеийн зэвсэгүүд өгөхөөр болсонд хятадууд болон хятад угшилтай хүмүүс боож үхэх нь

  1. эх сурвалж

    Хэн нэгэн уурлаж ундууцаж байгаад биш гол нь ямар ч улс оронд зэвсэг, техник, цэргийн анги нэгтгэл зайлшгүй байх шаардлагатай гэж бодож байна. Манай орон шиг хуучны цөөн хэдэн техниктэй газар шинэчлэл хийх цаг аль эрт болсон. Тэр тусмаа агаараас хамгаалах хүчин сайтай байх нь маш чухал.

  2. Anonymous

    Armi maani hvchitei l bh estoi.Ushuuch zer zevseg abah heregtei.

  3. Монгол

    Хүн бүр цэргийн алба хаах хэрэгтэй эмэгтэйчүүдийг цэрэгт татдаг болох зайлшгүй шаардлагатай байна

  4. Б.Мөнх-Эрдэнэ

    Тэр уурлаад байгаа нөхдийн нэр зургийг нь ил болгооч сайн хараад авий

  5. зочин

    зэвсэг техникээ шинэчлэх цаг аль эрт болсон,

  6. Монгол цэрэг

    Ок. Энэ чинь л бхгүй ю. Бидэнд дайтах шаардлага үнэндээ бхгүй. Зөвхөн цэрэг, зэвсгээ сайжруулж батлан хамгаалах үйлсэд л чанга бэлэн бх ёстой. Ирээдүйн сн схан нийгмийн болон даян дэлхийд энхтайван,ардчилалыг байгуулахын төлөө мөнхийн 2 хөрштэйгээ эвийг сахин хөгжих нь Монголын төрт улсын тууштай бодлого бх нь дамжиггүй. Хаанаас хэнч манай мэтийн буурай орныг дээрэлхэхийг байг гх газаргүй. Бид арьсаа хамгаалах хүч, чадвартай бх нь туйлын чухал юм.

  7. Anonymous

    Сайхан шаах юмаа. Тоо ширхэгийг сайхан зохиж байна.

  8. уншигч

    оросууд Хятадын Шанхай хамтын ажилалгааны байгуулгад элсвэл эдгээр зэвсгийн тусламж өгнө яриа яваад байгаа шүү шүү дээ оросууд элдэв болзолгүй барьцаалж тулгахгүйгээр Монголд зүгээр л зэвсгээ өг

  9. Anonymous

    МОНГОЛЫН ЗЭВСЭГТ ХҮЧИН АРДЧИЛСАН НИЙГЭМД ШИЛЖСЭН ОН ЖИЛҮҮДЭД ЗЭВСЭГЛЭЛ, ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙГЭЭГҮЙ ЯВЖ ИРСЭН БА ХАРИН ХЭДЭН БОР ЦЭРГҮҮДЭЭ НҮБ-ын ЦЭРГИЙН АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ ИРСЭН НЬ ДЭЛХИЙ НИЙТЭД МОНГОЛЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ НЭР ХҮНДИЙГ ӨНДӨРТ ӨРГӨЖ, ЯМАРЧ ЦАГ ҮЕ, БАЙГАЛЬ ОРЧИНТОЙ ДАСАН ЗОХИЦОЖ, ЦЭРГИЙН АЛБАА ХААЖ ЧАДДАГ МОНГОЛ ХҮНИЙ ОНЦЛОГИЙГ ГАЙХШРУУЛЖ ЯВАА БИЛЭЭ…
    ХАРИН ОРОС УЛС МАНАЙ ЗЭВСЭГТ ХҮЧИНД ЦЭРГИЙН ТЕХНИК, НИСЭХ ОНГОЦ, АГААРЫН ДОВТОЛГООНООС ХАМГААЛАХ СИСТЕМЭЭР ТУСЛАЖ БАЙГАА НЬ МАШ ТААЛАМЖТАЙ МЭДЭЭЛЭЛ, МАШ ИХ БАЯРЛАЖ БАЙНА…

  10. Арвинбилэг Батсүх.

    МОНГОЛЫН ЗЭВСЭГТ ХҮЧИН АРДЧИЛСАН НИЙГЭМД ШИЛЖСЭН ОН ЖИЛҮҮДЭД ЗЭВСЭГЛЭЛ, ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙГЭЭГҮЙ ЯВЖ ИРСЭН БА ХАРИН ХЭДЭН БОР ЦЭРГҮҮДЭЭ НҮБ-ын ЦЭРГИЙН АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ ИРСЭН НЬ ДЭЛХИЙ НИЙТЭД МОНГОЛЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ НЭР ХҮНДИЙГ ӨНДӨРТ ӨРГӨЖ, ЯМАРЧ ЦАГ ҮЕ, БАЙГАЛЬ ОРЧИНТОЙ ДАСАН ЗОХИЦОЖ, ЦЭРГИЙН АЛБАА ХААЖ ЧАДДАГ МОНГОЛ ХҮНИЙ ОНЦЛОГИЙГ ГАЙХШРУУЛЖ ЯВАА БИЛЭЭ…
    ХАРИН ОРОС УЛС МАНАЙ ЗЭВСЭГТ ХҮЧИНД ЦЭРГИЙН ТЕХНИК, НИСЭХ ОНГОЦ, АГААРЫН ДОВТОЛГООНООС ХАМГААЛАХ СИСТЕМЭЭР ТУСЛАЖ БАЙГАА НЬ МАШ ТААЛАМЖТАЙ МЭДЭЭЛЭЛ, МАШ ИХ БАЯРЛАЖ БАЙНА…

  11. Зочин

    Энэ сайд дарга нарт цэргийн нууц гэж юу байдгийг хэлээд заагаад өгөх хүн байхгүй юу

  12. Tsereg zaluu

    Omnod Solongos shig buh 18 nasand hursen hun buriig tseregt yavuulj hat suulgasnii daraa ikh surguulid oruuldag bolovol taarna. Alingaa medehgui yumnuud bas ikh surguuli togsood darga boloh sanaatai.

  13. Anonymous

    Zovoh tsagt hatamj Jargah tsagt seremj gedeg ug-g martah yosgui

  14. Монгол хүн1

    Нийтлэл бичсэн хүний санаа таалагдлаа,,,Монголчууд бид орчин үеийн зэвэсэгтэй болж байгаа нь сайхан байна,

  15. Цэргийн хүү

    Орчин үеийн цэргийн зэвсэг техник нэмж авах хэрэгтэй. Армийн төсвөө нэмэх хэрэгтэй.

  16. монгол хүмүүн

    хүний хуучин юм гуйлгачилж байхаар өөрсдөө цөмийн зэвсэг үйлдвэрлэж болдоггүй юм байхдаа инээдтэй юм одоо хэд дүгээр зуун билээ танк ч гэх шиг одоо цөмийн болон бактерлогын зэвсэгээр дайтдаг цаг

  17. TSERENNADMID

    MONGOL ULS ZEVSEGT HUCHNEE BEHJUULJ CHADVARJUULJ BAIH ESTOI DEER NI ORCHIN UEIIN ZEVSEG TEHNIK BURCH IH HEREGTEI TIIM BAIJ BID AMAR AMAGLAN AMIDRAH BOLNO SHUU DEE.

  18. Ахмад дайчин

    Ахмад дайчин
    Танк хэрэгүй гэж цэцэрхээд байгаа “монгол хүн” гуйг өрөвдөж, бас инээд хүрч байна. Юу ч мэдэхгүй юмныхаа талаар ярих хэрэггүй байдаг юм. Танк гэдэг зэвсэг чинь тэр цөмийн болон бактерлогийн зэвсгээс чинь экипажаа хамгаалах боломжтой зэвсэг байдаг юм. Орчин үедцөмийн зэвсгээр дайтах юм чинь хуурай замын болон агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах, нисэх хүчний зэвсэг техник хэрэггүй гэж үздэг нэг ч улс орон байхгүй. Бүх улс орон орчин үеийн зэвсэг техникээр армиа хангахыг эрмэлзэж байдаг юм.

  19. Мяагаа

    Маш сайхан сонсогдож байна. Эсэргүүцэж буй хүмүүсийн нэр усыг нүүр црайтай нь мэдэж авмаар байна. Цэрэг, зэвсэггүй улс энэ дэлхий дээр хаана байна. Энд бас нэг санал нэммээр байна. Бүх эрчүүдийг заавал цэргийн алба хаалгадаг болмоор байна. Хөгжилтэй орнуудын хан хөвгүүд хүртэл цэргийн алба хаадаг шүү дээ. Оюутан цэрэг, мөнгөөр хаадаг цэрэг гэж юу байсан юм. Нялцгай биетнүүдээ ядаж эр хүн болгомоор байна. Ажил хийж чадахгүй хэрнээ архи, тамхины сав болсон булбарайнууд хэт олширч байна шүү.

  20. ff

    ingej huchee nemehgui bol udahgui bayan ulgiin kazakluud evgui2 yum duulgana shuuu

  21. зочин

    агаарын болзошгүй аюулаас хамгаалах хүч байх нь зүйтэй. Наад зах нь хаа нэгнээс удирдлагагүй болсон аюултай агаараар нисдэг зэвсэг улаанбаатар дээр унавал одоо бол яаж ч чадахгүйг бүх хүн мэдэж байгааш дээ. иймээс байнгын агаарын хяналт тавьж хамгааллж байх ёстой гэж хүүхэд ч ойлгож байгаа. харин Ямарч хамгаалалттгүй байлгах сонирхол бол өөр юм.

  22. Бадарч

    Хэнтэй дайтах хэнээс хамгаалах гээд бэлтгээд байна аа.Хэт их хоёр гүрний хооронд оршин дотно байна.Дүрвэгсдийн асуудлыг бичсэн байна.Ийм нөхцөл үүсвэл Су 27 пуужин зэргээр устгаад байх юм уу. Хятад хэдэн онгоц танк пуужинтай билээ.Дэлхийд дүрвэгсэдээс хамгаалдаг ийм практик байхгүй байж ч болохгүй.Тэнхээ суулаа дипломат аргаар аргацаах шаардлагатай.Эдийн засаг зузаан болсон цагт бол онгоц танк пуужин хаанаас ч хэнээс ч авч болно.

  23. Зочин

    Зарлаж мэдээллээд хорлоод байх хэрэг байна уу дарга нар аа

  24. Зочин

    Алгаа ташиж баяр хүргэх гэрээ энэ мөн байна. Харин олон нийтэд зарлаад байдаг нь Монголын төлөө юү, аль эсвэл өөр зорилго байна уу? Хувь хүний хувьд үүнийг улсын нууц байх ёстой гэж л хэлэх гээд байна.

  25. Als holoos

    Mongoliin Ardiin Armi hucherheg bolohod edgeer zevseguud tuiliin heregtei, ene asuudliig mash zuv zuitei tailbarlaj baina. Saihan medee, Mongoloo gesen nuhudduu bayarlallaa

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага