600 хүүхэд эрсдэхэд бэлэн байна
2018 оны Juneын 28

@Одонтуяа Салдан даргаа…
85-р цэцэрлэгийн гал тогооны асуудлыг би 2 жилийн өмнөөс сануулсан. 600 гаруй хүүхдийн хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд амь насны асуудалшүү… Хэддэх удаагаа сануулж байгаагаа бараг мартаж байна.

Бидний хариуцлагагүйгээс болоод хүүхдүүд халуун тогоонд шалзарч, крананд даруулж, тогонд цохиулж, Хөлбөмбөгийн хаалганд даруулж хорвоог орхиж амь нас эрүүл мэндээрээ ганц нэгээрээ хохирсоор л байна.

85-р цэцэрлэгийн гал тогооны асуудал бол 600 хүүхэд нэгэн зэрэг эрсдэлд орох асуудалшүү. Цагтай тэсрэх бөмбөг шиг.

Та ЗД нөөц хөрөнгөнөөс гаргана гэж анх хэлсэн.

БГД-н татвар хураалт төсөв бүрдэлт эхний 2 улирлын байдлаар 100 хувь биелэгдсэн байсан.

Төсөвгүй гэхээр дүүрэгт маань найр наадам, шагнал урамшуулал өгөх төсөв хангалттай байгаад байх шиг байна.
Ноднин намар хичээлийн шинэ жилийн нээлтэн дээр БГДЗД-н орлогч Батбилэг бүх эцэг эхчүүдийн өмнө гал тогооны асуудлыг даруй шийдэж өгөхөө мэдэгдээд мордсон. Сарын өмнө мөн л Эрүүл мэндийн байнгын хорооны даргын Boldoo Nyamsuren хамт ТАГлаж байгаа сошиалаар хүсэлт явуулсан. Албан бичгээр хүсэлт явуулахаар болохгүй болхоор сошиал хэрэглэхээс өөр арга алга.

Таныг 600 алаг үрсийн эрүүл мэндийн төлөө өчүүхэн төсөв ЗД-н нөөц хөрөнгөнөөсөө гар татахгүй гэж найдаж байна.

УИХ гишүүн, АН-н дарга С.Эрдэнэ гишүүний тойрог БГД-н 14-р хороонд орших 85-р цэцэрлэгийн гал тогооны эрүүл ахуй орчин нөхцөлд анхаарал хандуулахыг хичээнгүйлэн хүсч байна.

Заавал Хүүхдүүдийг хордсоны дараа биш хордхоос өмнө арга хэмжээ авч өгнө үү.

Ноднин намар хичээлийн шинэ жилийн нээлтэн дээр БГДЗД-н орлогч Батдэлгэр бүх эцэг эхчүүдийн өмнө гал тогооны асуудлыг даруй шийдэж өгөхөө мэдэгдээд мордсон. Удаа дараа анхааруулсаншүү…

Ямар нэг юм болбол… гэж Ulziinaran Purevtogtokh өөрийн цахим хаягаараа мэдээлжээ

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага