Батлан хамгаалах гэдэг өөрөө зөвхөн цэргийн хүмүүст л хамааралтай асуудал биш. Энэ бол бүх нийтийн үйл хэрэг
2018 оны Juneын 27

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНААР МАНАЙ САЛБАРЫН ХУУЛИУД БАТЛАГДЛАА

Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэл амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Орон нутгийн хамгаалалтын тухай хууль”, “Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ууд эцэслэн батлагдлаа. “Орон нутгийн хамгаалалтын тухай хууль” нь анхдагч бол “Дайчилгааны тухай хууль”-ийг 2015 онд УИХ-аар шинэчлэн батлагдсан Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг болоод батлан хамгаалахын багц хуулиудад нийцүүлэн өөрчлөн шинэчилсэн юм.
Орон нутгийн хамгаалалтын тухай хууль батлагдсанаар Монгол Улсын иргэний үндсэн үүрэг болох “Эх орноо хамгаалах” гэсэн Үндсэн хуулийн санаа нь энэхүү хуулиар хэрэгжиж, орон нутгийн хамгаалалтын харилцаа, төрийн байгууллага, иргэн хуулийн этгээдийн хүлээх үүрэг хуульчлагдаж байгаа юм. Мөн Монгол Улсын өөрийгөө хамгаалах чадавхийг бэхжүүлэх, иргэн-цэргийн харилцааг төлөвшүүлэх орон нутгийн нийгэм эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлэх замаар батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх боломж бүрдэх аж. Харин
Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсанаар улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх үед хэрэгжүүлэх арга хэмжээ илүү боловсронгуй болж, дайчилгааны талаарх субьектүүдийн чиг үүрэг, үйл ажиллагааны уялдаа холбоо, бүрэн эрхийг нарийвчлан тодорхойлох эрхзүйн орчин бүрдэж байгаа юм. Дайчилгаанд оролцогчдын эрх зүйн байдлын баталгааг хангахаас гадна хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилна гэж чуулганы хуралдааны үеэр хууль тогтоогчид онцлов. Ийнхүү УИХ-аар манай салбарын зарим хууль батлагдсаны дараа УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хуулийн төслийг боловсруулахаас эхлээд батлагдан гарах хүртэл оюун ухаан, сэтгэл зүтгэлээ бүрэн зориулсан БХЯ, ЗХЖШ, командлалын удирдлагууд, эрдэмтэн судлаачдад “Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлд тэргүүлэх байр суурь эзлэх чухал хуулиуд батлагдлаа. Үүнд та бүхний оролцоо, дэмжлэг маш их байсныг онцгойлон хэлмээр байна” хэмээн талархал илэрхийлсэн. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тэргүүтэй таван гишүүнд ч мөн адил онцгойлон баярласнаа илэрхийлэв.
Энэ үеэр УИХ-ын зарим гишүүний сэтгэгдлээс хуваалцлаа.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Юуны өмнө Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд баяр хүргэе. Миний хувьд “Орон нутгийн хамгаалалтын тухай хууль”, “Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-уудыг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахалж ажиллах хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргээ биелүүлсэндээ баяртай байна. Эдгээр хуулиуд маань Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг болоод батлан хамгаалахын багц хуулиудад үндэслэсэн нэлээд чамбай хууль боллоо гэж харж байна. Одоо гагцхүү хэрэгжүүлэх чухал ажил ирлээ. УИХ-аар 2019 оны төсөв хэлэлцэхдээ энэ хуулиудын санхүүжилтэд онцгой анхаарна гэдэгт итгэж байгаа.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Батлан хамгаалах гэдэг өөрөө зөвхөн цэргийн хүмүүст л хамааралтай асуудал биш. Энэ бол бүх нийтийн үйл хэрэг. Иргэн бүрийн сэтгэл зүрхэнд эх орноо хайрлах сэтгэл, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж бүрт “Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ. Батлан хамгаалах салбартаа хүндэтгэлтэй хандаж, хууль хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ” гэсэн үүрэг байх ёстой. Батлагдсан хуулиудаар дамжуулан энэ зарчим хэрэгжих ёстой. Цаашдаа УИХ-аас дээрх хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан санхүү хөрөнгө оруулалтыг нь нэмэгдүүлж, бүх талаас нь дэмжлэг үзүүлэх шаардлагатай.

Эх сурвалж: “Соёмбо” сонин.

3 thoughts on “Батлан хамгаалах гэдэг өөрөө зөвхөн цэргийн хүмүүст л хамааралтай асуудал биш. Энэ бол бүх нийтийн үйл хэрэг

  1. nmd

    I must express thanks to this writer for rescuing me from this trouble. Because of checking through the world wide web and seeing things which were not beneficial, I figured my life was over. Existing without the presence of solutions to the problems you have fixed all through your good posting is a serious case, and ones that might have in a wrong way affected my entire career if I had not come across your web blog. Your good competence and kindness in maneuvering every item was very helpful. I don’t know what I would’ve done if I had not encountered such a step like this. I’m able to at this point look ahead to my future. Thanks a lot so much for this professional and amazing help. I will not hesitate to endorse your web blog to anyone who wants and needs direction on this issue.

  2. adidas yeezy boost

    I simply wished to appreciate you yet again. I am not sure the things I might have accomplished without the type of tips provided by you regarding such theme. This was a frightful condition for me, but considering the very professional tactic you resolved that made me to cry for gladness. I will be grateful for this assistance and thus trust you recognize what an amazing job you are putting in teaching people through your web blog. I am certain you’ve never got to know all of us.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага