Сүүлийн үед эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх ачааллаа дийлэхээ больж, насанд хүрээгүй охид хүртэл архи согтууруулах ундаа хэрэглэж байна
2018 оны Juneын 22

Сүүлийн үед эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх ачааллаа дийлэхээ больж, насанд хүрээгүй охид хүртэл архи согтууруулах ундаа хэрэглэж,танхайн зөрчил гаргаж байгаа талаар мэдээлэх болсон. Тухайлбал, Цагдаагийн щрөнхий газрын Төмөр зам дахь цагдаагийн газрын албадан эрүүлжүүлэх байранд ачаалал эрс нэсэгдсэн гэнэ. Төмөр зам дахь цагдаагийн газрын хэв журмын тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ө.Баярмаатай ярилцлаа. Онцлох ишлэл

-Сүүлийн үед эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх бйар ачааллаа дийлэхээ больсон гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ оны хагас жилийн байдлаар 1850 эмэгтэй эрүүлжүүлэгдсэн. Уг тоон үзүүлэлтийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 500 хүнээр өссөн байна. Зөвхөн архи согтууруулах ундаа хэрэглэсний улмаас эрүүлжүүлэх байранд ирдэг үү, гэвэл үгүй. Согтууруулах ундаа хэрэглэснийулмаас гэмт хэрэг зөрчилд холбогддог 16-70 насны эмэгтэйчүүд ирдэг юм. Эрүүлжүүлэх байранд ирж буй эмэгтэйчүүдийндийлэнх нь 28-45 насныхан байдаг.

-Эмэгтэйчүүд ихэвчлэн ямар шалтгааны улмаас зөрчил гаргасан байдаг юм бэ?

-Сүүлийн үед эмэгтэйчүүд танхайн зөрчлөөр ирэх болсон. Тэд гэртээ архидан согтуурна. Нэг ёсондоо ахуйн хүрээнд архидан согтууруулах ундаа хэрэглэсний улмаас бусдын амгалан тайван бйхдлыг алдаглуулдаг юм билээ.

-Эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэл хийдэг үү?

-Эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Тодруулбал эмэгтэй хүн аав ээжийнхээ эрх чөлөөнд халдах, үр хүүхдээ дарамтлах, согтуугаар танхайрсан гэсэн зөрчил их гарна.

            –Насанд хүрээгүй охид архи согтууруулах ундаа хэрэглэж, эрүүлжүүлэгдсэн тоо ихэссэн гэсэн үү?

            -Насанд хүрээгүй хүүхэд эрүүлжүүлэх байраар үйлчлүүлэх тохиолдол бйи. Өнгөрсөн жил долоон хүүхэд ирж байсан. Тэд 14-17 насныхан байсан юм. насанд хүрээгүй хүүдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгөх ёстой.16 настай хүүхдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Сургуулийн орчинд архи могтууруулах ундааны хэрэглээ их болсон байналээ. Насанд хүрээгүй хүн  эрүүлжүүлэх байранд ирэх хэмжээнд хүрнэ гэдэг аюулын дохио. Тэд биеэ авч явах ямар ч чадваргүй болчихсон байдаг. Энэ жил ч гэсэн 14-16 насныхан ирсэн. 18нас хүрээгүй хүүхэд цагдаагийн алба хаагчдад гэрийн хаягаа зааж өгөх чадваргүй, аав ээжийнхээ хаана бйагшааг хэлэх боломжгүй байдалтай манайхаар үйлчлүүлдэг. Бид судлаж учрыг нь олж, эмчийн хяналтад оруулж, учирлаж тайлбарлаж хэлдэг.

– Эрүүлжүүлэх байраар үйлчлүүлсэн эмэгтэйчүүд дахин давтамжтайгаар ирдэг үү?

– Өнгөрсөн онд гурваас арван удаа эрүүлжүүлэгдсэн 97 эмэгтэй байна. Энэ талаар бид судалгаа гаргаж, сайтар тулж ажиллаж байгаа. Манай улсын хэмжээнд архины хэрэглээ маш өндөр байна. Баар цэнгээний газар ихтэй дүүргийн харъяа цагдаагийнэрүүлжүүлэх байр ачааллаа дийлэхээ больсон.иргэд нэг нэгнийгээ согтуу байхад авч ирж өгөх ьохиолдол бага. Харин таксинд биеэ авч явах чадваргүй, гэрийн хаягаа өгөхгүй байна зэргээр цагдаагийн байгууллагын 102 утсанд их ханддаг.

3 thoughts on “Сүүлийн үед эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх ачааллаа дийлэхээ больж, насанд хүрээгүй охид хүртэл архи согтууруулах ундаа хэрэглэж байна

  1. yeezy boost 350 v2

    I’m just commenting to let you understand of the superb encounter my cousin’s girl enjoyed studying your blog. She figured out several pieces, which include what it’s like to possess a great giving mindset to get many others quite simply thoroughly grasp a number of tricky topics. You really did more than readers’ desires. Thanks for giving these effective, trustworthy, edifying and as well as fun guidance on this topic to Jane.

  2. Adidas NMD Men Fur Light Grey

    That is the fitting weblog for anybody who wants to seek out out about this topic. You understand so much its almost hard to argue with you (not that I really would want匟aHa). You undoubtedly put a brand new spin on a topic thats been written about for years. Great stuff, simply great!

  3. adidas ultra boost

    I want to express my love for your generosity supporting men and women that must have help with this one theme. Your real dedication to getting the solution all through appears to be amazingly interesting and have without exception permitted girls like me to achieve their desired goals. This warm and helpful tutorial implies so much a person like me and much more to my office colleagues. Regards; from each one of us.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага